• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-03 16:40:15    
Өвөр монголын боомтын хот—Эрээн

Хятадын Олон Улсын Радио

     Эрээн хот нь завсрын дулаан бусийн эх газрын улиралын салхины уур амьсгалтай. Ийм болхоор гандмал, салхи ихтэй, өдөр шөнийн дулааны зөрөө ихтэй байдаг юм. эрээн хот нь дотоод урсгалт усны эх сурвалжгүй байж, хагас цөлжсэн тал нутаг байдаг юм. энэ нутагт жилдээ 139 миллиметр хур тунадас буудаг юм. жилдээ 65 хоног салхилна. Зуны улирал богинохон байдаг. хамгийн халуундаа 39,9 хэмтэй, өвлийн улирал нь долоон сар үргэлжилдэг юм. хамгийн хүйтэндээ хасах 40.2 хэмтэй байдаг юм.

     Эрээн бол Өвөр монголын өөртөө засах раионы хамгийн эрт олон улсын биологийн үлэг гүрвэлийн нутаг юм. аль эрт далан сая жилийн өмнө эрээн нуурын хавиар булаг шандтай намаг газар байсан юм байна. тэр үед энэ нутаг нь бүгчим чийглэг уур амьсгалтай байж, ой шугуй ягцран, үлэг гүрвэл үржин амьдрах цэнгэлийн орон болсон байна.19-р зууны ерөөд оноос нааших зуу гаруй жилийн турш Америк, Орос, Канад зэрэг орны болон Хятадын биологичид, биологичид урьд хожид энэ нутагт зургаан удаагийн том хэлбэрийн судалгаа шинжилгээ хийж залгаагаар шувуун гүрвэл, нугасан хушуут гүрвэл зэрэг арван хэдэн төрлийн үлэг гүрвэл илрүүлсэн байна.

     1956 онд энд суурин байгуулж, дараа жилд нь хошууны хэмжээтэй болгон ихсэгсэн байна. 1966 онд төрийн зөвлөлийнг зөвшөөрөлтэйгээр Эрээн хот байгуулсан юм. 1992 онд Хятадын төрийн зөвлөл эрээн хотыг гадаадад нээлттэй хот болгохыг батлан зөвшөөрсөн юм.эрээний төмөр зам 1954 онд байгуулагдаж, 1956 онд Хятад, Зөвлөлт холбоот улс, Монгол, Солонгос, Вьетнам зэрэг орны оролцсон олон улсын төмөр замын тээвэр албан ёсоор нэвтэрсэн юм. түүнээс хойш олон улсын төмөр замын тээвэр нь Эрээн хотын эдийн засгийн гол тулгуур байсаар ирсэн юм. ингээд Эрээн хот нь зүүн Азийн эх газрын гүүрийн чухал өртөө болсон байлаа.

     Эрээн хот нь цэвэр шуу, гялгар сайхан цахиур чулуу, сайн чанарын давс болон хужир, цохой элбэгтэй юм. дээр дурьдсан эх баялагаар түүхий материал болгосон бүгээдэхүүнүүд нь улсын дотоод гадаадад борлууллага сайтай байсаар ирсэн юм. таван хошуу малаас гадна Эрээн хот бөр гөрөөс, үнэг, горгуул зэрэг янз бүүрийн зэрлэг амьтан араатантай юм.


1  2