• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-01 14:36:36    
Бүгд Найрамдах Ливан Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгээр: 10452 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2002 оны байдлаар дөрвөн сая, ихэнх нь Арав хүн, албхны хэл Арав хэл, Франц, Ангил хэлээр түгээмэл яридаг. Оршин суугчдын 54 хувь нь Исламын шашин шүтэж, 46 хувь нь Христосын шашин шүтдэг.

     Нийслэл: Бейрут, 2000 оны байдлаар нэг сая 500 мянган хүн амтай, 7-р сарын дундаж халуун 32 хэм, 2-р сард хамгийн хүйтэндээ 11 хэм.

     Баяр дурасгалын өдөр: тусгар тогтнолын өдөр – 11-р сарын 22-ны өдөр.

     Ерөнхий байдал: Азийн баруун хэсгийн Газрын дундад тэнгисийн зүүн эрэг дээр байж, зүүн, хойт талаараа Сиритай хил нийлэж, өмнө талаараа Палестин, Израйльтай хөршилж, баруун талд нь Газрын дундад тэнгис байдаг. 220 км урт тэнгисийн хилтэй. Зундаа халуун чигтэй, өвөлдөө дулаан.

     Манай тооллоос өмнөх 2000 онд Поенизийн нэг хэсэг байв. Түүнээс хойш Египет, Бабилүн, Перс, Ромын ноёрхолд байв. 7 – 16-р зууны үед Аравын эзэнт улсын хамрагдав. 1517 онд Осман эзэнт улсд эзлэгдэв. Дэлхийн 1-р дайны дараа Францын ноёрхолд оров. Ангилын цэрэг 1941 онд чөлөөт Францын цөрөгтэй хамтаар Ливаныг эзлэв. Мөн оны 11-р сард Чөлөөт Францын цэрэг Ливаны эсрэг ноёрхолоо эцэслүүлснээ мэдэгдсэн байна. 1943 онд Ливан тусгар тогтнож Бүгд Найрамдах Ливан Улс байгуулав. 1946 оны 12-р сард Ангил, Францын цэрэг цөмөөрөө Ливанаас гарв. 1975 оны 4-р сард Ливаны Христосын шашин болон Исламын шашны хоёр бүлэг нь төрийн эрхийн хуваарлалтаар ширүүн зөрчилтэй болж, иргэний дайн үүсэв. 1989 оны 10-р сард хоёр тал "Таиф"-ийн хэлэлцээр байгуулж, эрхээ дахин хуваарлав. 1990 онд Ливаны иргэний дайн дуусав. \М.Цэцэн бэлтгэв\