• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-03 16:51:08    
Настан буурлууд баяр дурсгалын өдрөө эрүүл энх баяр хөгжөөнтэй тэмдэглэх 5 зөвөлгөө

Хятадын Олон Улсын Радио

     Сар шинийн өдрүүдэд баярлан золгож, наргин цэнгэлдэх нь сайхан байдаг боловч, клиникийн материалд харуулж байгаагаар, цагаан сарын үеэр хүмүүсийн цусны даралт нь өндөр болох, зүрх нь базлаж өвдөх, зүрхний шигдээс болон тархины саа дайрах зэрэг өвчний илрэл илт нэмэгддэг байна.

     Судалгаа шинжлгээний дүнгээс үзвэл, ийм байдал нь баяр дурсгалын өдрүүдэд амьдарлын хэмнэл алдагдаж, идэх уух нь тохиромжгүй болох, сэтгэлийн хөдөлгөөн нэмэгдэх ч юм уу цаг агаар хүйтрэх зэрэг хүчин зүйлүүдтэй нягт холботой юм. Настан буурлууд баяр дурсгалын өдрөө эрүүл энх баяр хөгжөөнтэй тэмдэглэхийн тулд эдгээр байдлыг эрхбиш хүндэтгэн үзэж, анхааралдаа авах хэрэгтэй байна.

     1. Санаа сэтгэл тайван, сэтгэлийн хөдөлгөөн тогтвортой байх чухал. Баяр дурсгалын өдрүүдэд төрөл төрөгсөдтэйгээ уулзах, айлчилж тойрох, найз нөхөдтэйгээ наргих зэрэг үйл ажиллагаа олон болдог тул хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн нэмэгддэг байна. Энэ үед мэдэрлийн систем хүчтэй цочролд учиран хүмүүсийн цусны даралт нь өндөр болох, зүрх нь базлаж өвдөх, зүрхний шигдээс болон тархины саа дайрах зэрэг өвчний илрэл илт нэмэгддэг байна, цаашилбал амь насны аюулд учирч ч болзошгүй юм. Иймээс настан буурлууд баяр дурсгалын өдрөө эрүүл энх баяр хөгжөөнтэй тэмдэглэхын тулд санаа сэтгэл тайван, хэтэрхий баярлах, хэтэрхий гомдохыг тэвчиж, баяр баясгалантай явах хэрэгтэй юм байна.

     2. Амьдарлаа зүй тогтолтой зохицулж, баяр цэнгэлээ хэмжээтэй байлгах чухал. Баяр дурсгалын өдрүүдэд, хөгшин буурлууд нам тайван амьдралын хэмнэлээ хэвээр байлгаж, цагтаа босч цагтаа унтаж цагтаа амарч цагтаа идэж ууж байх хэрэгтэй. Кино үзэх, зурагт сонирхох цагаа ч хэтэрхий урт болгохгүй бол сайн, дахивал айлгаж цочиосон, алан хядсан, зүрэх сэтгэлд сэдэлт ихтэй үзэгдэл гардаг программыг үзэхгүй байвал сайн. Удаан жил уулзаагүй хүнтэйгээ шөнөжин ярилцаж суух юм уу шөнөжин бүжиглэж, маажаан, хөзөр тоглохыг ч цээрлэх хэрэгтэй. Соёлтой аж төрж, ажилж амрахаа уялдуулж, ядаргаа хэтэрч өвчинд нэрвэгдхээс сэргийлэх хэрэгтэй.

     3. Идэх уухаа аятай сайхан зохицуулж, хөнгөн хоол идхээр гол болговол сайн. Баярын өдрийн дайллагын ширээн дээр, ихэвчлэн шим тэжээл ихтэй амтат сайхан идээ будаа элбэг байдаг, ийм байдалд ходоод гэдэсний шингээлт муутай хөгшдүүд амталж амсаж идхээс биш хэтэртлээ идэж огт болохгүй. Харин буурцгийн төрлийн юм болон жимс жимсгэнэ илүүхэн идэж байх зүгээр юм.

     4. Даарч хөрөх юм уу ханиад хүрхээс чанд сэргийлэх хэрэгтэй. Сар шинийн өдрүүд нь жил болгоны ес орсоноос хойших цаг агаар хүйтрэх өдрүүдэд тохиодог бөгөөд хүмүүс хөл ихтэй болдог болохоор хүмүүс амархан ханиад хүрч, зүрх судас болон амьсгалын замын өвчинтэй хүний өвчин нь улам хүндэрч даамжирдаг. Иймээс цаг агаарын өөрчлөлтийн дагуу хувцас хунараа халж солиж, зузаалж нимгэлэн цаг агаартаа зохицуулж өмсөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, ханиаад дэлгэрч байгаа цагт энд тэнд явахгүй байж, төрөл төрөгсөдийдөө ч очихгүйгээр ханиадаас сэргийлэх эм ууж, айл гэртээ тав тухтай амарч суух нь таны эрүүл мэндэд ашигтай.

     5. Архи тамхийг хэмжээтэй эдлэх хэрэгтэй. Баяр найрын ширээн дээр дутагдаж болшгүй зүйл бол архи тамхи юм. Ундааны дээж архины тухай холбоо шүлэг ч зөндөө байдаг, бага багаар уувал бал бурам шиг ундаа, баларталаа уувал балаг тарьдаг архи гэдэг нь ч зөв үг байгаа юм, архи тамхи нь зүрх судас болон амьсгалын замыг муугаар нөлөөлдөг, үүнийг хайхарахгүйгээр архи тамхиа хэмжээнээсээ хэтэртэл хүртээд амь насаа алдсан харсалт хэрэг гарч байсан удаа ч бий. Үүнээс гадна, сар шинийн хугацаанд зүрх судасны өвчинтэй хүмүүс ууж байгаа эмээ уухгүй зогсох муу, ялангуяа цусны даралт, тослог зүйл, чихэрлэг зүйлийг бууруулах болон цусний судсыг зөөлрүүлэх эмийг уухгүй байж ерөөс болохгүйг мэдэж авах хэрэгтэй. / Л.Буянтогтох орчуулав/