• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-06 15:21:53    
Хот орж ажил хийж байгаа тариачид хөдөлмөрийн баатар болох нь нэр нүдэнд нийцнэ

Хятадын Олон Улсын Радио

     Өнгөрсөн оны бүх Хятадын хөдөлмөрийн баатар болон тэргүүний ажилтны шалгаруулалтад хот орж ажил хийж байгаа 23 тариачин хөдөлмөрийн баатраар сонгогдсон нь нийгэм нийтийн анхаарлын төвд орж, энэ нь хот орж ажил хийж байгаа тариачдын нийгэмийн байр суурь дээшилснийг харууллаа гэж үнэлэн өргөнөөр мэдээлж ирсэн байна. Хөдөлмөрийн баатар тус бүрийн тэргүүний үйл явдлыг өргөнөөр сурталчлан мэдээлэх нь их зөв, гэвч хот орж ажил хийж байгаа тариачин хөдөлмөрийн батаар боллоо гэж мэдээлэх нь сонин зүйл биш гэж зарим хүн үзэж байна. Учир нь юуны өмнө, хот орж ажил хийж байгаа тариачид хөдөлмөрийн баатраар сонгогдох нь хөдөлмөрийн баатар сайчуул сонгон шалгаруулах зарчимд нийцэж байна.

     Бүх Хятадын хөдөлмөрийн баатар сайчуудын шалгаруулалт нь анхан шат, үйлдвэрлэл бүтээн байгуулалтын өмнө эгнээ, нийгэм эдийн засгийн хөгжлийн олон фронт, олон давхаргын хүмүүст чиглэсэн өргөн их төлөөлөгч чанартай юм. Жил бүр манай орны хөдөө тосгоноос хот орж ажил хийж байгаа тариачид 100 гаруй саяд хүрч, тэд хотын байгуулалтад хамгийн хүнд нөсөр хөдөлмөр, хамгийн хатуу бэрх ажлыг хийж, хотын байгуулалтад дутагдаж болшгүй хүчин болсны хувьд тэд хөдөлмөрийн баатар сайчуул шалгаруулахад оролцох нь зүй ёсны хэрэг мөн.

    Дахиад хэлбэл, хөдөлмөрийн баатар сайчуул гэдэг нь төр засгийн газар нийгэмийн олон салбарыэханы хөдөлмөрчдийг үнэлэх үнэлэгээ, хөдөлмрийн баатар сайчуул болон түүний төлөөлсөн хамт олныг үнэлэн нотлосон хагийн дээд яруу алдар мөн. Хотын өдөр ирэх тутам шинчлэгдэн хөгжиж байгаа байгуулалтад ариун хүч хөдөлмөрөө зарцуулан ажиллаж байгаа хот орж ажил хийж байгаа тариачдын дундах гарамгай хүмүүс хөдөлмөрийн баатар сайчуулаар үнэлэгдэн сайшаагдах нь мөн ч зүй ёсны хэрэг мөн.

     Хөдөлмөр бол яруу алдартай, хөдөлмөрчид тэгш эрхтэй. Хөөдөлмрт нийгэмийн ажлын хуваарын адилгүй гэж байхаас биш , дээд дор сайн муу гэсэн ялгаа байхгүй. ХКН-ын 16-р их хурлаас "ард түмэн нийгэмд ашигтай хөдөлмөр бүхнийг хүндэтгэх хэрэгтэй, биеийн хөдөлмөр юм уу оюуны хөдөлмөр гэсэнгүй, дөхөм хөдөлмөр юм уу нарийн төвөгтэй хөдөлмөр гэсэнгүй манай орны социалист орчин үеийн бүтээн байгуулалтад хүчин зүтгэлтэй хөдөлмөр бүхэн яруу алдартай , бүр үнэлэгдэн хүндэтгэгдэх ёстой гэж дэвшүүлсэн байна. Хөдөлмөр бүхэн, хөдөлмөрчид бүхэн хүндэтгэгдэх ёстой. Хот хөдөөгийн гэсэнгүй, загийн газрын албаны хүн, хөдөөгийн эгэл ард гэсэнгүй, жирийн ажилтан юм уу олноос оройлсон оддод гэсэнгүй , төрийн өмчийн юм уу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтан ажилчин, хот орж ажил хийж байгаа тариачин гэсэнгүй бүр эх орны байгуулалт, нийгэмийн хөгжилд хөлс асгааруулан хүчин зүтгэл гаргаж байгаа хөдөлмөрчид мөн. Тэдний дундах хүн бүхэн хөдөлмөрийн баатар сайчуул шалгаруулахад оролцох эрхтэй, хөдөлмөрийн баатар сайчуулаар сонгогдон сайшаагдах эрхтэй юм. /Урангоо орчуулж бэлтгэв/