• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-08 16:56:42    
Ян ян Ториногийн цагаан Олимпид амжилт үзүүлэхийг хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио

     Өвлийн цагаан Олимпийн 20-р наадам энэ оны 2–р сарын 10-нд Италийн Торинод зохиогдоно. 2002 оны Солтлейк хотод зохиогдсон цагаан Олимпид Хятадын тамирчин Ян ян эмэгтэйчүүдийн 500 метрийн зайн түшилтэд алтан медаль авсан. Энэ нь Хятадын тамирчин цагаан Олимпиос анх удаагаа алтан медаль авсан болно. Тус удаагийн наадмаас Ян ян бас эмэгтэйчүүдийн 1000 метрийн зайн хурдан тэшилтийн алтан медалийг авсан юм.

     Солтлейк хотод зохиогдсон цагаан Олимпиос хоёр алтан медаль авсан Ян ян цагаан Олимпид Хятадын бэлэг тэмдгийн чанартай тамирчин болсон байна. Солтлейк хотод зохиогдсон цагаан Олимпиос хойш зодог тайлж, Хятадын Чин хуа их сургуульд суралцаад, хойно нь Америкт очиж мэдлэг дээшлүүлжээ. Ноднины 10-р сард Ян ян мөсөн спортын тавцанд дахин буцаж ирсэн байна. Өнөө 30-тай Ян ян эх орныхоо өмнөөс Италийн Торинод болох цагаан Олдимпид оролцох гэж байна. Энэ бол түүний цагаан Олимпид гуравдах удаагаа оролцох болно. Ян ян хэлэхдээ, би дахин мөсөн спортоор тоглох болсон нь энэ спортод халуун элэгтэй байгаагаас болсон юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Би дахин мөсөн дээр түшүүрээр гулгих болсонд, эрстэл их, мөнгөн медаль авсан ч хүмүүс ялагдсанаар үзнэ гэж садан төрөл, найз нөхөд зөвшөөрөхгүй байлаа гэжээ.

     Торинод болох цагаан Олимпид Ян ян эмэгтэйчүүдийн 500 метр, 1000 метрийн хурдан тэшилтийн уралдааны алтан медалиа хамгаалахаар чармайх болно. Ян ян асар их өрсөлдөөнд нүүрлэж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн 500 метрийн тэмцээнд дэлхийн рекорд амжилтыг хамгаалж байгаа Болгарын Радановагийн өрсөлдөөнд нүүрлэж, бас өөрийн багийн энэ оны богино зайн тэшилтийн дэлхийн цомын 4 өртөөний тэмцээд эмэгтэйчүүдийн 500 метрийн бүх алтан медалийг авсан Ван мэнгийн өрсөлдөөнд нүүрлэх болно.

     Эдгээр залуу тамирчидтай зэрэгцүүлэхэд, Ян янгийн нас болон биеийн хүч чадлын талаар дутуу талтай байгаа ч тэмцээний баялаг арга туршлагын талаар давуу талтай гэж Ян ян хэлж байна.

     Хоёр удаагийн цагаан Олимпид оролцсон болохоор, Ян ян хараагаа зөвхөн медаль авах дээр тавьж байгаа биш. Гучин насан дээрээ цагаан Олимпид гуравдахь удаагаа оролцох гэж байгаа Ян ян тэмцээнд оролцох өнгөрөлтийг чухалд үзэж байна. Тэрээр хэлэхдээ, Олимпид оролцох нь зөвхөн сайн амжилт гаргахын төлөө биш юм гэжээ.

     Олимп нь Ян яныг тамирчин хүн ямар хэлбэрээр өөрийгөө нөлөөлж, өөрчлөхийг ойлгуулжээ. Ян ян 1999 оноос тамирчдын төлөөлөгчийн хувиар, олон улсын тэшүүрчдийн холбооны хурлуудад оролцож, тэшилтийн спортын хөгжлийн талаар өөрийн саналаа тэвшүүлжээ. Олимпийн аварга болсноос хойш, тэрээр энэ үйл хэрэгт нэн идэвхтэй оролцох болжээ. Ян ян хэлэхдээ:

     Олон улсын спортын байгууллагын үйл ажиллагаанд оролцохоор дамжин, сэтгэхүй өргөжин тэлж, өөрөө улам санаачилгатай болж, олон зүйлийг хяналттаа авч чадах болсон байна. Үзэж харсан зүйл олон болбол, тэмцээний талбайд гэнэтийн хэрэг учир гарвал, айж цочирдохгүй, аргацаах аргатай болж чадна гэжээ.

     Энэ удаагийн Торинагийн цагаан Олимпид Ян ян тэмцээнд өрсөлдөхөөс гадна Олон улсын Олимпийн хорооны тамирчдын хорооны гишүүнд өрсөлдөх болно.