• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-31 15:39:14    
Сувьлагч

—өвчитнийг аврагч үйлтэн бүхэнд өргөж байгаа бэлэг минь билээ


Хятадын Олон Улсын Радио

Б. Тонюуддорж

Ундахыг завдталаа гэнэт зүүдлээд сэрвэл
Учиргүй их хөлс гарсан байх юм.
Уйдахыг эс мэдсэн тэр бүсгүй л
Уулын янзаар миний дэргэд суух юм.

Дүүжин тарилгын сажлан займрахыг зогсоож,
Дүйнэрэн байгаа толгойг минь илэн үзнэ.
Дүүрэн аягатай халуун усыг бариад
Дүлийрэн байгаа чихэнд минь ойртоод өгүүлнэ.

Чухам хэн болохыг гайхан мэлэрсээр
Сулхай орж нүдээ тогтоон ширтлээ би.
Цулгай цагаан цамца өмөссөн болохоор нь
Сувьлагч гэж шохоорсны дүнд таньлаа би.

Сайхан хар нүдэнд нь инээл тодорч
"Сайн болно" гээд ягаан хацар нь туяарна.
Салганаж байсан гарыг минь атган тайтгаруулж
"Санаа амар" гээдцагаан шүд нь яралзна.

Цахилгаан дэн өдрийн нар шиг дуалавч
Цардмал туурга өвлийн тал шиг мэлцийнэ.
Цан суусан цонхоны шил хөлөрвөч
Цангах алдсан бүх бие дагжна.

Цагаа харж судлын цохилгыг тэмдэглэн
Цагдан сууж миний амийг хамгаалах
Цаатын тавьлангаар учирсан энэ бүсгүй
Царай зүс нь чухам хэнтэй адил вэ?

Найдвар бүхнээ би түүнд тавьж
Нарийн цагаан гарыг нь атган талархаад
"Намайг орхи, өөрөө амар"гэж хэдэнтээ
Нам боловч тод гээч шивнэхэд

"Гэмгүй" гээд тэр мөн инээнэ
Гэнэтийн хордлоос түргэн аврахаар чармайна
Гэтэл алгуурханаар тасалганы үүд нээгдэж
Гэрийн хүн нь хөхүүл хүүхдийг нь авчирна.

Сандалаа тэр нөхөртөө юүлж өгөөд
Сарвайж байгаа хүүгээ хоёр үнсэлээ.
Саяхан гаргасан өтгөн шингэнийг минь аваад
Сайхан бүсгүй үүдний зүг алхалаа.

Гараа угааж цэвэрлэгэ хийлээ бололтой
Гаднаас ороод алчуур аван зүлгэнэ.
Газар цамцаа тайлж байгаа төлөвтэй
Гавшгай гээч хүүгээ мөөмүүлж эхэлнэ.

Эгээ удалгүй цагаа нэг хараад
Эрээлсэн янзтай аман дотроо хөхднөв.
Эр нь тэгэхэлээр аягатай усыг минь солиод
Эмийн хамт надад атгуулж өгөв.

Халуурч байснаа нэгэнт мартаж орхиод
"Хариарай, амраарай" гэж би бас л шаардав.
Харин тэгэхэд өнөө хөөрхий сувьлагч
"Хамаагүй" гээд эмийг минь уулгаж өгөв.

Эр нөхөр нь ч түүний үйлсийг сайшаадаг биз
Эрчимт халуун дэмжлэг үзүүлэхээс нь үзэхэд.
Эрвэгэр хүү нь ч үргэлж ингээд дасаа биз
Эцгийн хамт аярлан инээхийг нь харахад.

Тарьсан эм нь түүний зүрхний цус уу?
Таван цолд тамир тэнхээ эрчлэх нь.
Тавьсан жин нь хайрын халуун элэг үү?
Тайвшран амаржиж бүх бие нилчгэнэх нь.

Тулах дайсан—үхлийн элчийг сэрэмжлэн
Тусах сум—өвчний нянийг сэргийлэн
Туйлбартай үйлчлэх хариуцлагат нандин суртлыг нь
Тууштай тэмцэх хадан баатар зорьгийг нь

Авсны амсрыг нь хааж байхад нь харлаа би
Амьдралын үүдийг нээж байхад нь үзлээ би.
Ард түмний ёстой сувьлагч түүний
Алдар нэр нь харин хэн гэдэг бол?!