1
Тэнгэрийн наран уулын цаана буудаллаж
Тэргэл саран аяны хасгаа хөлтөл
Тэрхэн хооронд гайхамшигт хотын бараа
Тэнхэлэг доогуур нь ухасхийж ороод дэмнэлээ!
Мөөрийн туяа нь хүрээний гадна тунахад
Мөчрийн дээр сүү тусвуу хэмээн
Мөхөс хөвгүүн мөрөөдлийн нүдэнд гэндээд
Мөмийн нутгийн нутгийн тунгалаг шөнийг санагалзна:
Малчин бүсгүйн агаруутай сүүний дотор
Магнайгаа бүлсэн мөнгөн сар наадна!
Манаачин эрийн уургын үзүүр дээр
Малгайгаа өлгөсөн гэрэлт од эргэлднэ!
Гоо үзэсгэлэнт хээрийн өвсний намаанд
Голио хүүхэн мөнгөн шүглэ үлээхэд
Хуучин нутгийн шөнийн уянгыг хичээллэж
Хуур дарсан сэрүүн булаг хөгжимднэ!
Сайхан навчсын цэлгэр ногоон долгионд
Салхин дагинис уран хормойвчоо дүрэхэд
Саруул талын номин хөмсгийг атриулж
Сар далалсан цэцгийн тоглоом мяралзна!
Тийм л гоёхон миний нутгийн шөнө
Тив алславч сэтгэлийн дотроос гарахгүй.
Тэргэл саран хотын хүрээнд буусан ч
Тэр хиртэй халуун дулаан санагдахгүй.
2
Тохой зандны навчин алган дээр
Тогтож ядсан цэлмэн хасын саран
Тоосгон асрын цэвэр саруул тасалганд
Толгой дэрэлсэн зүүдийг дагаад нүүхэд
Саруулхан хотын навсгар бараан сүүдэр
Савхан хиртэй, савхан хиртэй шилжиж
Саравчин доороос бүдги мөр нь холдсоор
Сансарын хязгаараас үүрийн замыг өлгөнө!
Цавчис гэсэн мэчидийн мөлиүн нүд
Цахилгаан дэнтэй нь мөргөлдөн байсаар анилдна!
Цайгаа чанасан малчин буурал ээжийн минь
Царайг нь харсан үүрийн гэгээ өндөлзнэ!
Холын уулнаас суварч эхлэх гэгээ
Хотын сарыг үүрийн жаварт хийсгэжээ!
Хонгор зүрхэнд миний төрөлх нутгийн
Холбоо шүлгийг хураан ишгэрээд авчирчээ.
Гарчгийг нь би нутгийн шөнө гэж өгөөд
Гагцаа нутгийн минь уран дүрийг бүтээсэн юм!
Гагцаа нутгийн минь уран дүртэй үдэш
Газрын алсаас үрийнхээ сэтгэлд гэгээрсэн юм!