• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-07 19:35:02    
Харбин хот Хятад Орсын харилцаанд баялаг агуулгатай тавцан бий болгож байна

Хятадын Олон Улсын Радио

     Харбин бол их гоё хот юм. Харбин хот Хятад Орсын хамтын ажиллагаанд гайхам сайхан тавцан байгуулж өгсөн байна гэж Харбинд болж байгаа Хятад Орсын жилийн ажиллагаанд оролцож байгаа ОХУ-ын Краснодар хотын дарга Валидимер Евранов хэлсэн байна.

     Евранов хэлэхдээ, Харбин бол Хятадын хамгийн умард хэсгийн мужийн төв болно. Краснодар бол ОХУ-ын өмнөд хэсэгт оршиж, Харбин хоттой их хол байгаа боловч солилцоогоо эрчимжүүлж, хамтаар цэцэглэн хөгжихийг ахиулах эрэл хүсэлтэй болсноор бид хамт ирсэн юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Харбинд болж байгаа Хятад Орсын жилийн ажиллагаан дээр ХКН-ын Харбин хотын хорооны ерөнхий нарин бичгийн дарга Дү Юйшин сүүлийн хэдэн жилийн Харбин хотын Оростой хийж байгаа худалдааны байдлыг танилцуулж, Оростой эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаагаа тал бүрээр шат өгсүүлх стратикийн бодлоо танилцуулсан байна. Энэ нь манай хоёр хотын хамтын ажиллагаанд боломж авчирлаа. Үүнээс гадна Харбин хотын хамтын ажиллагааны төсөл ч баялаг агуулгатай байж, надад гүн суугдал өгсөн гэжээ.

     Би Харбин хотод анх ирэж байна. Эндэх мөсөн сийлмэл, цасан сийлмал болон хотын байгуулалт, хоол унд, соёл зэргийн Орсын онцлогтой байгаа нь манайг ихэд догдлуулсан гэж Евранов хэлжээ.

     Мөс цасан ертөнцөд 1:1-гийн хэмжээгээр хийсэн Московагийн улаан талбайн барилгыг үзээд тэрээр сэтгэл догдлон алс хол байгаа зээ хүүтэйгээ утсаар яриж, би Харбинд москавагийн улаан талбайг үзэлээ, бүр мөсөөр хийсэн эд байна. Их гоё, хүмүүсийн санаанаас гадуур байна гэж хэлж байлаа.

     Харбин хотын тухай суугдлаа хэлэх үед Евранов хэлэхдээ, Харбин хотын хүмүүс их халуумсаг байж, оросчуудад найрсаг хандадаг нь надад их сайхан байлаа. Бидэн шиг 50 гарч байгаа орос хүнд авч хэлэвэл бид "Москова—Орос" гэдэг дууг сайн мэддэг юм. Бид хоёр орны найрамдлыг гүнзгийрүүлэх хэрэгтэй бөгөөд Орос Хятадын олон салбар дэх хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй байна гэжээ.