• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-06 16:14:24    
Залуу дуучин Шюй Вэй

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгана уу, залуучууд хөтөлбөр та бүхэнтэйгээ золгож байна. Энэ удаагийн хөтөлбөрөөр та бүхэнд залуу дуучин хөгжимчин Шюй Вэйг танилцуулахаар бэлтгэлээ.

     Шюй Вэй гэвэл хятадчууд сайн мээхгүй магад, гэвч түүний зохиосон дууг андахгүй сайн мэддэг. Тэрээр дуулах , хөгжимдөх , найруулах зэрэг олон талын авьяас бүрдсэн залуу дуучин болно. Тэгэх мөртлөө сүүлийн жилүүдэд дуу бичих талруу гол хүчээ шилжүүлсэн юм.

     2005 он нь дуу хөгжмийн замналаар арваад жил замнаж байгаа Шюй Вэйгийн хувьд яахын аргагүй амжилттай нэг жил болно. Шилдэг дууны цомог болон "хосгүй залуу нас" гэдэг концерт нь фануудын халуун талархал хүлээсэн юм. 2006 оны эхээр эстрадын салбарынхны шалгруулсан олон шагналд түүний нэр жагсаалын тэргүүн нэрд явж байлаа. Жишээлбэл сүлжээ ашиглагчид хамгийн таалагдсан хятадын дотор газрын эрэгтэй дуучин, дэлхийн хятад дууны 12 дох жилийн жагсаалтын шилдэг эрэгтэй дуучин, спрайт цомын шилдэг хөгжимчин зэрэг цолуудаар өргөмжлөгдсөн байна.

     Ажил үйлсийнхээ өндөр оргилд байх нь чухал биш, хамгийн гол нь энэ шатандаа хир хугацаатай байх явдал болно. Шюй Вэй шинэ онд ямар төлөвлөгөөтөй байх бол гэж олноороо таамгалж байтлаа тэрээр "замд " гэдэг шинэ CD-гаа гаргахаар бэлэн болсон юм. Энэ цомогт хамрагдсан бүх дуу нь тэрээр өөрөө зохиосон хуучин дуу юм. Жишээлбэл Тянь Жэньгийн "нэгэн сэтгэлээр", Лао Лангийн "цэлмэг өдөр", Ей Пэйгийн "солонго", Ван Фэйгийн "чи" зэрэг хятадад өргөнөөр дэлгэрсэн дуунууд багтаж байна.

1  2  3  4