Интернэтийн сүржээн дээрээс "шог зурагчин Сүн Ян" гэсэн нэрээр хайвал, маш олон түүний хамиатай тэмдгэл, зургийг олж харах юм.
Сүн Ян 1981 онд Хятадын Шиньжян-д төрж өсч, хар багаасаа шог зурагд маш их дур сонирхортой байжээ.Өнгөрсөн зууны 90-ээд оны дундчаар Японы шог зураг Хятад улсад дэлгэрж, Сүн Ян-гийн сонирхолыг ихээн татсан байна. Тэрээр ярихдаа:
"Анх хоёрын сурагч байх үед, Японы шог зурагтай танилцан, маш их дур сонирхортой болсон юм. Тэгээд өдөр болгон Японы шог зургийг дууриаж зуран, ангийн найз нардаа үзүүлж, ихээхэн ханамжтай санагддаг байсан. Сүүлээр нь ингэж дууриаж зурах нь сэтгэлд хүрэхгүй болж, өөрийн хэв намбаатай шог зурга зурах бодол төрсөн юм." Гэжээ.
Ингээд Сүн Ян 15 настайдаа шог зургийн нийгэмлэг байгуулсан байна. Нэг жилийн дараа түүний шог зургийн нийгэмлэгд нийт 300 гаруй гишүүнтэй болсон байна. 17 настайдаа Сүн Ян "увдист хайрцаг" гэдэг анхны шог зургийн цомгоо хэвлэн нийтлүүлж, "Шиньжян-гийн шог зургийн анхны зурагчин" хэмэгдсэн байна. 2000 онд Сүн Ян Хятадын Тианьжин хотын их сургуульд хавтгайн дизайн мэрэгжилээр шилжин суралцсан байна. Сургуульд байхдаа тэрээр өөрийн зургийн ажлын тасгаа байгуулсан байна.
Одоо Сүн Ян их сургуулиа төгсөөд нэг жил болж байна. Гэвч түүний тухай намтар материал интернэтийн сүлжээнд маш элбэг байдаг юм. Тэрээр нэгэнт Бээжин, Тианжин, Наньжин зэрэг хотонд нийт 8 удаа өөрийн шог зургйин аялал үзэсгэлэн явуулсан бөгөөд энэхүү аялал үзэсгэнэн нь ирэх жил Түвдийн Лахса хот болон Шиньжианд явагдах юм байна. Тэрээр Хятадын одоохонд хамагийн нэр алдартай хоёр зохиолч Ван Шүө -гйин "Амьтны ертэнч" болон Хай Яний "Хомьсим бодисатва" гэдэг романий шог зургийн цомгийг зуран хэвлүүлсэн байна. Одоо, Сүн Ян-гйин шог зургийн бүтээл нь нийт 10 мянга гаруй болсон байна. Сүн Ян бол Хятадын гар утасны шог зураг анх сэтэж үүдсэн зурагчин юм. Тэрээр бас Шянган-гийн "Зүүн Тоук", Ангилийн "Компүтер Артс" болон "Косморолитан" зэрэг дэлхийн нэрт сэтгүүл болон улсын дотоодын олон сэтгүүл дээр өөрийн бүтээлээ хэвлүүлэн нийтэлсэн зэрэгцээ бас харааны дизайн, тогломын дизайн, DJ, дүрс шингээлтийн үүдэн бүтээлт зэрэг цар хүрээнд ч ихээхэн амжилт олсон юм. Одоохонд Сүн Ян Вариер мүсик компанитай хамтран ажиллаж, хүхэлдэйн шог зурагтай дууны пянз хийж байна.
Сүн Ян өөрийн амьдрал, өнгөргөөлтийнхөө тухай ярихдаа:
"Би багадаа тоглож наадах дуртай байсан, одоо ч гэсэн, миний хийсэн маш олон бүтээл бол бүр тоглож надаах дуртайгаас болсон юм. Хүмүүс тоглоомын газар, сэлүүцэлийн газар, баар зэрэгд очиж байгаа нь бүр сэлүүцэж наадхын төлөө байдаг. Би эдгээр газар очихдоо нэг талаар наадаж тоглож нөгөө талаар бас өөрийн бүтээлдээ шинэ материал, шинэ уур амисхуул олгох зорилготой байдаг юм." Гэжээ.
Сүн Ян Хятадын шинэ хэлбэрийн шог зурагчидын төлөөлөгч болсны хувьд, тэрээр үргэлж олон улсын хүхэлдэйн шог зургийн ажиллагад оролцдог байлаа. Тэрээр бас маш олон зар сурталчилгаад төсөвлөгч, ерөнхий хянагчаар ажиллаж, эдгээр олон улсын хэмжээний ажиллага нь Сүн Ян-гийн бодол санаа, шог зураг зурж бүтээхэд ихээхэн үйлдэл үзүүлсэн байна. Тэрээр олон улсын хүхэлдэйн шог зургийн байдлыг их сайн ойлгож мэддэг байна. Сүн Ян-гийн үзэж байгаагаар, одоохонд, Хятадын үзэгчидийн хүхэлдийн шог зургийг хүлээн авах хэмжээ маш бага байж, Японыг хол хүрэхгүй байна. тэрээр хэлэхдээ, би ямар нэг агуу их урлагчин болхыг хүсэхгүй. Би зөвхөн өөрийн дур сонирхоолтой зүйлээ хийж байгаа тийдүй юм. Хятадын шог зургийн хөгжил хэдийгээр хүчир бэрхшээл олон байгаа боловч, ирээдүйн хандаш их сайн байна. би өөрийн хүчин чадлаа шавхан энэхүү үйлсэд нэн сайн амжилт гаргаахаар чармайна гэжээ. /Хүчит бэлтгэж, хөтлөв./
|