• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-06 15:02:16    
Экспортийн нэмэгдэл хамгийн түргэн орон

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс бол дэлхийн экспортийн нэмэгдлээр хамгийн түргэн орон юм. Тарив худалдааны ерөнхий хэлэлцээрийн (өнөөгийн Дэлхийн Худалдааны Байгуллага) 1990 оны 3-р сарын 22-ны өдөр нийтэлсэн олон улсын худалдааны байдлын тайлнаас үзвэл, үүнээс өмнөх 10 жилд Хятадын экспорт маш их амжилтад хүрч, дэлхийн экспортлогч оргуудын дотор 32-рт жагсаагдаж байснаасаа 14-рт орж, нэмэгдлийн хэмжээ нь дэлхийд 1-р байр эзэлсэн юм байна. Хятад улс гадаадад нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсэн 1979 оноос 1989 он хүртлэх 10 жилийн дотор Хятадын гадаад худалдааны экспорт 286 хувиар өсөн нэмэгдсэн байна гэж уг тайланд тэмдэглсэн байна. Одоо Хятадын надаад худалдааны нийт хэмжээ дэлхийн 4-р байранд явж байна.

     Гадаад худалдааны нийт хэмжээ анх удаа 100 тэрбум ам.доллараас давсан: 1988 онд Хятадын гадаад худалдааны импорт экспортийн нийт хэмжээ анх удаа 100 тэрбум ам.доллараас давж, 102 тэрбум 790 сая ам.долларт хүрсэн байна. Энэ нь 1987 оныхоос 24,4 хувиар өсч, 1950 оны Хятадын гадаад худалдааны нийт хэмжээнээс 91 дхринаар нэмэгдэж, жил тутам дунджаар 12,5 хувиар өсөн нэмэгдсэн байна.

     Гадааад худалдааны экспорт анх удаа 50 тэрбум ам.доллараас давсан: Хятадын гадааад худалдааны экспортийн хэмжээ 1990 онд анх удаагаа 50 тэрбум ам.доллараас давсан байна. Мөн жилийн гадаад худалдааны экспорт нь 1989 оны 43 тэрбум 280 сая ам.долларын түвшнээс хол давж, " 6-р таван жилийн төлөвлөгөө"-ний сүүлчийн жил болох 1985 оны 25 тэрбум ам.доолаараас хоёр дахинаар өссөн байна.

     Гадаад худалдааны экспортоор хамгийн их гаргадаг бүтээгдхүүн: Хятадын бэлэн хувцас 20-р зууны 50-аад оны дунд үеэр олон улсын зах зээлэд орж 1953 онд нийт хэмжээ нь нэг сая 100 мянган ам.доллар байсан бөгөөд түүгээс хойших 25 жилийн дотор өсөлтийн хэмжээ нь маш удаан байж байнга 300 сая орчим ам.доллар хавьцаа байсаар байжээ. 1978 оноос хойш бэлэн хувцас нь Хятадын экспортийн барааны гол зүйл болсон байна. 1980 онд бэлэн хувцасны экспорт нэг тэрбут 130 сая ам.долларт хүрч, Хятадын экспортийн бүтээгдхүүний дотор нефт болон нефтийн бүтээгдхүүний дараа 3-рт орсон байна. 1986 онд анх удаагаа 2-р байр эзлэв. 1989 онд Хятадын бэлэн хувцасны эксдортийн хэмжээ таван тэрбум 60 сая ам.долларт хүрч, мөн жилийн Хятадын нийт эксдортийн арваны нэг хувь шахамыг эзэлж, Хятадын гадаад худалдааны экспортийн хамгийн их бүтээгдхүүн болсон байна.

     Экспортоор гаргаж хамгийн их хэмжээнийн гадаад валют олсон бүтээгдхүүн: 20-р зууны 60-аад оны эхээр Дачингийн нефтийн ордыг нээснээс хойш 1989 он хүртэл Хятадын нефтийн аж үйлдвэр нь улс оронд нийт 52 тэрбум 420 са яам.долларын гадаад валют олж өгсөн бөгөөд жил тутамд хоёр тэрбум ам.долларт хүря Хятадын экспортоор гаргаж хамгийн их хэмжээнийн гадаад валют олсон бүтээгдхүүн болсон байна. \М.Цэцэн бэлтгэв\