Жинь Хайшинь хоолноос өмнө заавал шөл уудаг. Үргэлж уудаг шөлөнд тахианы шөл, загс дуфуны шөл байна. Шинэ соргог ногоо, жимс, далайн амьтан нь түүний хамгийн идэх дуртай зүйл болно. Махны төрлийг бага иддэг.
Өглөө босох бүр Жинь Хайшингийн тэргүүний хий явдал нь нэг аяга тавастай ус уух явдал юм.Ингэх нь ходоод гэдсийг цэвэршүүлж чаддаг. Дараа нь зөгийн балтай ус уудаг. Тэрээр хэлэхдээ, хэдэн өдөр энэ байдалтай явбал биеэнд маш таатай байдаг. Тэрээр хэдэн жил энэ зуршлаа хадгалсаар ирсэн юм гэжээ. Зав чөлөө гарсаар Жинь Хайшинь олон жимсийг шүүс болгон найруулж, тарагтай хамт уудаг.
Жинь Хайшинь хэлэхдээ, Гуанз ресторанд хоол идэхдээ тэдний хоол ундааг маш нарийн анхаардаг бөгөөд гэртээ буцсаны дараа дуриаж хийдэг. Заримдаа хоо хийхийг заадаг ном авч судлан, өөрийгөө шагнадаг. Амьдраын ялимгүй зүйлүүдээс бүр ашиг хүртэж болдог гэжээ.
Жинь ХайШинь нуур царайдаа тэгэж их хүч тавидаггүй. Тэрээр байгаллаг байхыг эрхэмнэдэг. Гэвч тоглолттой байхад өөр юм. Түүний хамгийн чухалд үздэг нь нүүр угаах явц болно. Удаа бүр нүүр угаахдаа ядахдаа 3 удаа давтдаг. Эхэнд нь будаг аилгагчаар, дараа нь цэвэршүүлэх хөөсөөр, хамгийн сүүлд нь сүүн шингэн хэрэглдэг. Нүүр угаах явцаа бүрэн дуусгаасаны дараа чийгшүүлэх ус сүрчдэг. Нүд ядарсан үед хуруугаар нүдний эргэн тойрныг дарж амардаг.
1 2 3
|