• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-06 10:10:51    
Эртээс юум мэдүүлэхийн чухал чанар

Хятадын Олон Улсын Радио

     Мэдрэхүйг яаж нэн эрт хүүхдийн тархинд амжилттай хүргэж чадах бэ?

     Нэг аав 4 настай хүүгээсээс том болбол юу хийх бэ ? гэж асуусанд бяцхан хүү нь ямар ч эргэлзэлгүйгээр том болбол буурцгийн зутан худалдагч болно гэж хариулжээ.

     Хүүгийнгээ хариултыг сонсоод аав нь уур хүрэх мөртөө гайхаж авчээ. Уурлаж байгаа нь аав ээж нь үйлээ үзэж үсээ түүж байгаад олсон хэдэн мөнгөөрөө хүүгээ ном бичигтэй, эрдэмтэй чадвартай хүн болгъё гэж чармайж байхад заавал буурцгийн зутан худалдагч болно гэдэг сонин юм, гайхаж байгаа нь юунд заавал худалдагч болох хүсэлтэй байгаа нь тайлагдашгүй онъсого байлаа, энэ тухай аав нь хэдэн өдөр бодож явлаа, эцстээ зэргэлдээ суугаа айл саахалтынхаар өглөө болгон буурцгийн зутан худалдагч өндөр дуугаар "зутангаа аваарай!" гэж хашгирч явдгийг санаж олов. Энэ дуу өглөө болгон айлуудын үүдээр хашгирсаар байж хүүгийнхэн тархинд хоногшин буурцгийн зутан худалдагч үе залгамжлах хүнтэй болжээ.

     Бид энэ явдлаас танин мэдрэхүйг хүүхдийн тархинд амжилттай хүргэнэ гэвэл ийм 3 явцыг эртхэн хийх хэрэгтэй гэдгийг ойлгож болох юм. Жишээлбэл,

     Нэгд, өглөө эрт хүүхдэд юум мэдүүлэх, "өдрийн ажлыг өглөөдөө" гэсэн үг байдаг, өглөө нь хүний нэг өдөрт маш их тусгал болдог, өглөө эрт сэтгэл санаа сайн байх юм бол бүхийл өдөр бүр сайн байдаг, өглөө сэрэх үе бол шинэ юумыг хүлээн авах, цээжлэх чадвар хамгийн сайн цаг гэдгийг судалгаачид амжилттай нотолсон билээ, иймээс буурцгийн зутан худалдагчын дуун яг энэ үе тохиосон болохоор хүүхэд маш хялбархан хүлээн авсан гэдэг нь тодорхой байна, иймээс өглөө саяхан сэрж байгаа хүүхдийг зэмэлж загнах, зодож хараах нь хүүхдэд маш муу нөлөө үзүүлдэг байна.

    Сур гэснийг сурахгүй, битгий сур гэснийг сурдаг хүүхдүүд олон бий, буурцгийн зутан худалдагч бол яг ийм жишээ юм, хэн ч хүүхдэд заагаагүй байхад хүүхэд өөрөө хүлээн авч, хожим мөн ингэж өндөр дуугаар хашгирч явна гэсэн хүсэлд автжээ. Энэ нь даруй санаачилгагүй байдалд хүүхэд бас их юум сурдаг гэдгийн харуулж байгаа юм.

     Нөгөө нэг талаар авч хэлбэл, худалдагч нэг хоёр удаа хашгираад өнгөрсөн бол хүүхэд тэр доор нь цээжилж чадна гэж байдаггүй хэрэг, харин олон удаа "зутангаа аваарай!" гэж бараг хоёр жил гаруй хашгирч явснаар хүүхдийн тархинд хоногшжээ, энэ нь давталт тархинд гүн нөлөө тусгал болдог гэдийг харуулж байгаа юм.

     Нас жил нь тархины хөгжилтэй маш чухал холбоотой байдаг, 3-7 насны хүүхдийн тархийг хөгжөөх бол маш чухал гэдгийг шинжлэх ухаан нотолсон байна, хүн болох багаасаа гэдгээр хүүхдийн тархины хөгжлийг эрт нээх бол сэцэн сэргэлэн хүүхэд болохын огтвор нөхцөл байгаа юм.