• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-08 16:39:25    
Хятадын телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч Шио Дүнпө

Хятадын Олон Улсын Радио

     Шио Дүнпө бол Хятадын телевизийн хөдөө тосгоны хамаатай нэвтрүүлгийг амжилттай сайхан хөтлөн явуулж чадсанаараа үзэгчид олны халуун хүрээлэлийг олж, "Хятадын телевизийн хөдөө тосгоны тухай нэвтрүүлгийн содон хөтлөгч" хэмээгдсэн юм.

    2003 оноос эхлэн, 37 настай Шио дүнпө Хятадын төв телевизийн 7-р суваг дээр ярилцлаганы хэлбэрээр явагддаг "Хөдөө нутгийн болзоо" нэвтрүүлэг хөтлөн хийж олны анхаарлыг ихээхэн татсан байна.

     Шио дүнпө уулдаа нэвтрүүлэгч, хөтлөгчийн тусгай мэрэгжил эзэмшээгүй, харин аж үйлдвэр, барилгын тусгай мэрэгжилээр суралцсан юм байна. Шио дүнпө ярихдаа:

    "Би бол Харвин хотоос Ши-ань хотын зам харилцааны дээд сургуульд аж үйлдвэр, барилгын мэрэгжилээр шилжин суралцсан юм. Сургуульд байхдаа, дуу урлагт маш дур сонирхоолтой болж, олон төрлийн хөгжим хөгжимдэж сурсан юм. Харин тусгай мэрэгжилээ сайн сурч эзэмшсэнгүй." Гэжээ.

     1991 онд, Шио Дүнпө их сургуулиа төгссөний дараа, Хятадын Шаньдүн мужийн Жи-нань хотын нэг эмнэлгийн газар ар талын албан хаагчаар ажилласан байна. Ер нь дуу урлагт бахтай байдаг болхоор, Шио Дүнпө ажилд орсны дараа төдөлгүй Жи-нань хотын телевизийн нэвтрүүлгийн ажлын чөлөөны хөтлөгч болсон байна. тэгээд хоёр жил шахам Шио Дүнпө ажлаасаа буусны дараа телевизид хүрч нэвтрүүлэг хийдэг байлаа. 1994 онд, Шио Дүнпө нэг удаагийн боломж тохиолоос болж, Хятадын Шаньдүн мужийн телевизийн Соёл урлагийн хэлтэсийн хөтлөгчөөр шалгагдан орсон байна. удалгүй тэрээр хөдөө тосгоны амьдралыг харуулсан "Хөдөө нутгийн улиралын салхи" гэдэг нэвтрүүлгийг хөтлөн явуулсан байна. Шио Дүнпө ярихдаа:

    "Би 1997 оноос эхлэн 'Хөдөө нутгийн улиралын салхи'гэдэг нэвтрүүлгийг хөтөлсөн юм. Бусад хөтлөгчид студид нэвтрүүлэг хийдэг бол би харин хөдөө тосгоны тариан газар, малын хашаагаар малчин тариачидаас ярилцлага авч нэвтрүүлэг хийдэг. Энэ нь миний нэвтрүүлэгийн бусадаас ялгагдах тал болно." Гэжээ.

    Шио Дүнпө-д авч хэлбэл, мужийн телевизид шилжин ажилласан нь маш сайн боломж тохиол болохоор барахгүй бас түүний амьдралд эргэлт хувиралт гаргасан юм байна. "Хөдөө нутгийн улиралын салхи" нэвтрүүлэг нь эвлэг борогжуун хэв намбаа болон хөдөө тосгоны бодит амьдралд суурилснаараа маш түргэн үзэгчидийн сайшаал магтаалыг хүртэж, Шио Дүнпө ч ихээхэн нэр алдартай болсон байна. 5 жилийн дараа, Шио Дүнпө Шаньдүн мужийн телевизээс Хятадын төв телевизид шилжин мөн хөдөө тосгоноор сэдэвлсэн "Хөдөө тосгоны болзоо" нэвтрүүлгийг хөтлөн хийж, мөн л үзэгчидийн халуун хүрээлэлийг олж, Шио Дүнпө ч үүнээс эхлэн хэвлэл мэдээллийнхэнд маш нэр алдартай хүн болсон байна.

    Урт хугацааны турш хөдөө нутгаар сэдэвлсэн нэвтрүүлгийн хөтлөгч болсны хувьд, Шио Дүнпө малчин тариачидийн ажил амьдрал, ашиг орлого, бодол сэтгэлийг цаг ямагт ажиглаж байцаадаг мөртөө сайн ойлгодог юм байна.

     Шио Дүнпө хэлэхдээ: одоохонд Хятад улсад 800 сая гаруй тариачидтай юм. Энэ нь маш олон улс орны бүх хүн амын тооноос хол илүү, эсвэл хэдэн дахин ч бага юм. Хөдөө тосгоны хүмүүсийн аж амьдрал, үйл ажиллагаа нь хотын хүмүүст авч хэлбэл, маш ердийн байж болно, гэхдээ хөдөө тосгоны хүмүүсийн үйл ажиллагаа нь Хятад улсын төрх байдлыг тасралтгүй өөрчилөхөд дутагдаж болохгүй чухал нэмэр үзүүлж байгаа юм. Хэрвээ хөдөө тосгон болон малчин тариачид үгүй бол Хятад улсын одоогийн бүтээн байгуулалт биелэгдэшгүй юм гэжээ.