• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-06 15:26:16    
Төрсөн өдрийн онцгой бэлэг

Хятадын Олон Улсын Радио

     Бээнингийн нэг компанид ажилладаг хатагтай Жан-сюэ-гийн 23 насны төрсөн өдөрт нь найз нь түүнд нэг онцгой бэлэг хүргэсэн байжээ. Гоё улаан өнгийн хайрцагт савласан бэлгийг нь гаргаж үзвэл, хуучирч шарласан "Бээжингийн өдрийн сонин" байлаа. Нарийвчилан үзвэл, тэр ширхэг сонин нь яг түүний төрсөн өдрийн сонин байжээ. Жан-сюэ туйлаар баярласан байна.

     "Эхлээд би шоклад юм байна гэж бодлоо. Нээгээд үзсэн чинь харин миний төрсөн өдрийн сонин байжээ. Чухам санаанд ормооргүй шүү, би ерөөс ийм бэлгийн зүйл хүлээж авч үзээгүй. Ямар ч бэлгийн юм жишээлбэл, цэцэг энэ тэрээс бүр их дурсгалт ач холбогтолтой, би тун баярласан" гэжээ.

     Жан-сюэ-гийн хүлээж авсан энэ онцгой бэлгийг найз нь Бээжингийн нэг "Мяо хан" гэдэг төрсөн өдрийн бэлгийн тусгай дэлгүүрээс авсан байжээ. Уг дэлгүүр нь хуучин сониныг төрсөн өдрийн бэлэг болгон зараад их орлого олж байгаа юм гэнэ. Сурвалжлагч сониучилж, тэр дэлгүүрт хүрч тийм ч том биш өрөөнд барааны тавиур дээр хуучин сониныг төрөл зүйлд хуваан тавьсан байлаа.

     Дэлгүүрийн эзэн нь 40 орчим настай Жэн-зүнь гэдэг. Өнөө манай дэлгүүрт гол нь 20-р зууны сүүлийн 50 жилийн Хятадын нэр нөлөөтөй "Рэнь минь ри бао сонин" болон орон нутгийн сонин "Бээжингийн өдрийн сонин" байна гэж Жэн-зүнь хэлж байлаа. Үзэхэд маш энгийн мөртөө он жил удсан тэдгээр сонинуудыг Жэн-зүнь нарилаг сайхан боож багласанаар, тэр нь төрсөн өдрийн онгоц бэлэг болжээ.

     Жэн-зүний үзэж байгаагаар, хуучин сониноор төрсөн өдрийн бэлэг болгож байгаагийн өвөрмөц тал нь нэгд өнгөрсөнд ийм бэлгийн зүйл ховор, байгаагүй гэж хэлж болно. Нөгөө талаар тэр нь соёлын үнэ цэнтэй зүйл мөн. Хүмүүс төрсөн өдрийн баяртаа өөрийн төрсөн тэр өдрийн сониныг уншиж, энэ ертөнцөд мэндлэх тэр үеийн улс орон , дэлхий дахинд юу болж өнгөрсөн тухай ойлгож болох юм. Олон хүн үүнийг маш сонирхолтой явдал гэж үзэж байгаа юм байна.

     Тэрээр хэлэхдээ, энэ нь соёлын болон түүхт үнэ цэнтэй зүйл юм. Ялангуяа Бээжин шиг ийм том хот соёлын уур амьсгал ихтэй, олон хүн түүнийг соёлын талаас чухалчлан үзэж байна. Өөрийн төрсөн тэр өдрийн сониныг уншиж, тухайн үеийн түүхэн байдал, нийгмийн байдлыг ойлгож болно гэжээ.

     Жэн-зүнь хуучин сонин цуглуулахыг сонирхож, зав чөлөө гарвал уншиж л суудаг. Төрсөн өдрийн бэлгийн дэлгүүр ажиллуулсан нь радио сонсож байгаад дэлхийд нэрд гарсан Хятадын нэг тамирчин төрсөн өдрийн баяраа тэмдэглэхэд гадаадын найрсаг зүтгэлтний түүнд илгээсэн 20-р зууны 20-иод оны тухайн өдрийн Их Британийн "Тамир хэлний сонин"-ыг хүлээж аваад туйлаар баярласан гэсэн мэдээнээс санаа оноо авсан юм гэнэ. Ингээд тэр өөрийн цуглуулсан хуучин сониноо эмхтгэн диглэж, хуучин ном сонин зардаг захаас үлэмжхэн хуучин сонин худалдан авчирч, 2004 оны сүүлийн хагасаас энэ ддэлгүүрээ ажлуулсан юм байна.

     Жэн-зүнь хэлэхдээ, төрсөн өдрийн сониныг гол нь интернетийн сүлжээгээр дамжуулан борлуулдаг. Нэг ширхэг сонин он жилийн адилгүйгээс адил бус үнэ хүрнэ. Энгийн байдалд 20-р зууны 50-аад оны нэг ширхэг сонин 300 орчим юань хүрнэ. 90-ээд оны сонин зөвхөн 80-90 юань л хүрдэг гэжээ.

     Сурвалжлагч тэнд интернетийн сүлжээн дээр захиалагчтай харилцаж байгаа Жэн-зүний туслах Хэ Шиньтэй танилцлаа. Эхлээд төрсөн өдрийн сонин авах хүн цөөн байсан, өнөө бидний дэлгүүрийг мэдэх хүн олон болж, эрхлэлт сайжран, өдөр бүр дунджаар арван хэдэн ширхэг, зарим олон өдөр 100 гаруй ширхэг зардаг гэж Хэ Шинь хэлж байлаа.

     Өнөө өдөр бүр манай веб сайтаар захиалга ирж байна. багадаа хоёр гурван ширхэг, олон үедээ хэдэн арван ширхэг зардаг, арилжаа наймай ирэх тутам сайн болж байна .Төрсөн өдрийн сонин төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүнд баяр баясгалан эдлүүлж, бид ч даган баясаж байдаг шүү гэлээ.

     Төрсөн өдрийн сонин авдаг хүмүүст олон давхарын бүр байдаг боловч, сургуулийн багш, компанийн ажилтан олон байдаг. 28-тай хатагтай Яан Саоминь бол Бээжингийн нэг их сургуульд ажилладаг хүн юм. Хэдэн өдрийн өмнө тэрээр нөхөртөө төрсөн өдрийн сонины бэлэг авсан байна. Нөхрийнхөө төрсөн өдөрь төрсөн өдрийн сонины бэлэг барих нь нэг зүйлийн шинэ хэлбэрээр сэтгэлээ илтгэж байгаа явдал мөн гэж тэр хэлж байлаа.

     Түүнд энэ дэлхийд мэндэлсэн тэр өдөрт дэлхий дахинд юу болсныг ойлгуулах нь маш сонирхолтой бөгөөд бусад ямар ч бэлэг хүргэснээс бүр их ач холбогтолтой юм гэжээ.

     Төрсөн өдрийн сонины бэлэг худалдан авч байгаа хүмүүс Бээжингээр зогсоогүй бусад газраас ч олон хүн ирж авчгааж байна. гурч гарч яваа Ноён Кэ Шинь бол Хятадын өмнөд нутгийн Гуандүн мужийн Маомин хотын хүн юм. Саяхан түүний нэг найз нь төрсөн өдрөө тэмдэглэх болж, тэр ямар бэлэг өгөхөө олж ядаж байжээ. Сүлжээн дээрээс төрсөн өдрийн сонин зарж байгааг мэдээд их зүгээр гэж үзэн нэг ширхэг авсан байна.

     Өөр бэлгийн зүйлийг хүмүүс хэрэглэх юм уу үзэж сонирхоод дуусвал хаячихна. Төрсөн өдрийн сонины бэлэг авсан хүн түүнийг нандигнан хадгалах болно. Энэ нь хадгалах үнэ цэнтэй гэж би үзэж байна гэжээ.

     Төрсөн өдрийг тэмдэглэхэд төрсөн өдрийн сонин бэлэглэх энэ урсгал нь Хятад хүмүүсийн өөрийн гэсэн өвөрмөц зан заншилийг хайж хөөцөлдөх болсныг харууллаа гэж Бээжингийн нийгэмийн ухааны судлаач мэрэгжилтэн нар үзэж байна. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/