Монгол улсад мэрэгжил дээшлүүлэх чигллээр, аль эсвэл аялал жуулчлах шугамаар болон ажил төрлөөр урт богони хугацаагаар явж очиж ирэх хүмүүс сүүлийн жилүүдэд, Хятад Монгол хоёр орны харилцаа хөгжин тэлж, иргэд хоорондын хэлхээ холбоо өргөжихийг дагалдан улам олон болж, миний биеэр авч хэлэхэд, найз нөхөд, нэг ангийн хүүхэд, хамт ажилдаг хүмүүсийн маань дунд Монгол улсад очиж өнгөрсөн хүн маш олон тохиолддох болсон байна.
Монгол оронд ерэн хэдэн онд очиж өнгөрсөн өвөр Монгол нутагтай ноён Жаргал манай сурвалжлагчид Монгол орны тухай үзсэн харснаа бахдан хэлэхдээ, "Монгол орны байгал нь үзэмжтэй, хүн ард нь ёс заншлаа хадгалж үлдээсэн, хэл хэллэг нь баялаг өвөрмөц, утга зохиол нь яруу сайхан байдаг нь надад маш таалагдсан юм" гэж хэлжээ.
Оюу гэдэг нэртэй өвөр Монгол бүсгүй Монголд олон сайхан найзтай бөгөөд, Монголд нэг биш удаа очиж байсны нэг. Тэрээр надад хэдэн жилийн өмнө Монгол орноор жуулчилсан тухайгаа сэтгэл хөдлөн байж хэлэхдээ, "Бид дэлхийд хандан бахархаж хэлдэг нэг юм бол манай онгон байгал юм" гэж Монголын найзууд маань надад хэлж байсан. Үнэхээр би Монголын найз нартайгаа хамт хөдөө аялаж жуулчилж явахад, Монголын ард түмний байгалиа дээдлэн хайрлаж, хүндэтгэж хамгаалж явдаг нь надад хамгийн гүн гүнзгйи бөгөөд сайн сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Эзгүй хээр талаар явж байсан хүн хэн хүн ч ганц ширхэг цаасыг ч дураар гээж хаяхгүй, нуур мөрний уснаас бол "Аршаан ундаллаа" гэж хэлээд амсахаас биш,дотор нь гар хөлөө угааж бузарлаж хаядаггүй. Эдийн засгийн хөгжилөөр тийм их хөгжсөнгүй орон хэдий ч, байгалиа хайрлах үзэл ухамсар нь хүн ардынх нь зүрэх сэтгэлд тийм гүн шингэсэн нь үнээхээр гайхан бишрүүштэй" гэжээ.
Ноён Өлзийбүрэн өөрөө нутгийн аман аяалгуу, хэл судлалын ажил хийдэг хэлнйи эрдэмтэн хүний хувьд, Монгол улсын нийтлэг хэлний өрнөн хөгжлийн тухай өөрийн сэтгэгдлээ ярьсан нь их сонирхолтой ярилцлага болсон юм. Та Монгол орны тухай Хятадын өвөр Монголчуудын хэлж байгаа сэтгэгдлээс нь сонсох болов уу? \Номин бэлтгэв\
|