Сүүлийн жилүүдэд, Хятадын дээд боловсролын түвшин, жич олон улс дэх нөлөө дээшилхийн хэрээр, гадаадын хүмүүсийн Хятад улсын их сургуулиудад ирж суралцах нь явах тусмаа олширч, Хятадад суралцах дунд сургуулийн сурагч ч улам олноор нэмэгдэж байна. Гадаадын эдгээр хүүхдүүдэд тус дөхөм үзүүлж, тэднийг саадгүйгээр Хятадын дээд сургуульд шалгалт өгүүлхийн тулд Хятадын боловсорлын салбарууд зарим том том хотуудад олон улсын дунд сургууль байгуулсан байна.
Бээжин хотын төв тойрогт байрлаж байгаа Бээжингийн Хуй вэнь дунд сургууль бол Бээжиндээ нэртэй олон улсад зориулсан Улсын дунд сургууль юм. Тус сургууль 130 гаруй жилийн түүхтэй, 12 жилийн өмнө олон улсын сурагчдын хэлтэс байгуулж, тусгайлан гадаадын дунд сургуулийн сурагчдыг элсүүлж эхэлсэн байна.
Бээжингийн Хуй вэнь дунд сургууль нь цэцэрлэгжсэн сайхан хүрээ хашаатай, орчин үеийн болон уламжлалт барилгын хэв загварыг уялдуулсан математикийн давхар байшин, номын сан, биеийн тамирын заал, шинжлэх ухаан техникийн ордон, сурагчийн дотуур байртай, шинэхэн байгуулагдсан том саарал байшин бол олон улсын сурагчдын хэлтсийн давхар байшин болно. Энд ахлах ангийн сурагчид хятад хэлний хичээл орж байлаа. Хүүхдүүдээ сайн байна уу ? Багш та сайн байна уу ? Өнөөдөр бид 14-р хичээлээ сурьяа....
Эндхийн хичээл заах хэлбэр маяг нь Хятадын жирийн дунд сургуульд заахтай адилгүй байгааг сурвалжлагч ажиглаж мэдсэн байна. Хичээл дээр багш нь яриад байх биш харин сурагчид хэсэг хуваан харилцан суралцах, ярилцах арга хэлбэрээр заан сургаж байна. Уг ангид 20 сурагчтай, багш нь сурагчаа дөрөв, таваар нь нэг хэсэг болгож, хичээл уншуулан, толь бичгээс үсэг эрүүлж бас ярилцуулдаг байна, заримдаа багш нь тайлбар хийдэг байна. Энэ ангийн хятад хэлний багш хатагтай Жан Шүнчжи хэлэхдээ:
Өнөөдрийн хичээлээр голцуу сурагчиддаа хичээлийг ерөнхийд нь ойлгуулж, хүнд үгсийг нь тайлбарлаж, бусад хялбар дөхөм зүйлийг нь сурагчдаар чөлөөтэй яриулах санаатай байгаа юм.Ингэж хичээллэвэл хичээл хөгжөөнтэй болох бөгөөд хүүхдүүд санасан бодсоноо илэн далангүй хэлж, хичээлээ амархан ойлгож, цагийг ч хэмнэж чаддаг, мөн ч сайн үр дүнд хүрэх юм гэдэгт би итгэж байна гэжээ.
Хуй вэнь дунд сургуулийн олон улсын хэлтсийн эрхлэгч хатагтай Жинь же танилцуулж хэлэхдээ: Бид хичээлээ голцуу хоёр талыг бодож бэлтгэж байгаа юм, хамгийн гол нь сурагчдаа Хятадын хамгийн сайн их сургуульд элсэхэд нь тус болохыг бодож, их сургуульд элсүүлж чадахгүй ч гэсэн нэг зүйлийн уран чадвар эзэмшүүлхээр чармайж байгаа юм гэжээ.
Одоо Хуй вэнь дунд сургуулийн олон улсын хэлтэст БНСУ, Вьетнам, Малайзи зэрэг улс орнуудаас ирсэн нийт 200 гаруй сурагч суралцаж байна. Хамгийн олон байгаа нь БНСУ-ын сурагчид бөгөөд бүгд л 12—18 настай хүүхдүүд юм.
1 жилийн өмнө, 17 настай Вьетнам охин Дү Цүй хэн Бээжингийн Хуй вэнь дунд сургуулийн олон улсын хэлтэст ирж суралцсан байна. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, хүмүүс намайг Хятад хүнтэй тун адилхан төржээ гэхээр би Хятад улс хаа байгааг ч мэдэхгүй мөртлөө Хятадыг их сонирходог болсон байна. Сүүлээр нь ээжийн санаачилгаар би энд ирж суралцсан байна гэжээ. Дү Цүй хэн цааш нь хэлэхдээ:
6 жилийн өмнө би Хятадад ирж аялал жуулчлал хийж байхад Хятад улс тун сайхан санагдсан. Ингээд ээж надад чи эмч болох дуртай, мөнч Хятад улсыг их сонирхож байгаа юм чинь энд ирээд Хятадын уламжлалт эм эмнэлэг сурна биз гэж хэлж байсан юм. Хятадын уламжлалт эм эмнэлэг сурхад маш олон хятад хэл, хятад үсэг мэдэх шаардлагатай байна, Хуй вэнь дунд сургуульд өөрийнхөө хятад хэлний хэр хэмжээгээ дээшлүүлж болох юм, иймээс энд байх сайн юм, алсдаа би Хятадын эм эмнэлэгийн их сургуульд элсэх бодолтой байгаа юм гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/
|