Хятадын Түвдийн Өөртөө Засах Районы А-ли районы Пүлан сяний умард биед, " сахиулсан нуур" гэж алдаршсан Мабанюнцөө нуур байрлаж байгаа юм. Мабанюнцөө нуурын умард талд байрлаж байгаа Гандис уул нуруудын дунд " Сахиулсан уул" гэж алдаршсан мөнх цаст оргил- Ганранбөч оргил сэхүйн сүндэрлэж байна. Одоо та бүхэнд энэ сахиулсан оргилын хормойд байрлаж байгаа нэгэн сургуулийг сурвалжилсан тэмдэглэл сонсгоё.
Дотоод гадаадын олон мянган жуулчид хязгааргүй сүжиглэн биширсэн сэтгэлээр, энэ сахиулсан уулын хормойд хүрч ирээд, уулын хяр дагуулан байгуулсан Түвд стельт барилгын хашаан дотроос сонсдох ном бичиг унших дуунд анхаарал татагдсан байлаа. Энэ том хашааны хаалган дээр нь Түвд Англи Хятад гурван төрлийн үсэгээр: Түвдийн А-ли районы Гандис уулын Түвд анаагах ухааны сургууль гэж хаягласангүй юм бол жуулчид энэ газрыг харин Түвд уламжлалт Буддын шашны сүм хийд бахйдаа гэж андуурах юм.
Гандис уулын Түвд анагаах ухааны сургуулийн захирал Цэрэндорж хэлэхдээ:
Энэ сургуулийг бол гол нь тухайн үе А-ли районы малжих нутагт эмч ховор, эм дутмаг байсан, жич өнчин хүүхдийг тохижуулах болон ядуу амьдралын улмаас сургууль завсардсан хүүхдүүдэд суралцах тохиол олгохын төлөө байгуулсан юм. Манай энэ сургуулийг дотоод гадаадад байгаа нутгийн ах дүү нар хамтаар чармайн байгуулсан юм гэжээ.
Арав гаруй жилийн өмнө, Швейцарт нутаглан суугаа Жавранже болон бусад Түвд ах дүү нар хуучин нутаг А-лидаа ирсэн юм байна. Тэд нар А-ли районы Түвд анаагах ухааны дээд сургуулийн захирал, Түвд анаагах ухааны алдарт эрдэмтэн, А-ли районы Бэнь шашны том гэгээн Данзанванжилтэй уулзахдаа, Түвд анаагах ухааны сургууль байгуулах явдлыг хамтаар зөвдсөн байна. 1994 онд том гэгээн Данзанванжил болон Швейцарт амьдарч байгаа Жабаранже зэрэг Түвд ах дүү нар тухайн орон нутгийн засгийн газартай хамтаар хөрөнгө оруулан энэхүү Түвд ангаах ухааны сургуулийг байгуулсан байна.
Арван жилийн турш, Швейцарт амьдарч байгаа Түвд ах дүү нар урьд хожид 5 сая гаруй юань хандивлаж, жил болгон бас тусд нь 200 гаруй мянган юань хандивлан, сурагчдын сурлага амьдралын хэрэгцээг зохицуулж ирсэн байна. Энэ сургуулийн хүндэт захирал болсоны хувьд, энэ жил 84 өндөр насан сүүдэр зооглож яваа том гэгээн Данзанванжил жил болгон энд ирж, өөрөө сурагчаа дагуулан ууланд гарч өвсөн эмийн үндэс түүж, Түвд эмийн ёс учрыг ярин өгч, хүүхдүүдэд Түвд анагаах ухааны ёс зүй болон эмчлэх эрдэм заан сургаж байдаг юм.
Гандис уулын Түвд анагаах ухааны сургуульд одоо 4 багш, 54 сурагчтай. Энэ 54 сурагч бол А-ли районы бага сургуулийн 4-р ангийн соёлын хир хэмжээтэй өнчин болон тахир дутуу хүүхэд, жич сургууль завсардсан хүүхэд байгаа юм. Тэд жил болгон хүн дутам 6000 юаний суралцах болон амьдралын зардлаа төлөхгүйгээр суралцаж байна. Хэдийгээр улсын мөнгө төгрөгөөр суралцаж байгаа ч тэд нар маш сайн сурч байна. Тухайн орон нутгийн засгийн газар болон эрүүл мэндийн гол удирдах салбарын дэмжлэг болон бодитой жолоодлогоор, энэхүү ажил мэргэжлийн дунд сургууль нь улам эрхлэх тутмаа улам сайн болж, мөн тухайн орон нутгийн тариачин малчдын сайн үнэлгээг олж байна.
Цэрэндорж хэлэхдээ: " Манай сурагчид гол нь Түвд анагаах ухааны онол болон Түвд анагаах ухааны үндсэн мэдлэгийг сурч байна. Үүний зэрэгцээ тэд бас Хятад хэл, Англи хэл зэргийг сурч байна. Сургуулийн хамаг үндсэн зорилт бол манай орон нутагтаа Түвд эмч бэлтгэн хүмүүжүүлж, эм эмнэлгэ эрүүл мэндийн байдлын сайжруулахад нөхцөл бүрдүүлэн өгөхийн төлөө юм гэжээ.
Багшийн байдал болон сурагчдын соёлын түвшний адилгүйг харгалзан Гандис уулын Түвд ангаах ухааны сургууль нь сурагчидаа анги хуваан суралцуулж, голдлогтой заан сургаж, сургуульдаа анги буулган суралцуулах зэрэг уян хатан аргаар суралцуулж, хүүхдүүдээ ялгам сайхан сургууль төгсгөж байна. Сургууль нь бас бусад анагаах ухааны дээд сургуулийн эрдэмтэн багш нарыг урин сургуульдаа хичээл заалгаж байна. Энэ сургуулиас 2001 онд төгссөн анхны бүлэг 40 сурагчдын дотроос 10 хүн нь Түвдийн анагаах ухааны дээд сургууль буюу Чэндүгийн Хятад анагаах ухааны их сургуульд шалгуулан орсон байна. Өнөө Гандис уулын анагаах ухааны сургуулиас төгссөн олонх сурагчийн эмнэлгийн мэргэжил нь ажил мэргэжлийн дунд зэргийн анагаах ухааны сургууль төгссөн хир хэмжээнд хүрч, хөдөө тосгон малжих районд эмч болох шаардлагад нь хүрсэн байна.
Хичээл завсарлах үе бид энэ сургуулийн сурагчтай ярилцсан юм. Лөсан гэсэн нэртэй нэг сурагч хэлэхдээ: " би бол Пүлан сяний Мэнши гацааны ядуу амьдралтай айлын хүүхэд, энэ сургуульд гурван жил суралцаж байна. Засгийн газрын дэмжлэг болон гадаадад байгаа Түвд ах дүү нарын тусламжыг хүртэж, сургууль ч маныг маш халамжилж байгаа болохоор, сурлагын хир бүтэмж сайн байна. Сургуулиа төгссөний дараа би Түвдийн анагаах ухааны дээд сургуульд шалгуулах санаатай. Хойшид сайн эмч болж, нутаг усаныхаа Түвд үндэстэнд сайн үйлчилнэ гэжээ.
Гандис уулын Түвд анагаах ухааны сургуулийн захирал Црэндорж хэлэхдээ: манай сургууль энэ суурин дээрээ заан сургалтын ажлаа цаашид сайн хийж, сурагчиддаа эрдэм мэдлэг эзэмшүүлж, гадаадад байгаа Түвд ах дүү нараа санаа амар байлгаж, Түвд анагаах ухаан болон Түвд эмийг залгамжлан бадруулахад нэмэр хандив оруулна гэжээ. /Пэрлаймаа орчуулав/
|