• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-08 16:50:57    
Цэвэр байгалийн хүнсний ногоог эрүүл мэндэд ашигтайгаар хэрэглэх 4 арга

Хятадын Олон Улсын Радио

     Цэвэр байгалийн хүнсний ногоонд амин дэм, ширхэглэг эд болон бичил элементүүд элбэг агуулагдаж байдаг болохоор хүний биеийн эрүүл мэндтэй нягт холбоотой байдаг. Тэгвэл эдгээр цэвэр байгалийн хүнсний ногооны тансаг сайхан шим тэжээлийг ямар аргаар хүний биеийн эрүүл мэндэд ашигтайгаар хэрэглэж, хэрхэн ходоод гэдсэнд нь гүйцэд шингээх вэ?

    1. Түүхийгээр нь идэж болдог хүнсний ногоог аль болохоор түүхийгээр нь идэж болох юм. Хөх ногоог хэтэрхий халуун гал дээр хуурахгүй бол төрөл бүрийн амин дэмийг нь алдагдуулхгүй хэвээр нь байлгаж болох юм. Жишээлбэл, лууван, шар лууван, өргөст хэмх, улаан лооль, бөөрөнхий лажуу зэрэг хүнсний ногоог түүхийгээр нь идэж болох юм, энэ бол цэвэр байгалийн үнэр амт олон амин дэм С-гээ хэвээр байлгаж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Гэвч хүнсний ногоог түүхийгээр нь идэхдээ ариун цэвэр байлгахийг онцгой эрхэмлэх хэрэгтэй юм.

     2. Хоол идхээсээ өмнө хүнсний ногоо идэж байгаарай. Хэн хүн өлсч байгаа үедээ, хоол идэх дуршил нь ихээр нэмэгдсэн байдаг, гэвч ширээ дүүртэл тавьсан амтат зуушуудын дотроос юуны өмнө хүнсний ногооноос эхэлж идвэл зохино. Учир нь хүнсний ногоо бол хүний биеийн шим тэжээлийн тэнцвэрийг хэвээр байлгаж чаддаг маш чухал хүнсний бүтээгдэхүүн юм. Ялангуяа жимс жимсгэнэ төдийл идэх дургүй хүмүүс бол энэхүү идэх аргыг анхааралдаа авах хэрэгтэй юм.

     3. Хүнсний ногоон дээрээ битгий амтлагч хийгээрэй. Цэвэр байгалийн хүнсний ногоог түүхийгээр нь идэх хамгийн сайн арга гэвэл, түүнийг буцалсан усанд дүрэнгүүтээ гаргаж аваад амтлагч үйхгүйгээр идэх явдал болно, ингэж идвэл түүний оргинал үнэр амтыг нь тэр хэвээр нь хүлээн авх бөгөөд ходоод гэдсэнд амархан шингэдэг байна.

     4. Хүнсний ногоогоо шахаад битгий шүүс болгочих: Хүнсний ногоог шахаад шүүс болгоод уух нь шүлсний шингээх ислийн шүүрлийг муугаар нөлөөлдөг. Иймээс зажилах нь зөвхөн ногоог няцлах үүрэг гүйцэтгэж байгаа төдийл биш юм, харин хамгийн гол нь зажилхаар дамжин шүлсэнд байгаа шингээх ислийг шингэн шүүсэнд гүйцэд холиж оруулхын төлөө юм. /Л.Буянтогтох орчуулав/