• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-08 16:48:12    
Их дээд сургуулийн шалгалтын дүрмийн өөрчлөлтийг идэвхтэй мөртөө лавдуун баттай хийх хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио

     Их дээд сургуулийн шалгалтын дүрэмд хийж байгаа өөрчлөлт ерөөс зогсоогүй гэж Хятадын боловсролын яамны сайд Жөү Жи саяхан Рэнь Миньрибао сонины сурвалжлагчид ярилцлага өгөхдөө илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, их дээд сургуулийн шалгалтын дүрэм нь одоод хүрч иртэл ард иргэдийн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгэмийн шудрага байдлыг харуулсан дүрмийн нэг юм гэжээ.

     Сурвалжлагч: их дээд сургуулийн шалгалт нь бүх дунд бага сургуулийн боловсролд удирдамжийн чиглэл болж, их дээд сургуулийн шалгалтын дүрэмд өөрчлөлт хийхгүй юм бол авьяас чадварыг хөгжүүлэх боловсролыг ахиулахын аргагүй гэж олон хүн үздэг, Та үүнийг хэрхэн үзэж байгаа вэ?

     Жөү Жи: их дээд сургуулийн шалгалт төдийгүй дунд сургуулийн шалгалт нь бүр нийгэм нийтийн анхаарлын төвд орсон асууудал мөн. Иймээс зөвхөн их дээд сургуулийн шалгалтын асуудал биш байна. Бидний хэлж байгаа оюутан элсүүлэх шалгалтыг үнэлэх дүрмийн өөрчлөлт бол их систем мөн. Нэг талаар тэр нь бага сургуулиас эхлэн аспирантын шатны үнэлэгээ, шалгалт, элсүүлэлт, сонгон авах дүрмийн өөрчлөлт болно. Нөгөө талаар бүх боловсролын системын бүтэц тогтолцоонд холбогдох болно. Жишээлээд хэлбэл, ерөнхий боловсрол болон мэрэгжлийн боловсролын бүтэц, насан туршийн боловсролын тогтолцоо, сургуулийн удирдлагын түрмийг боловсронгуй болгох, бүс нутгийн боловсролын тэнцвэртэй хөгжил зэрэгтэй холбоотойгоор барахгүй нийгэмийн шудрага, итгэл хүндийн тогтолцоо зэрэг гадны асуудалтай ч бүр холбоотой , нэгийг нь хөдөлгөвөл бүх юмд холбогдох тул нарийн нягт төлөвлөгөө хийж боломжтой болсон нөхцөлд хийх хэрэгтэй юм. Энэ талаар зарим улс орон газар нутаг нь гүнзгий сургамжтай билээ.

     Дунд сургуулийн шалгалт нь заавал сургах боловсролд жолоодох чиглэл болно. Дунд сургуулийн шалгалтын түрмийн өөрчлөлтийг сайтар хийх нь заавал сургах боловсролын үе шатанд авьяас чадварыг хөгжүүлэх боловсролд нөхцөл боломж хангах болно. Дунд сургуулийн шалгалтийн шинэ загварыг туршилтын 500 гаруй районд туршин ажиллуулаад амжилтад хүрсэн байна. Бодитойгоор хэлбэл, Нэгд, дунд сургуульд сурагчдын ерөнхий мэдлэг боловсролд үнэлэгээ хийх, Хоёрт, дунд сургуулийн шалгалтын хувьд зэрэглэл тогтоох дүрэм хэрэгжүүлнэ. Гуравд, өндөр зэргийн дунд сургуульд сургууль дэвших шалгалтыг хичээлүүдийн хувийн нийлүүлсэн дүнгээр элсэлтийн цорын ганц баримжаа болгож байсныг ерөнхийлсэн үнэлгээний дүнгээр элсэх болсон төдийгүй өндөр зэргийн шилдэг дунд сургуульд сурагч элсэх хуваарлал олгох, анх зэргийн дунд сургууль төгссөн шилдэг сурагчийг дэвшүүлэх зэрэг олон зүйлийн туршилтын арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн байна.2006 оноос энэ өөрчлөлтийг Хятад даярат нэвтрүүлнэ.

     Их дээд сургуулийн өөрчлөлт ерөөс зогсоогүй юм. Жишээлээд хэлбэл 1999 оноос сүлжээгээр элсэхийг туршин хэрэгжүүлж, 2002 онд бүх Хятадад нэвтрүүлсэн байна. 2003 онд 22 их сургууль бие даасан элсэлт авч, шалгалтын зарим сэдэвт өөрчлөлт хийж, 2005 онд "нарны гэрэл төсөл" зэргийг хэрэгжүүлсэн байна. Их дээд сургуулийн шалгалтын дүрэм нь одоод хүрч иртэл иргэдэд нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгэмийн шудрагыг харуулах дүрэмийн нэг хэвээр байсаар байна. Нийгэмийн итгэлцэл хараахан боловсронгуй болж чадаагүй байдалд нийгэмээс их дээд сургуулийн шалгалтын дүрэмийн өөрчлөлтөд шинжлэх ухаанчаар хандаж, шудрага байх талаар нэн өндөр шаардлага тавих болсон байна. Ийм байдалд их дээд сургуулийн шалгалтыг эрхбиш идэвхитай лавдуун баттай хийх хэрэгтэй юм. /Урангоо орчуулж бэлтгэв/