• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-08 16:43:35    
Италийн утга урлагийн сэргэн мандалтын үеийн урлагийн охи бүтээлүүдийг Бээжинд төвлөрүүлээд байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын цагаан сарын баяр болж байгаа энэ сайхан үеэр Италийн утга урлагийн сэргэн мандалтын үеийн урлагийн их мастеруудын урлагийн охи бүтээлүүдийг Бээжинд дэлгэн үзүүлж байгаа явдал нь Хятадын үй олон сонирхогчдын анхаарлыг татаж, 2006 оны Бээжингийн соёлын амьдралын нэгэн том үйл хэрэг хэмээгдэж байна.

     Бээжингийн Хятадын зууны мандал үзэсгэлэнгийн ордны дэлхийн урлагийн үзэсгэлэнгийн ордонд нээгдсэн "Италийн утга урлагийн сэргэн мандалтын үеийн урлагийн охи бүтээлүүдийн үзэсгэлэн" бол Италиас Хятадад ажлуулж байсан утга урлагийн сэргэн мандалтын үеийн бүх үзэсгэлэнгүүдийн дотор хамгийн өндөр түвшинтэй нь болох юм. Үүнд Италийн Флоренсе-н 12 музейд хадгалаж байсан уран зураг, шуумал баримал, гар урлалын зэрэг 80 гаруй ширхэг бүтээл тавигдаж байгаа бөгөөд эдгээр нь 13—17-р зууны үеийн бүтээлүүд байж, утга урлагийн сэргэн мандалт үүсэн бий болж, хөгжсөн ба түүнээс хойших урлагийн хөгжлийн түүхэн замнал жич тухайн үеийн дүрслэх урлагийн зохион бүтээлтийн өрнүүн байдлыг бүх талаар боди тодтой харуулсан юм.

    Энэ үзэсгэлэн бол 2006 оны Хятад Италийн солёын жилийн эхлэлтийн үеэсгэлэн болно. Үүнд тавьж байгаа үзмэрүүд нь 300 сая Евроны үнэтэй ажээ.

     Италийн соёлын өвийн хамгаалалт болон үйл ажиллагааны яамны өөрчлөлтийн удирдлагын газрын дарга Гиусеппе Пройетт хэлэхдээ, сүүлийн хэдэн арван жилийн туршид Италийнхан ерөөс соёлын хамгийн их төлөөлөх чанартай ийм олон бүтээлүүдийг шууд бусад орны нийслэлд дэлгэн үзүлж байгаагүй юм. Биднээс алс зайтай байрладаг Хятад орон бол энгийн орон биш юм. Хятад Итали хоёр орон адилхан өнө удааны түүх соёлын уламжлалтай юм. Энэ хоёр нь тус тусдаа дорно өрнийн соёлын үүсэж хөгжсөн газрыг төлөөлж байна гэж хэлж болох юм. Энэ удаагийн үзэсгэлэн ажлуулж байгаа энэ сайхан тохиолоор Хятад Итали хоёр орны ард түмэн ойлголцоо найрамдлаа зузаатгаж болох бөгөөд нөгөө талынхаа соёлын өөрийн уламжлалаас ондоо ондоо газруудыг судалж болох юм. Үүний зэрэгцээ хоёр орны ард түмэн бас энэ хоёр том соёл иргэншлийн хүн төрөлхтөнд үзүүлсэн хувь нэмрүүдийг нэн гүнзгий ойлгож болох юм гэжээ.

     Үзэсгэлэн нь баримал хөргөөр гол сэдэв болгож, Леонардо Да Винчи, Раффаелло, Тизиано Веселлио, Караваггио нарын зэрэг 20 гаруй нэрт уран бүтээлчдийн сор бүтээлийг дэлгэн үзүүлж байна.

     Караваггиогийн "Голиазын толгойг гартаа дүүжилсэн Давид" гэсэн зураг нь уг үзэсгэлэнгийн хамгийн их үнэ цэнэ бүхий үзмэрийн нэг болсон байна. Энэ нь 500 сая юаньд хүрэн аж. Давидын гартаа дүүжилсэн Голиазын толгойны царай нь зураачийн өөрийнх нь царай юм гэнэ. Үүний зүүн нүд нь хөөрөн хавдаж, маш эмгэнэн зовсон, горь тасарсан, бүр их айж сүрдсэн дүртэй юм. Караваггио болон түүний үлгэрийг бүхнийг энэ зурагт харуулсан байна. Тус зураг нь 17-р зууны эхний үеийн хамгийн их учир утгатай бүтээл гэгдэж байгаа билээ.Үүнээс гадна Пиеро Дел Поллайудогийн "Хувь хүнд нь зориулсан зураг" хэмээх эмэгтэй хүний зураг нь ч 500 сая юаний үнэтэй юм байна. Мөн бас утга урлагийн сэргэн мандалтын эхний үеийн их зураач Масаккиогийн "Хүний сэтгэлд хүрсэн богд эх Мариа" нь ч маш их үнэ цэнэтэй бүтээл юм. Хятад оронд анх дэлгэн үзүүлж байгаа Леонардо Да Винчигийн "Эмэгтэй хүний цээж зураг" гэдэг эх зургийг нягт битүүмжтэй шилэн хайрцаг дотор хийж үзүүлж байна. Утга урлагийн сэргэн мандалтын эхний үеийн хамгийн төгөс сайхан бүтээлийн нэг болох тус зургийг мөнгөн зүүний үзүүрээр шивж гаргаад харандаагаар өнгө оруулсан байна. Уг үзэсгэлэнгийн хамгийн онцлог зүйл бол орчин үеийн мольтмедиагийн арга барилаар зураг болгоны түүх орчин ахуйтай холбоотой үзэмж байдлыг тусган харуулж байгаа учраас үзэсгэлэнгийн танхимд орсон хүмүүст Италийн эртний хот цайз, Ромын цэцэрлэгт хүрээлэн, Флоренсе хотоор зугаацан явж байгаа юм шиг сэтгэгдэл түрүүлдэг. Италийн утга урлагийн сэргэн мандалтын үеийн урлагийн бүтээлийн үзэсгэлэнгийн зохион төлөвлөгч Гиованни Булиан танилцуулж хэлэхдээ, Италичуудад авч хэлсэн ч энэ 82 бүтээлтэй шууд танилцах нь хүний сэтгэлийг хөдөлгөх үйл явдал болох юм. Зураг болгон нь бүр өөр өөрийн гэсэн үлгэр домогтой байдаг. Тийм болохоор эдгээр бүтээлийг танилцуулахаар дамжуулж, түүний ард нуугдаж байгаа үлгэр домог, нутаг усны өнгө үзэмж, хүмүүсийн өнгөрүүлсэн үйл явдал зэргийг харуулахын төлөө юм гэжээ.

     Лорензогийн "Венус" гэдэг тосон будгийн зургийг сонирхож байсан хатагтай Жөү настан сэтгэл хөдлөн хэлэхдээ, үүнийг харахад өөрийн эрхгүй сэтгэл хөдлөх юм. Тэр хөлийг нь хар даа. Хөрснийх нь цаана нь судас нь лугшиж байгаа нь мэдрэгднэ шүү. Дээр нь гараа тавих юм бол зүрэхны цохилго нь мэдэгднэ. Ерөөсөө л амьд Венус бүтээсэн байна шүү дээ гэжээ.

     Хятадын цагаан сард хөөр хөгжөөн нэмсэн уг үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр Хятадын Соёлын Яамны сайд Сүнь Жяжэн хэлэхдээ, эдгээр урлагийн бүтээлээс бид Италийн ард түмний хайр сэтгэл болон Италийн гэрэл сацрангуй урлагийг ойлгож болох юм. Хятад Итали хоёр орны улс төрчид манай хоёр орны стратегийн түншийн харилцааг нотлон тогтоосон байна. Үүнийг урт хугацаа бат ноттой хөгжүүлэхэд эрхбиш ардын сэтгэлд уллах хэрэгтэй юм. Соёл урлаг бол энэ үндэс суурийг тавих хамгийн сайн зүй болно гэжээ.