Тун саяхан Хятадын зорчигч тээврийн том автобус алас хэтийн тэнгис далай гаталж, Америк орхоор Тяньжин гарамаас мордсон байна. Ингснээр Хятадын зорчигч тээврийн автобус Европ болон Америк зэрэг хөгжсөн орны зах зээлд орж чадаагүй байсан байдлыг дуусгажээ. Энэ 2006 онд бас 100 том автобусыг Америкд хүргэж өгөх юм байна. Энэх зорчигч тээврийн том оврын автобусыг үйлдвэрлэсэн үйлдвэр бол Хятадын хамгийн том зорчигч тээврийн автобус үйлдвэрлэдэг Зэнжөү хотын Юйтун зорчигч тээврийн автобусын ХХК болох юм. Одоо та бүхэнд Юйтун компани гадаад зах зээлээ хөгжүүлж байгаа тухай танилцуулах болно.
Өнөө уг компани нь бүтээгдэхүүнээ Орос, Египет, Иран, Куба зэрэг 30 гаруй орон болон бүс нутагт экспортлож байгаа юм. Үүний дотор бүтээгдэхүүнээ Америкийн зах зээлд оруулахд маш хүчир байсан юм.
Компани нь Америкийн захиалгийг олсны дараа хамгийн тэргүүнд хийсэн ажил бол Америкийн зам харилцааны яамны холбогдох хууль болон техникийн стандартыг судалсан явдал болох юм. Үүний тухай Юйтун компаний Америк районы тусгай тушаалтан ноён Жан Ё ү хэлэхдээ,
Америкийн зам харилцааны яамны холбогдох тогтоолыг нийтэлсэн тэр ном нь 760 хуудастай байсан юм, би үүнийг сарын хугацаа зарцуулж орчуулсан юм. Орчуулах явцад юуны өмнө Америкийн холбогдох шаардлагийг суралцсан юм. Ингэж байгаа нь бид Америкд экспортлох анхны бүтээгдэхүүний зураг төслөө хийхэд Америкийн холбогдох стандартад нийцүүлхийн төлөө юм гэжээ.
Ингэж хүчин зүтгэж 16 сар ажилсны үр дүнгд Америкийн зах зээлийн шаардлаг хангасан зорчигч тээврийн том автобус үйлдвэрлэсэн байна. Үнээс гадна 2005 онд, уг компани бас зорчигч тээврийн 400 ширхэг том автобусыг Кубад экспортлосон юм. 2005 оны эхний хагаст Юйтун компаний автобусын гадаад борлуулсон орлого нь 37 саяд хүрч, 2004 оны мөн үеийнхээс 8 дахин нэмэгдсэн байна. Өнөө Юйтун компани нь Азийн хамгийн том зорчигч тээврийн авто машины үулдвэрлэлийн бааз болсон байна. Хятадын Хэнэн мужийн авто машины нийгэмлэгийн нарийн бичгийн дарга ноён Лиү Шиомин хэлэхдээ, Юйтун компани гадаадын зах зээлд амжилт олсон явдал бол түүний тэргүүний техникийг ашигласнаас болсон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Юйтун компани олон улсын нэр хүндэт зорчигч тээврийн авто машины тэргүүний техник болон удирдалгын туршлагийг зээлдэн оруулж, суралцны зэрэгцээ өөрийн брендныхаа бие даасан чанар техникийн бие даасан өвөрмөц онцлогоо маш амжилтай, үр ашигтай баталж чадсан явдал болох юм. Энэ бол маш чухал зүйл болох юм. Энэ мөн бүх Хятадын авто машины салбарт нэг амжилтад хүрсэн үлгэр жишээ болох юм гэжээ.
Европын тэргүүний техникийг суралцхын зэрэгцээ Юйтун компани бас бие дааж эзэн мэдсэн техникийг судлан хөгжүүлэх ажлыг маш чухал байрд тависан байна. Өнөө уг компаний жил бүрийн шинэ бүтээгдэхүүний үртэг нь бүх компаний мөн жилийн бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нь 40%-с давсан байна. Өнөөгийн байдлаар Юйтун компани 90 гаруй бүтээгдэхүүнд патентын эрэхтэй болсон байна.
Юйтун компаний шинжлэх ухаан техникийн талаарах хөрөнгө оруулалт нь түнний авто машины хэрэглэгээ сайн байдаг чанарын дээд түвшинг тогтоосон байна. Юйтун компаний Дундад дорноодын районы тусгай тушаалтан ноён Ли Шүвэй хэлэхдээ, ган хуурай, их салхи, элсэн цүлийн районы уур амьсгал болон замд зохицож чаддаг нь Юйтун компаний авто машин Дундад дорноодын зах зээлийг олж чадсны чухал шалтгаан болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Өнөө Иранд Бенцөөр төлөөлүүлсэн Европын машинтай, гэвч энэ нь он жил удсанаас болж их хуучирсан юм. Иймээс Ираны засгийн газар бүх Ираны хүрээ хэмжээнд машинаа шинэчлэх төлөвлөөгөө хэрэгжүүлж, дэлхийн цар хэмжээнд худалдан авах компани хайсан байна. 2005 онд, тэд хоёр удаа төлөөөлгчид ирүүлж, адил бус үйлдвэртэй танилцсан байна. Ерөнхий үнэлгээ хийсний үр дүнд Юйтун компанийг сонгсон байна. Бидны гарын үсэг зурсан зорчигч тээврийн 1000 авто машин бол энэх авто машинаа шинчлэх анхны захиалаг болох юм гэжээ. \ Сайн-Өлзий бэлтгэв.\
|