• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-09 15:11:49    
Хятадын худалдааны яамны ахмад ажилтан Юань Цүншян Монгол удсад ажиллаж байснаа дурсан санасан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Сайн-Өлзий:Сайн байцгаана уу. Сайхан өвөлжиж байна уу. "Найрамдлын гүүр"-ийн шинэ дугаар та бүхний амар амгаланг айлтган золгож байна. Энэ нэвтрүүлэгт мөн адилхан нэгэн хүндэт зочныг сонсогч олонтойгоо уулзуулж байна. Энэ хүн бол Хятадын худалдааны яамд 30 гаруй жил ажиллаад одоо тэтгэвэртээ гараад байгаа ахмад ажилтан Юань Цүншян болох юм. Тэрээр 1940 онд төрсөн, төрсөн нутаг Хятадын Мөгдөн хот болох юм. Тэр 1965 онд Бээжин их сургуулийн дорно дахьны хэлний факултетын монгол хэлний ангиас төгсөж, мөн жилдээ тухайн үеийн Хятадын гадаад эдийн засаг худалдаа хамтын ажиллагааны яам өрөөр хэлвэл өнөөгийн Хятадын худалдааны яамд 36 жил ажиллаад 2001 онд тэтгэвэртээ гарсан юм. Юань Цүншян багш та Бээжин их сургуульд монгол хэл сураад мөн энэ мэргэжилээрээ Хятадын худалдааны яамд олон жил ажиллсан юм байна. Уг яамд ажиллаж байгаа хугацаандаа та Монголд олон удаа очиж байсан. Энэ тухайгаа дурсаж ярих уу.

     Юань Цүншян: Заа, Монголын сонсогчид оо. Танар сайн байцагаана уу. Намайг Юань Цүншян гэдэг. Би Бээжин их сургуульд монгол шинэ үсгийг 5 жил сурсан. 1965 онд их сургууль төгссөн жилдээ тухайн үеийн Хятадын гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны яамд 30 гаруй жил ажиллаад өнөө тэтгэвэртээ гарсан байна.

1  2  3  4  5  6  7