Хүүхдэд хатуу шаардалга тавих нь зөв, гэтэл хичээл ном, сурч судлах үүрэг дараас хэт их байгааг хараад зориг хүрэхгүй болох юм, энэ үед яавал таарна бэ? гэж олон олон эцэг эхчүүл асуудаг.
Юуны өмнө хүүхдэд хэл ярианы чөлөөтэй орчин ахуйг бий болж өгөх хэрэгтэй, үг хэл чөлөөтэй байх нь сурлагын дарамтыг хөнгөлж, сэтгэл санааг баясгаж чаддаг. Үүнд нэг аавын хүүдээ авсан аргаас танилцуулъя. Манай гэрт харааж загнан, хэрүүл хийх дуу ерөөс гардаггүй, хүүхэд буруу хийсэн ч загнаж хараана гэж ерөөс байдаггүй, юунд буруу хийсэн, аль нь таарахгүй байна гэдгийг тодорхой ойлгуулхаас биш хүүхдийг зэмэлдэггүй, хүү 8 настай байсан тэр жил, манай гэрийн ойролцоо шинэ автобус нэвтрэх болсныг сониноос мэдээд гэртээ харьсны дараа авгайдаа "одоо миний хүү энэ автобусаар сургууль гэрийн хоорондоо явах болсон нь маш дөхөм боллоо" гэж хэлж байсныг сонссон хүү маань дараа өдрөөс нь хэрэгжүүлж эхэлжээ. Анх гарч байгаа автобус болохоор замын шугамыг сайн мэдэхгүй хүү минь гэртээ харих гээд буруу чиглэлд суужээ, оройн 8 цаг болсон байтлаа хүү харьж ирдэггүй, авгай бид хоёиулаа айж, яахаа олохгүй сандарч байтал хүү гүйн орж ирэв, юу болсныг асуусан ч үгүй, "гараа угаагаад хоолоо түргэн ид" гэж надыг хэлэхэд хүү: "хэдэн өртөө яваад буруу чиглэлд сууснаа мэдлээ, буцаад энэ автобусандаа суувал гэрээ олох байх гэж бодоод гарснаар харьж ирлээ, ямар аймаар юм бэ?" гэж хэлж гарлаа, хүүгийн хэлэхийг сонсоод "миний хүү болж байна, ухаалаг бодсноор гэрээ олжээ" гэж урамшуулж хэлснээс биш зэмлээгүй өнгөрөв.
Оройтож ирсэн хүүгийг загнаж гардаг аав ээж олон бий, аль болгон сайшааж урамшуулаад байх бэ? гэтэл энэ аав ээжийн уужуу бодлого хүүгийн сэтгэлийг эмзэглүүлээгүй харин ингэж буруудах нь аав ээжийг яаж зовоосон бол ? гэдэг төрөгдлийг өгч байна.
Хоёрд, авч байгаа бодлогын орчин чөлөөтэй байх хэрэгтэй, өнөө Хятадын олонх гэр бүл хүүхдийг албадаж байгаад юум сургаж байна, сурах дургүй зүйлийг албадаад сонирхолтой зүйлийг нь сургахгүй үзэгдэл данч олон болжээ. Үнэндээ хүүхдийн сонирхолоор байх нь хүүхдийн бүтээлч чадварыг дээшлүүлж чаддаг байна.
Гуравд, бодисын орчин ахуй чөлөөтэй байж болно. Гэр бүлгийн амьдралын нөхцөл зүгээр юм бол хүүхдийн хүслийг ойлгон бага сага мөнгө зарсан ч болох юм. Энэ нь нэг ёсондоо хүүхдэд эрх чөлөө эдлүүлж байгаа явдал юм.
Нийгмийн том орчин ахуйг хувь хүн өөрчилж чадахгүй боловч гэр бүлийн жижиг орчноо бүрмөсөн өөрчилж болох юм, иймээс хүүхдүүдэд үг хэл, арга бодлого, эд бодисын чөлөөтэй орчин ахуйг бүрэлдүүлж, эв найртай эрүүл саруул, сайн сайхан гэр бүлийг байгуулах нь ирээдүй хойч үед тустай гэдгийг энд сануулъя.
|