Оршин суугчидын хадгаламж нэмэгдэж байхад хэрэглээ харин буурч байна. Энэ нь хэрэглээг нэмэгдүүлэн, дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөх гэсэн эхний үеийн санаатай илт өөр байна. Хүмүүсийн гарт мангагүй биш харин олонх хүмүүс мөнгөө зарах сонирхолгүй байж, банканд хадгалж байна. Иймээс дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөх гэвэл хүмүүсийн хэрэглээг нэмэгдүүлэхийг харшилаж байгаа нөхцөл шалтгааныг танин олж, тэдний эргэлзээг арилгах хэрэгтэй.
Төв банкаас уламжилсан мэдээгээр бол ноднины жилийн эцс гэхэд оршин суугчидын банкан дэхь хадгалам 14 тэрлюн юаниас даваж, түүхийн хамгийн өндөр тэмдэглэлийг бүтээсэн байна. Гэвч хэрэглээ урт хугацаагаар дор байж байгаа явдал үүнтэй илт харицуулал болсон байна. Иймээс хүмүүс дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэх гэж эдүйчнэн жил яриад байхад яагаад хүмүүс мөнгөтөй болсон байтлаа зарах дургүй байж, банкны хадгаламжын хүү бага байсан ч гэсэн гар дахь мөнгөө банканд хадгалахаас биш бараа тавар авахгүй байгааг шинжилэж байна.
Тэтгэвэр, эм эмнэлэг, боловсрол зэрэг нийгмийн баталга болон олон нийтийн үйлчилгээний систем боловсронгуй болоогүй уридал нөхцөлд хүмүүс мөнгөө зарах зориггүй байна. Үүний зэрэгцээ ус цахилгаан, нүүрс, байгалийн хий зэрэг үндсэн амьдралын хэрэгцээт эх баялагийн үнэ тасралтгүй өсч байгаа нөхцөлд гартаа жаахан мөнгөгүйгээр яаж амьдралаа аргацаах билээ. Иймээс хүмүүсийн хадгаламж тасралтгүй нэмэгдэж байгаагийн харуулж байгаа үзэгдэлийн тийм ч хялбараар үзэж болохгүй юм. тэр нь хэрэг дээрээ хүмүүсийн амьдралын баталгааны дутагдалтай байдалд авч байгаа өөрийгөө хамгаалах арга барил юм. Хэрэв гартаа хадгаламж гэж өчүүхэн ч байхгүй бол сургууль эхлэхэд сурлагын зардлаа яаж төлөх болж байна? гэрт чиний нэг хүн өвчинд нэрвэгдвэл яаж эмнэлэгт очиж үзүүлэх гэж санана? Эдгээр бол бүр л хүмүүсийн өдөр дутамын амьдралд тулгарч мэдэх асуудал. Амьдралын үндсэн баталгаагаа олж чадахаас өмнө оршин суугчидын хадгаламж буурах хандлага гарах ёсгүй. Банкан дэхь хадгаламжийг хэрэглээ болгон ховьргах гэвэл тийм ч хялбар хэрэг биш. Хэрэглээ бол эдийн засгийн хөгжлийг ахиулах чухал хүчин зүйл мөн. Гэвч хүмүүсийг гар дахь мөнгийг нь заруулах гэвэл их олон зүйлийг хийх хэрэгтэй. Тэтгэвэр, эм эмнэлэг, боловсрол зэрэгийг багтаасан нийгмийн баталгаа болон олон нийтийн үйлчилгээний системийг түргэн боловсронгуй болгож, оршин суугчидыг өвчин олвол мөнгө зарах гэж зовохгүй, сургуульд суралцах, орон сууц зэрэг талын баталгаатай болгохын зэрэгцээ өндөр насны тэтгэвэрийн талаар ч айж зовохгүй болгох хэрэгтэй.
Саяхан зарим орон нутгийнхан хямд эмнэлэг байгуулж байна. Энэ нь оршин суугчид авч хэлбэл сайн үйл хэрэг болох юм. бий бүхий л улсын эмнэлэг, сургуулиудыг бүр засгийн газраас мөнгө гаргаж байгуулсан юм. олон нийтийн үйлчилгээний талаас аваад хэлэхэд эдгээр нь бүр хямдахан байх хэрэгтэй. Хэрэв олонх эмнэлэг болон сургуулиуд хямд үнэтэй болбол хэрэглээг ахиулахад тустай юм гэж зарим хүн үзэж байна.
Хүмүүс эргэлзээгүй болвол сая санаа амар мөнгөө зараж чадах болно. иймээс дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөхийг харш саад нь хэрэглээнээс байж мэдэх боловч ар талд нь бодлиянтай нийгэм эдийн засгийн асуудал оршиж байгаа юм. эдгээр гүн давхаргын зөрчилийг олж харахгүй бол эдгээр асуудлыг үндсэнээс нь зохицуулж чадахгүй юм. дотоодын эрэлт хэрэгцээний асуудлыг үр ашигтай зохицуулж чадахгүй бол эдийн засгийн тогтвортой эрүүлээр нэмэгдэхийг харшилах болно. иймээс ард иргэдийн хүчир зовлонг арилгаж, зах зээлд сайн сайхан хэрэглээний орчин бий болгож өгөх нь засгийн газрын хойшилож болохгүй үүрэг мөн. Зөхөн хийх ёстой зүйлээ сайн хийсэн үндсэн дээр дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөж чадна.
|