• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-09 15:49:40    
Хэ нань нутгийн гурилтай шөл

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм найз минь, энэ ээлжит дугаараар танд Хэ нань нутгийн гурилтай шөлийг яаж хийх тухай танилцуулах гэж байна. Энэ хоолыг хийхээс өмнө урьдаар танд ямар ямар материал бэлтгэх тухай танилцуулья.

     Материал: Цагаан гурил 500 грамм, хонины мах 150 грамм, хонины ястай мах нэг ширхэг, янь шүй ногоо 30 грамм, бүднийн өндөг 2 ширхэг, хэрчсэн хай дай буюу далайн байцай ногоо 30 грамм, нингэлсэн дү пү 30 грамм, наранцэцгийн тос 30 грамм, хү жяогийн нунтаг, вэй жин, гүнждийн тос зэргийг хэрэглэх хэмжээгээр бэлэн болгож тавьна.

     Хийх арга: 1-рт. Гурилаа бага хэмжээний давстай хүйтэн усаар зуурч бөөрөнхийлөөд, 20 хэдэн минут тавьж нийцүүлээд дахин давтан нухаж зуурч, 20 СМ урт, 10 ММ өргөн болгон элдэж дээр нь наранцэцгийн тос түрхэж, тавганд хийж хэрэглэхэд бэлэн болгож тавьна. 2-рт, Тогоондоо тунгалаг ус хийж ус буцлахаар нь тогоон дотроо хонины мах, махтай яс түрүүтнийгээ хийж буцалгаад наалдсан нитгэлийг нь угааж арилгана. Дараад нь ондоо тогоонд ус хийж хонины мах яасаа шүрүүн гал дээр буцалгаж, галын идийг бага дарж, зөөлөн гал дээр мах яасаа нултартал чанана. Дараа нь махаа шүүж гаргаж том том хэсэг болгон хэрчиж, янь шүй ногоогоо угааж цэвэрлээд хэсэг хэсэг болгон хэрчиж, бүднийн чанасан өндгийнхөө хальсыг нь арилгаж голоор нь хэрчиж, хай дай ногоогоо нарийн зурвас болгон хэрчиж усанд буцалгаад болгож, дү пүгээ том хэсэг болгон хэрчиж, энэ бүхнийгээ хэрэглэхэд бэлэн болгож тавьна. 3-рт, Том аяганд хэрчсэн хай дай ногоог хийж, дээр нь давс, вэй жин, хү жяогийн нунтаг, нингэн дү пү, гүнждийн тос болон янь шүй зэргийг хийж, дээр нь мах чанасан шөлнөөсөө амтыг нь тааруулж хийж шөлөө бэлэн болгож тавьна. 4-рт, Тастаж нингэлээд байсан гурилаа хоёр үзүүрээс нь татаж хий дээгүүр дээш доош гуядан татаж, хоёр тийшээгээ зөөлөн зөөлөн чангааж татаж, голоор нь тасдаж буцалсан устай тогоонд хийж болохоор нь аягатай шөлөндөө хийж дээрээс нь хэрчсэн бүднийн өндөг, хэрчсэн хонины махаа хийгээд энэ хоол нь хийж дууслаа гэсэн үг юм.

  

     Энэ гурилтай шөлний онцлог болбаас шөл нь амттай, гурил нь зөөлөн мөртлөө жажилууртай байдаг. Энэ гурилтай шөл нь мөн Хэ нань нутгийн хамгийн онцлог идээн болох юм. Кай фэнгийн Бай овогтон болон Жэн жөүгйин Хэ овогтоны уламжлагдаж ирсэн энэ гурилтай шөл нь хамгийн нэрд гарсан байгаа юм. \Номин бэлтгэв\