Компьютерыг байнга хэргэлдэг хүмүүс компьютерт байгаа бичиг материалаа мэдээллийн хадгаламжид хадгалах шаардлагатай байдаг, одоо хятадууд мэдээллээ зөвхөн компьютерын хатуу дискт хадгалах төдий биш харин биедээ авч явахад дөхөм Only дискт хадгалах болсон байна.
Only дискийг U диск ч гэж хэлдэг юм, энэ бол USB залгагчийн хөдөлгөөнт хадгаламжийн тоног төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл Еаsy юм. Үүнийг Хятадын Шэнь жэнь хотын Лан кэ шинжлэх ухаан техникийн хязгаардмал компани үүдэн бүтээсэн байна. Энэ үүдэлтийг сүүлийн 20 жилд Хятадуудын компьютерын хадгамжийн салбар дахь цорын ганц үүдэлт гэж хэлж байна. Хятадууд ерөөсөө л U диск гэж нэрлээд байгаа юм.
U диск буюу Easy-ын хамгийн гол онцлог нь жижигхэн мөртлөө багтаамж ихтэй, чадавх нь тогтвортой байгаа явдал болно. Хятадын Шэнь жэнь хотын Лан кэ шинжлэх ухаан техникийн хязгаардмал компани нь тун саяхан 4G-ын багтаамжтай шинэ бүтээгдэхүүн үүдэн бүтээсэн байна. Уг компанийн техникийн ерөнхий шалгагч ноён Шян фэн хэлэхдээ:
Easy нь хуруун чинээхэн эд боловч түүний багтаамж нь харин 4G-д хүрч байгаа юм, энэ нь 3000 уян дискийн багтаамжтай тэнцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 3000 уян дискийг овоолоод тавих юм бол 3 давхар байшингийн хир өндөр болно гэж ойлгож болох юм гэжээ.
Бээжингийн нэг компьютерын компанид ажилладаг ноён Лю юй хэлэхдээ:
Уян диск багтаамж багатай болохоор амархан дүүрээд дахиж шаардлагатай бичиг материалаа хадгалахын тулд бас хуучин байсан зүйлээ хасч хаях хэрэгтэй болдог. Заримдаа уян дискт байгаа маш чухал зүйлүүдийг хасах хэрэг гарахад их яршигтай байдаг юм гэжээ.
Уян дискийн багтаамж бага болохоор хүмүүс зөндөө олон уян диск авдаг, уян диск нь олшроод ирхээр түүнийг хадгалах, хадгалсан юмаа эрж олно гэж бөөн ажил болж яршиг түвэг нь нэмэгдээд байдаг. Нөгөө талаар уян дискийн чанар нь ч тааруухан байгаа юм. Хэрэв болгоомжгүйгээс болоод алдаж унагаах юм уу ямар нэг юманд даруулах юм бол уян диск нь тун амархан хагарч балбардаг, ингэвэл бүх юм дуусах нь тэр гэжээ.
Бээжингийн зам харилцааны их сургуулийн багш, ноён Пан мин бол Хятад улсд Easy-ыг нэлээд эрт хэргэлсэн хүн юм, одоо 3 жил илүү болж байгаа бөгөөд Easy-д их ээлтэй болсон байна. Ноён Пан мин хэлэхдээ:
Easy бол миний өдөр тутмын амьдралд хэрэгтэй сайн туслагч юм, түүний давуу талууд гэвэл, юуны өмнө багтаамж ихтэй болохоор тун олон бичиг материал хадгалж болдог, нөгөө талаар еasy нь эдэлгээ сайтай найдвартай ажилладаг болохоор миний хамгийн ээлтэй эдлэл хэрэгсэл юм гэжээ.
Ноён Пан мин бидэнд нэгэн тохиолдолоо ярьж өгсөн юм, нэг удаа тэрээр болгоомжгүйгээс болоод еasyгээ усанд живүүлчихээд хичээл сургалтын материал болон бичиж дуусаагүй өгүүлэлийнхээ эх нооргийг нэгмөсөн бүрлэгчиглээ гэж тун их сэтгэл зовсон байна. Гэвч тэрээр еasyгээ хатсан хойно нь компьютертээ тун хичээнгүйлэн угсаруулаад үзсэн чинь еasy нь өчүүхэн ч эвдрээгүй байжээ.
Ажил үйлс өдөр цагийг товчлон өөдлөн хөгжхийн хэрээр, багтаамж ихтай еasy үйлдвэрлэх болж байна. Өнгөрсөн жилүүдэд, зах зээл дээр 32К, 64К гэх мэтийн еasy элбэг байсан бол сүүлийн жилүүдэд, 128К,256К гэдэг еasy олон болж, зарим зүтгэлтэд онцгой шаардлагынхаа дагуу 1G гэдэг нэн их багтаамж бүхий еasy-ыг хэрэглэх болсон байна.
Одоо зах зээл дээр еasy нь аль хэзээний шүдэнзний хайрцаг шиг уламжлалт хэв загвартаа хязгаарлагдахгүй болж, төрөл бүрийн хэлбэртэй, олон зүйлийн өнгөтэй гоё сайхан бүтээгдэхүүн болсон байна. Зарим хүмүүс түүнийгээ хүзүүндээ зүүгээд, энгэрээ чимээд явах нь янзтай эрхэмсэг харагдана.
Бээжингийн зам харилцааны их сургуулийн эмэгтэй оюутан Ся Тяньтянь хэлэхдээ:
Энэ еasy-ыг тун нарийн хийцтэй сайхан хийсэн байна, жижиг авсаархан мөртөө өнгө нь ч маш гоё юм. Жишээлбэл, би зүүж байгаа энэ еasyгаа өдөр болгон зүүж явах дуртай гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/
|