• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-01 14:26:49    
Бага сургуулийн багш байснаасаа сяны дарга болсон Түвд хүны үлгэр

Хятадын Олон Улсын Радио

     Түвдийн өөртөө засах районы хойт хэсэгт байрлаж байгаа Али районыг хүмүүс "Дэлхийн нуруу дээрэх нуруу" гэж нэрлэдэг юм. Энд хүн ам цөөхөн, байгалийн нөхцөл маш хатуу байдаг юм. Эндхийн түвд үндэстний сяны дарга Хятадын дотор газрын Жэжян мужийн хуурай газрын талбайгаас ч том 30 мянган ㏎²нутаг дэвсгэрийг удирдан хариуцаж, 2004 онд 20 сая юаний зээлээ, хөрөнгө мөнгө цугалуулж, Али районы хамгийн сайн суургууль байгуулж, эндхийн хүүхтэд хамгийн сайн сургаан хүмүүжил олгохоор зориг сийдсэн байна. Энэ хүн бол манай өнөөдрийн нэвтрүүлэгт танилцуулах гэж байгаа Түвдийн Өөөртөө Засах Районы Гайзи сяны дарга ноён Лүөла болох юм.

     Түвдийн багшийн дээд сургуулаас төгссөн Лүөла уулдаа бага сургуулийн багш байсан бөгөөд даргаар ажиллаж байжээ, иймээс тэр сурган хүмүүжил нь тухайн орон нутгийн малчин түмний хүүхдын хувь заяаг өөрчлөхд ямар ач холбогдолтой байдгийг сайн мэдэх юм. 1999 онд тэрээр маань Гайзи сяны орлогч дарга болсон байна.

     Сүүлийн жилүүдэд Хятад улс Түвдэд туслах эрч хүчээ эрчимжүүлсний улмаас Лүөлагийн өөрийн сяндаа сургууль байгуулах гэсэн хүсэл эрэмзлэл нь биелэгдэж чадсан байна. 2004 онд тэрээр өөрийн хамт ажиллаж байгаа нөхдтэйгээ зөвшилцөж, Хятадын моби коомын ХХК-ны хандивласан 10 сая мөнгийг ашиглаж, мөн сяны засгийн газрын нэрийн өмнөөс банкнаас 13 сая юаний зээлээ авч, бүх сяны анхны дунд сургууль, анхны бүрэн бага сургууль байгуулхаар тогтоол гаргасан байна. Сургууль байгуулах төлөвлөгөөний дагуу энэ оны 9-р сард намарын улиралын сургууль эхлэх үед бага сургуулийн 4-р ангиас доош бага ангийн хүүхдүүд мөн тус тусын сумны бага сургуульд хичээл орхоос гадна бүх сяны 4-р ангиас дээших бүх хүүхдүүдийг уг сяны шинээр байгуулсан энэ бага сургууль болон дунд сургуульд суралцуулсан юм байна. Үүний тухай Лүөла танилцуулж хэлэхдээ,

     Би сяны дарга болсон энэ 6 жилийн хугацаанд гэгээрэл боловсролын чухал чанарыг гүнзгий таниж мэдсэн юм. Мэргэжилийн боловсон хүчингүй бол Гайзи сяны хөгжил байж чадахгүй, нэн ч мал аж ахуйн хөгжлийг ч дээшлүүлж чадахгүй юм гэжээ.

     Бага сургуулийн багш байснаасаа сяны дарга болсон тухайгаа ярих үе тэрээр хэлэхдээ,

     Төв засгийн газраас үндэстний чөөнхий боловсон хүчныг маш чухалд үзэж байна. Түвдэд хятад үндэстний шилдэг боловсон хүчин маш олон байна. Гэвч боловсон хүчнийг сонгоход юуны өмнө үндэстний чөөнхийг бодолхылдог юм. Энэ юуны учир вэ гэвэл мэдлэгийн түвшин, эрдэм чадал, онолын түвшинг авч үзэх юм бол бид эдгээр хүмүүстэй адилтхаахын аргагүй юм. Манай сяны удирдах бүрэлтгүүнээр авч үзэх юм бол хэдэн хан үндэстний боловсон хүчин эрдэм мэргэжил нь бүр надаас сайн байна гэжээ.

     Гайзи сян эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх нь ч мөн түүний нэг ажлын чухал зүйл болох юм. Үүний тухай тэрээр хэлэхдээ,

     Өнөөгийн байдлаас үзвэл, мал аж ахуйн нь манай тулгуурь аж ахуй болох бөгөөд нэлээд урт хугацаанд ч гэсэн манай сяны маш чухал тулгуурь аж ахуй болгон хөгжүүлвэл зохих юм гэж би хувьдаа бодож байна гэжээ. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв.\