• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-03 16:53:35    
Гуан дүнгийн банштай гурилтай шөл

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм найз минь, энэ ээлжит дугаараар танд Гуандүнгийн банштай гурилтай шөлийг хийх тухай танилцуулах гэж байна. Урьдаар танд энэ гурилтай шөлийг хийхэд хэрэгсэх зүйлийг танилцуулья.

     Материал:
     Цагаан гурил 300 грамм, хавчийн мах 50 грамм, гахайн хар мах 50 грамм, дэвтээсэн мөөгө 50 гарамм, өндөг 2 ширхэг, хэрчсэн сонгино 10 грамм, бүө цай ногооны шүүс 10 грамм, хү жяо, давс, гүнждийн тос зэргийг хэрэглэх хэрмжээгээр бэлэн болгоож тавина.

     Хийх арга:
     1-рт. Гурилаа хоёр хувь хувааж, тал хувь гурил дээрээ 2 ширхэг өндөгний шарыг хийж хутгаад гурилаа зуурч, нухаж элдэж нигэлээд хэрэглэхэд бэлэн болгож тавьна. Үлдсэн тал хувь гурил дээрээ бүө цай ногооны шүүсийг хийж зуураад банш боох зориулалттайгаар элдэж нингэлээд хэрэглэхэд бэлэн болгож тавина.

     2-рт. Хавчны мах болон гахайн махаа хэрчиж, холиж нухаад банш буузны мах шиг давтаж, дээр нь дэвтээсэн мөөгөө хамт жижиглэн хэрчиж холиоод, дараа нь давс, вэйжин, хү жяоний нунтаг зэргйиг холиж баншаа бооход хэрэглэхэд бэлэн болгоно.

     3-рт. Баншний гурилаа гонзгор хэлбэртэй болгон зүсэж, дотор нь махаа боож жижиг баншны хэртэй бооно.

     4-рт. Тогоондоо тахианы махны шөл хийж буцлахаар нь хэрчсэн гурил болон жижиг баншаа хамт хийж чанаж, болохоор нь аяганд хийж гаргаад дээр нь бага хэмжээний хэрчсэн сонгино цацаад энэ хоолыг хийж бэлэн болох нь тэр л дээ.

  

     Энэ гурилтай хоол гурил банштай өгөөд, хоёр өнгөөр ялгаран хувь хувиндаа өөр амттай, өөр хэлбэртэй байдгаараа сонирхолтой сайхан байдаг. Зөөлөөн бөгөөд шимэ тэжээлтэй, шөл нь ч нэн гоё амттай байдаг.
Энэ ялдамд сонирхуулж хэлэхээс, Гүан дүн нутгийнхан энэ хоолоо гурилыг нь луутай зүйрлэж, баншийг нь бартай зүйрлэж, энэ хоолыгоо өлзийн дэмбрэлтэй гэж үздэг байна. Та энэ татмал гурилтай хоолыг хийж сурч үзээрэй. \Номин бэлтгэв\