• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-03 16:45:56    
Их говийн эгшигт дуу

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын олон улсын радиогийн монгол ридакцын үзэсгэлэнт сайхан миний нутаг нэвтрүүлэг сүүлийн үе Өвөр монголын алшаа аймгийн зохиолч Жанмартай уулзаж ярилцлаа. Жанмар мянга есөн зуу тавин найман онд Хятадын баруун хойт нутгийн хөхнуур мужийн тайжнар хошууны их гөрөөчин ястай малчин Пагмаагийн отгон хүү болж заяажээ.

     Найман настайгаасаа сургууль соёлын мөрийг хөөж, мянга есөн зуу наяан хоёр онд хөнуур мужийн үндэстний дээд сургуулиас төгсч хөхнуур мужийн хайший жугийн радио хороонд нэвтрүүлэгч редакторын ажил хийж байснаа мянга есөн зуу ерэн нэгэн оны эхээр Өвөр монголын алшаа аймгийн утга урлагийн холбоонд шилжин ажилласан байна. Тэрээр одоо улсын хоёрдугаар дэсийн зохиолч, Өөвөр монголын алшаа аймгийн утга урлагийн холбооны албан гэрийн эрхлэгч, Алшаа уран зохиолын сэтгүүлийн дэд ерөнхий редактор, Хятадын зохиолчдын хорооны Өвөр монголын салбар хорооны гишүүн зэрэг үүрэг тушаалтай байгаа юм. тэрээр мянга есөн зуу ерэн нэгэн онд зүүдэн доторх морьтой хүн гэдэг шүлгийн түүврийг нь Хятаын төвийн үндэстний хэвлэлийн хорооноос хэвлүүллээ.

     Хоёр мянган онд "наранд элэглэгдсэн хүүхэд" гэдэг өгүүллэгийг нь Өвөр монголын ардын хэвлэлийн хорооноос хэвлүүлж, хоёр мянга таван онд "гурван өдрийн хоньчин" гэдэг өгүүллэгийн түүврээ төвийн үндэсний хэвлэлийн хорооноос хэвлүүлэн гаргажээ. Түүний бичсэн "гонгорын гучин гурван танил" гэдэг хүүхдийн зохиол Өвөр монголын цоморлог сэтгүүл, алшаа уран зохиол зэрэг сэтгүүлд урьд хожид нийтлэгдэж, мянга есөн зуу наян найман онд "цайдам өлгий" номоо хэвлүүлсэн байна.

     Тэрээр дэлхийн дээвэр гэж нэрлэгдсэн хөхнуур түвдийн өндөрлөгт, хошууд удамтай дээд монголчуудын нутагт өсч, багаасаа сайн малчин болъе гэж л мөрөөддөг нэгэн байжээ. Эсгий цагаан гэрээ барьж, эмээлт моринхоо нуруун дээр хээрийн салхин амьсгалж эр хүний цэнгэл эдэлж явах хэмээн санаж явжээ. Нимгэн мөрөндөө хатуу хүтүү амьдралын ачааг тээж явсан ээж нь хүүгээ ном эрдэм сураг, бусдыг хүүхдүүдтэй адьлхан хол явж нүд тайлаг гэж боддог байлаа. ээийнхээ сургаал ёсоор Жянмар эрдэм номын замд эргэлт буцалтгүй оржээ.

     Тэрээр нийгмийн донсолгоонтой мөчүүдийг номын хүчээр туулж явсан нэгэн байлаа. даруухан хувцастай, сэтгэл шигээ хольцгүй тунгалаг харцтай жаал хүү ном дэвтэр ховорхон олон жилийн тэртээх мөчүүдэд олдож болох улсын дотоод гадаадын мэргэдийн билгүүн ухаан шингэсэн ботьдуудыг бахархан уншиж явсаар, өнөөдөр өн өргөн алшаа, Өвөр монголын уудам нутагт олон уншигчтай зохиолч болж чадсан юм. Алшаа нутгийн тэмээн буйлаан, алтан шаргал тоорой мод, атар уудам говь нутаг жянмарын уран бүтээлийн замд сайхан өнгө нэмрэлсэн байна. тэрээр говиос цууриадах байгалийн дуу чимээний нэг нь болж, уянгын түрлэг ундрааж явна. Жянмар ширүүхэн харцтай ч тэр харцны цаана дандаа өрөөл бусдыг төлөө баяралж шаналж явдаг сүүн цагаан сэтгэл ивэлж байдаг юм. Бидны түүнтэй хийсэн ярилцлагыг сонсч суухад та сонсогч та бүхэн энэ бүхэн мэдрэгднэ гэдэгт найдаж байна.