• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-08 16:35:00    
Алдарт зурагчин Насан-Мөнх

Хятадын Олон Улсын Радио

     Баатар дээдсийнхээ эрэлхэглэн байлдаж явсан тэнгэрлэг төрхийг дахин харуулах тосон будгийн зураг амьлууж, олны хүртээл болгож байсан залуу зурагчин бол даруй Насан-Мөнх болно. Энэ зураг нь бидэнд юу нэгийг шивнэх шиг болдог сан.

     Жирэм аймгийн Хорчин зүүн гаруун хойт хошууны Эмээл балгасанд өсч төрсөн Насан-Мөнх их сургуулиа төгөсөөд ажлын байрт гарахыхг санаагүй, харин 10-аад жил тэнэж, өөрийн дур бахтай ажлаа хийж, амьдралд гүнзгийрэн, урлагийн авьяасаа хөврүүлсээр байжээ. 2001 онд тэр Өвөр монголын багшын их сургуулийн уран зургийн салбарт аспирантаар шалган орж, сурлагаа амжилттай төгөсгөөд одоо Өвөр монголын их сургуулийн урлагийн дээд сургуульд багшын албатай явана. Тэр уран зургаар их сургуульд шалгуулах санаатай дүү нартаа тусалж, мэрэгжлийн хувьд заан жолооддог болхоор олондоо маш хүндтэй хүн юм. Ингээд Насан-Мөнх 1995 оноос эхлэн урлан зургийн анги эрхэлж, дотоодын нэртэй их сургуулиудад олон сурагч хүмүүжүүлж өгөсөн байна. Тэдний ангийн 95% хувиас дээших сурагчид их сургуульд ордог байна.

     Зурагчин Насан-Мөнх мэрэгжил дээшлүүлэхийн хувьд биедээ маш хатуу шаардлага тавьдаг. Тэр өөрийн алдартай бүтээл "Баруунш дайлсан"-аа зурахад маш ихээхэн хүч зарцуулсан юм. Уг бүтээл дэх баатруудын хуяг дууллага, хүлэг моридыг зурахдаа түүхэн ном бичигт суурилж, тухайн үеийн сүр жавхлант байдлыг амьлуулахыг зорисон байна. Түүний энэ бүтээлд танил хүний зүс царай олон харагддаг юм. Энэ тухай Насан-Мөнх өөрөө ярихдаа, "Миний энэ зурагт олны сайн мэддэг нэрт жүжигчний зүс царай олон харагддаг. Монгол хаадын, баатруудын хөрөг зураг нь бүр түүхэн материалд суурилан зурж байгаа болхоор нэлээд төсөөтэй байдаг ч яг адилхан биш юм. миний гол харуулах гэсэн бол дээдсийн маань сүр жавхаат байдал болно" гэлээ.

     Тэр "Баруунш дайлсан" гэх бүтээлдээ монгол цэргийн эрч зориг, хүчирхэг их, эрэлхэг баатрыг бүрэн тусгаж, монгол моридын агсам омоглон байдлыг нүдэнд үзэгдтэл урлан амьлуулсан байна. Чингисийн онгоны дотрох шинээр өргөтгөн байгуулсан "Их хан орд"-ын монголчуудын үүсэл хөгжлийн 206 жилийн түүхийг зурсан 206 м урт тосон будгийн зургийн дотрох 20 м гаруй нь Насан-Мөнхийн бүтээл болно. Энэ бүтээлдээ тэр маш хайртай байдаг. Энэ зурагт монгол цэрэг Ижил мөрнийг гаталж байгаа, цагаан Орсыг цохиж байгаа, Хявцаг хаант улсыг байгуулсны дараах аралжаа худалдаа хөгжин цэцгэлсэн зэрэг байдлыг тусгажээ. "Зүрхнээс ундарсан итгэл бишрэл урлаг бүтээлийг амьлуулана" гэж Насан-Мөнх хэлсэн байдаг. Түүний "Намар", "Хөрөг дүр" гэх тосон будгийн зураг, "Тогтонгуй бодис" гэх усан будгийн зураг нь ч дэлгэн үзүүллэгэд оролцож байсан бөгөөд маш алдартай байдаг сан.