Хятадын тэнгисийн цаг агаарыг ажиглах анхны автомат сүлжээ 1990 оны 11-р сард Наньшагийн арлуудын хадан дээр байгуулагдсан байна. Хятадын тэнгисийн техникийн судалгааны газрын судлан бүтээсэн энэ автомат сүлжээ нь туршин хэрэглсэн хоёр сар гаруйн хугцаанд эх газрын холбогдох салбарт цаг агаарын 120 гаруй бөөн тоо баримт ирүүлж, Хятадын өмнөд тэнгисийн цаг агаарыг уридчилан мэдээлэх гол үндэс баримт брлсон юм байна.
Цаг агаарын холбооны хамгийн том зангилаа систем (BQS): Хятадын цаг агаарын холбооны хамгийн том зангилаа систем (BQS) 1980 оны 1-р сард ашиглалтад шилжсэн байна. Энэ системд компьютер болон холбоог уялдуулсан техник хэрэглэж, автомат холбоо болон цаг агаарын зургийг автаматаар зурах ажлыг биелүүлсэн байна. Дотоодын болон олон улсын цаг агаарын 128 шугамтай холбогдон өндөр хурдаар зэрэг цагт болон дундын хурдаар холбоо бариж, дэлхийн цаг агаарын мэдээлэл дамужжлах, цуглуулах, редакторлох, илгээх, лавлан асуух дэрчлэн өдрийн тэмдэглэл хөтлөх зэрэг ажлыг гүйцэтгээдэг. 1983 он болон 1984 онд Германы Оффенмач болон Японы Токиотой хурдны шугмаар холбогдсон байна. Хятадын энэ цаг агаарын холбооны зангилаа систем (BQS) нь мөн Азийн бүс нутгийн цаг агаарын холбооны зангилаагийн үүрэг гүйцэтгэж байжээ.
Анх удаа компьютерийн техник ашиглан телевизийн цаг агаарын мэдээний зураг хийсэн: Хятадын цаг агаарын хэрэг эрхэлсэн газар 1986 оны 10-р сарын 1-ний өдөр анх удаагаа компьютерийн техник ашиглан телевизийн цаг агаарын мэдээний зураг хийсэн байна. Энэ нь үзэгчдийн үзэж сонирхоход маш дөхөм болсон байна.
Цаг агаарын хамгийн том архив: Хятадын цаг агаарын хамгийн том архив бол Хятадын цаг агаарын хэрэг эрхэлсэн газрын цаг агаарын архив болно. Энэ архив бол Хятадын цаг агаарын шинжлэх ухаан техникийн архив, материал мэдээлэлийн төв мөн бөгөөд бас цаг агаарын шинжлэх ухаан техникийн архив, материал хадгалах, удирдах, хөгжүүлэх, ашиглах бааз юм. Тус архив мөн дэлхийн олон оронтой өргөн хүрээний хэлхээ холбоотой байж, цаг агаарын мэдээлэлийн үйлчилгээ хангадаг юм.
Хамгийн олон цаг агаарын радартай орон: Хятад улс бол дэлхийн хамгийн олон цаг агаарын радартай орон юм. 1984 оны байдлаар Хятадын тэнгисийн эрэг дагуу болон зүүн өмнөд районд нийт 200 гаруй цаг агаарын радартай байв. Хятадын цаг агаарын хайлт хэмжилт өнгөрсөний ердийн арга барилаас аласын мэдрэмж болон електрон технизийг уялдуулсан шинэ цаг үед орсоныг энэ нь харуулж байгаа юм.
Хөхнуур Түвдийн өндөрлөгт хийсэн анхны цаг агаарын шинжлэх ухааны туршилт: Хятадын цаг агаарын хэрэг эрхэлсэн газар болон Хятадын шинжлэх ухааны акадети хамтран 1979 оны 5 – 7-р сард Хөхнуур Түвдийн өндөрлөгт цаг агаарын шинжлэх ухааны анхны туршилт хийсан байна. Энэ туршилтад 19 байнууллагын 2000 гаруй хүн оролцож, хүндрэл бэрхшээлийг ялан давж туршилтаа амжилттай биелүүлж, үлэмжхээн хэмжээний цаг агаарын материал чуглуулсан бөгөөд үнийхээ үндэс дээр таван жилийн судалгаа хийсэн байна. Энэ судалгааы ололт амжилтыг 1984 онд болсон олон улсын Хөхнуур Түвлийн өндөрлөгийн цаг агаар болон уулархаг нутгийн цаг агаарын эрдэм шинжилгээний бага хурал дээр бүх талаар танилцуулаад дэлхийн цаг агаарын салбарынханы анхаарлыг татсан байна. Хөхнуур Түвлийн өндөрлөг Хятадын эх газрын дөрвөний нэг хувийг эзэлдэг бөгөөд далайн түвшнээс дунджаар 4000 гаруй метр өндөрт байдаг. Ийм өндөр, ийм өргөн их нутагт цаг агаарын шинжлэх ухааны туршилт хийсэн нь Хятадын цаг агаарын түүхэн дээр анх удаа төдийгүй, дэлхийн дээр ч анх удаа болсон байна. \М.Цэцэн бэлтгэв\
|