• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-06 15:15:47    
Хөх торгон тэрлэг

Н. Сайнцогт


Хятадын Олон Улсын Радио

"Ураглаж барилдсан нөхөртөө
Урлан оёж байгаа юм уу?" гэж
Ухаан сэргэлэн хүүхнээс
Ухчилж бас асуулаа.

"Арван найман настай би
Айлын газар мордоогүй" гээд
Ажуухан шигээр хариулаад
Алаг нүд нь инээмсэглэнэ.
"А, тэгвэл та энийг
Ахдаа оёж байна шидээ!"гэж
Ааш ичимтгий хүүхнээс ахиад бас асуулаа.

"Ээж ааваас төрөхдөө би
Эгч дүү хоёул билээ.
Энхрий хайртай дүү минь
Өдгөө сургуульд суралцаж байна." гэлээ.

"Ингэвэл хэнийх болчихов" гэхэд
Илхэн хариулж өгсөнгүй,
Ичиж доошоо хараад
Инээмсэглэж царай нь улайлаа.

Аагам залуухан настай
Айлын танихгүй хүүхнээс
Арай томоогүй асуусандаа
Арга минь баахан барагдлаа.

Халуун цайгаа сүүлсээр
Харж байсан эмгэн гуай,
Хавгүй шиг болсоныг үзээд
Хажуугаас яриж эхэллээ:

"Энэ цагийн хүүхдүүд
Эрх чөлөөтэй сайхан байна.
Дурласан зүйл бүхнээ
Дураараа үйлдэх хувьтай.

Харанхуй тэр нийгэм дээр
Халыг үзсэн бид хоёр,
Хайрт хүүхдийн явдлыг
Хамаарч ер хоридоггүй шүү.

Азтай төрсөн хүүхэн минь
Ажилд их сайн шүү.
Айлын олон бүгдээр
Аятай хүүхэн гэж магтадаг шүү" гэлээ.

Хөх цэнхэр алчуураа
Хүзүүн дээрээ буулгасан
Хүрэн улаан царайтай
Хүүхэн нь дуугүй л инээж байна.
(Шүлгийн үргэлжлэлийг дараачийн 7 хоногийн даваа гаригт хүлээн авч уншина уу!)
/Хүчит уйгаржин монгол бичгээс буулгав/