Цагаан сар бол Хятадын хамгийн том уламжлалт баяр, Хятадчууд билгийн улирлын сар шинийн баяраа тэмдэглэхдээ, сүмийн хурлаар зугаалах, гэрэлт чийдэн сонирхох, төрөл төрөгсөд, айл сахаалтынхаараа айлчлах, гэр бүлээрээ цугларах гээд олон сайхан уламжлалт ажиллагаа зохион явуулдаг билээ. Сүүлийн жилүүдээс Хятадын маш олон хүн бие бялдраа дасгалжуулах явдлыг цагаан сарын баяраа тэмдэглэх нэг зүйн тогтмол хэлбэр болгосон байна, энэ нь цагаан сарын хугацаанд бие чийрэгжүүлэх явдал нь Хятад хүмүүсийн моот болж байна.
Цагаан сарын баяраа тэмдэглэх үе Хятадын ямар газраар хамгийн хөгжөөнтэй байдаг бэ? хэрэв та цагаан сарын хугацаанд хотуудын биеийн тамир спортын газруудаар хүрэх юм бол хүний далай болсон олон сайхан хөгжөөнтэй байдлуудыг олж харах болно. Маш олон хүмүүс ялангуяа залуучууд цагаан сарын 7 хоногийн амралтаараа бие чийрэгжүүлэх олон төрлийн ажиллагаанд оролцож байна. Баярын үеэр сурвалжлагч Бээжингийн бие чийрэгжүүлэх нэг клүбд хүрэхэд, биеэ чийрэгжүүлж байгаа хүмүүс маш олон байлаа. Клүбийн дасгалжуулагч Ван гуай сурвалжлагчид хэлэхдээ: Амралтын өдөр болохтой зэрэг манай клүбд хүн олонтой, цагаан сарын амралтын хугацаанд ч мөн адил хүн ихтэй юм гэжээ.
Юунд ийм олон хүн цагаан сарын хугацаанд биеэ чийрэгжүүлэх ажиллагааг сонгосон бэ? сүүлийн жилүүдэд Хятадын хотын амьдралын түвшин дээшлэхийн хирээр ажил, амьдралын дарамт хүнд болж, өвчин хуучинд нэрвэгдэх ч олон болж байна, иймээс бие сэтгэлийн эрүүл мэндээ хүмүүс илүү бодож үзэх болж байна. Бие сэтгэлээ эрүүл саруул, сайхан авч явахын тулд биеэ чийрэгжүүлэх хэрэгтэй гэдэг бодол хэн хүнийг эзэмдсэнээр бие чийрэгжүүлэх явдал нь өнөө маш моод болж байна.
26 настай Сун я бол нэг сонины редактораар ажиллаж байна, тэр спортоор тоглох сонирхолтой, гэвч цагаан сарын хугацаанд биеэ нэн илүү чийрэгжүүлэх шаардлагатай гэж тэрээр үзсэн байна. Тэрээр хэлэхдээ: Уламжлалт сар шинийн баяр болоход хүмүүс амтад хоол унд идэж уух нь дамжиггүй, амралтын өдөр, ялангуяа сар шинийн баяраар сах тостой хоол их идсэнээс болж хүмүүсийн биеийн хүнд улам нэмэгдэх болно гэж би хувьдаа үзэж байна, иймээс илүүхэн биеэ чийрэгжүүлэх нь тустай болбов уу гэж бодож байна гэжээ.
27 настай Ма Ши бол сүлжээний ажилтан, тэрээр тамир спортод маш дур сонирхолтой, цагаан сарын хугацаанд ч өөрийн дур сонирхлоо орхихгүй нь мэдээж, Ма Шигийн байдлаас үзэхэд амралт чөлөөт цагаар бие сэтгэлээ чийрэгжүүлэх нь нэг зүйлийн хөдөлгөөн боловч нэн их ач холбогдолтой нь хүн хоорондын харилцаа солилцоо хийэд оршино. Тэрээр хэлэхдээ: хэн хүнгүй биеэ чийрэгжүүлье гэвэл дасгалжуулах газар очдог, гэвч хамгийн хэрэгцээтэй нь солилцооны хэлбэр юм, жишээлбэл олуулаа цуг хөдөлгөөнд оролцохоор дамжин сэтгэл санаагаа солилцож болно, энэ нь л надад их таашаагдаж байна гэжээ.
|