• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-07 15:32:22    
Ураг хуримд эцэг хүн охиноо хүргэдэггүй ёс

Хятадын Олон Улсын Радио

     Үзэмчин монголчуудын дотор хатуу баримталсаар ирсэн, өнө удаан түүхтэй хурмын онцгой ёс байдаг. Тэр нь даруй "хүү гэрлэхэд гол худ нь охиноо хүргэж ирдэггүй", "охин хүнд мордоход эцэг хүн охиноо хүргэж өгдөггүй" ёс болно. Үүнийг "ураг хуримд эцэг хүн охиноо хүргэдэггүй ёс" гэдэг.

     Энэ ёсны тухай "Монголын нууц товчоон"-д "Буйр, Хөлөн хоёр нуурын хооронд нутаглаж байсан Айргууд овгийн Татаар аймаг гэж байжээ. Тэдэнд Амбагай хаан охиноо өгч, мөн өөрийн биеэрээ охиноо хүргэж очоод Татаарт баригдсан байна. Ингээд Татаарчууд Амбагай хааныг Хятадын Алтан хаанд хүргэсэн байдаг. Үүнээс болж Амбагай хаан "... хамгийн хаан, улсын эзэн байгаад охиноо хүргэж очих минь юу билээ. Хожим надаар цээрлэл болгогтун"хэмээн гэрээсэлсэн байдаг" гэсэн "ураг хуримд эцэг хүн охиноо хүргэхгүй ёс"-ны тухай тэмдэглэл байдаг. Энэ нь ганц "Хамгийн хаан, улсын эзэн"-ний журамлах ёс биш, харин эцэг хүн болгоны бат журамлах хатуу ёс байж, үеийн үед уламжлагдсаар иржээ.