• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-31 15:23:16    
Валютын бодлогын залгамж чанар болон тогтвортой чанарыг үргэлжлэн баталахыг шаарджээ

Хятадын Олон Улсын Радио

     2006 оны Хятадын ардын банкны ажлын хурал 1-р сарын 5-ны өдөр Наньчан хотод боллоо. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хуан Жүй саяхан Хятадын ардын банкны ажлын талаар заавар өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, 2005 оноос нааш Ардын банк шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг тал бүрээр найдваржуулж, үнэнийг баримтлан, ажил хэрэгчээр шинийг бүтээж, үүргээ үнэнч шудрагаар биелүүлж, бүтээлчээр ажлаа өрнүүлж, банк санхүүгийн макро зохицуулалт, банк санхүүгийн зангиласун болсон салбарын өөрчлөлт, банк санхүүгийн тогтвортой байдал болон үйлчилгээ, боловсон хүчний байгуулалт зэрэг талаар тодорхой амжилт олж, манай орны банк санхүүгийн ажил үйлсийн өөрчлөлт хөгжилтөд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.

     2006 он бол 11-р таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх анхны жил болно. Мөн ч манай орон ДХБ-д нэгдэн орсны дараах шилжилтийн үеийн эцсийн нэг жил мөн. Энэ онд банк санхүүгийн салбар дахь төрөл бүрийн ажлыг сайн хийх нь 11-р таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд сайн эхлэлт болж, манай орны банк санхүүгийн салбарын өрсөлдөх хүчинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж Хуан Жүй цохон тэмдэглэжээ.

     Шинэ нэг жилд Дэн Сяопингийн онол болон гурвыг төлөөлөх чухал үзэлтээр жолоодлого болгож, ХКН-ын 16-р их хурал, 16-дахь удаагаа сонгогдсон ХКН-ын төв хорооны 5-р бүгд хурал, төвийн эдийн засгийн ажлын хурлын зориг санааг хянамгай найдваржуулж, валютын бодлогын залгамж чанар болон тогтвортой байх чанарыг үргэлжлэн баталж, валютын тогтвортой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Банк санхүүгийн өөрчлөлт болон нээлттэй байх алхааг тогтвортойгоор ахиулж, төрийн өмчийн худалдааны банкны хувьцаат банк болох өөрчлөлтийг ахиулах хэрэгтэй. Банк санхүүгийн зах зээлийг их хүчинээр хөгжүүлж, хүү мөнгөний бүрэлдэх мехнизмыг боловсронгуй болгож, юаний ханшийн зохистой, тэнцвэртэй төвшин дээр үндсэндээ тогтвортой байхыг батлах хэрэгтэй. Валютын итгэмжийн зээлийг тогтвортой нэмэгдүүлж, түүний бүтцийг шилдэгжүүлэн, банк санхүүгийн үйлчилгээний төвшинг дээшлүүлж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байхыг баталж, манай орны улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжилтөд нэн их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж Хуан Жүй ардын банкд шаардсан байна.

     5-ны өдөр хуралдсан ардын банкын ажлын хурал 2005 оны ардын банкын төрөл бүрийн ажлыг дүгнэж, 2006 оны ажлын гол талыг байршуулсан байна. 2005 оны манай орны банк санхүүгийн макро зохицуулалт тодорхой амжилт олсон байна. 2005 онд ардын банк валютын тогтвортой бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, зах зээлийн арга барилаар зохицуулалт хийх, итгэмжийн зээлийн бүтцийг шилдэгжүүлэх, валютын бодлогын дамжуулах мехникмыг боловсронгуй болгож, банк санхүүгийн тогтвортой эрхэлэлтийг батлаж, эдийн засгийн тогтвортой хөгжилийг ахиулсан байна. 2005 оны 11-р сарын сүүлчээр банк санхүүгийн байгууллагын юаний зээл 220 сая юаниар нэмэгдэжээ.

     2006 оны ардын банкын ажлын ерөнхий шаардлага бол Дэн Сяопингийн онол болон гурвыг төлөөлөх чухал үзэлтээр жолоодлого болгож, ХКН-ын 16-р их хурал, 16-дахь удаагаа сонгогдсон ХКН-ын төв хорооны 5-р бүгд хурал, төвийн эдийн засгийн ажлын хурлын зориг санааг хянамгай найдваржуулж, шинжлэх ухаанч хөгжлийн онлоор банк санхүүгийн ажлыг удирдаж, валютын бодлогын үргэлж чанар болон тогтвортой чанрыг баталж, валютын тогтвортой бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлж, банк санхүүгийн өөрчлөлт, нээлттэй байх алхамыг ахиулж, төрийн өмчийн худалдааны банк санхүүгийн хувьцаат банк болох өөрчлөлтийг түргэтгэж, банк санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, банк санхүүгийн системыг тогтвортой болгож, гадаад валютын удирдалгыг өөрчлөж, банк санхүүгийн үйлчилгээний төвшинг дээшлүүлж, улс ардын эдийн засгийн зохицонгуй, түргэнээр, эрүүлээр хөгжихөд тус дөхөм үзүүлэн, 11-р таван жилийн төлөвлөгөөг урагштай хэрэгжүүлэхэд сайн гараа, эхлэлт болох болно.