Шинжянгийн Бор тал нутагтай залуу дуучин Мү Сийг та бүхэн маань санаж байна уу? Саяхан өнгөрсөн 2005 оны сүүлчээр болсон бүх Хятадын хэвчээн дэх монгол үндэстний дууны тэмцээнд тэр мэрэгжлийн дуучины хувьд 2-р байр эзэлж, мөн үзэгчигдийн таашаалыг хамгийн их хүртсэн залуу дуучины нэгэн болсон юм. Мү Си бол Хятадын Нүүрсний уурхайн дуу урлагийн бүлгэмийн залуу дуучин юм. Тэр 2003 оны Өвөр монголын цагаан сарын үдэшлэгэ дээр "Наран зүүдэлсэн өлгий нутаг" гэх дуугаараа үзэгч олондоо ая бариж байсан. Мөн өнгөрөх 2005 онд Шилийн хотод болсон 2-р хугацаагийн нүүдэл соёлын найрын үдэшлэгэ дээр "Адилхан монгол" гэх сайхан дуугаараа монгол түмэнтэйгээ золгож байсан юм.
1994 оны зун Мү Си төрж өссөн Шинжянгийн Бор талаасаа салж, юу нэгийг зорин буман хүн бужгинасан Хятадын нийслэл Бээжин хотод ганцаараа ирж билээ. Уул нь тэр Шинжянгийн хятад монгол эмнэлэгийн дээд сургуулиас төгөссөн юм. "Тэр үед миний сурсан мэрэгжилтэй тохирмоор ажлын тохиол надад байсан, гэхдээ би монгол дуугаа дуулах маш дуртай, миний аав ээж ч нутаг усандаа нэртэй дуучн хүн, мөн миний дөрвөн эгчээс гурав нь бүр урлагийн сургууль төгөссөн, одоо хоёр нь дуучин нэг нь бүжигчин яваа. Ингээд үндэстний дуу урлаг маань миний бага балчир оюунд гүн үндсэлсэн юм. Би монгол дуу урлагдаа авьяастай, мөн үүндээ маш их хайртай. Улсынхаа нийслэл Бээжинд мөн үнийгээ л хайж ирлээ. Хэдийгээр энд хүчиртэй ч гэсэн би монгол эрийн шандас зааж чармайсаар ирсэн. Ингээд Бээжингийн урлагийн сургуульд 2 жил сурч, багш нар минь ч намайг тоож магтаж байсан юм. Заримдаа Бээжингийн монгол бааруудаар дуулж, амьдрал сурлагаа дэтгэхийн зэрэгцээ ажлын тохиол хайж явлаа" гэж залуу дуучин маань бидэнд сэтгэлээ уудалж байсан юм.
Чармайллага хүнийг гомдоохгүй гэдэгчилэн 1998 онд залуу дуучин Мү Си Хятадын Соёлын яамнаас хариуцаж хийсан Бүх Хятадын залуу дуучидын том тэмцээнд алтан медаль тосч, мөн 1999 онд шинэ дуучидын дуу бүтээлийн тэмцээнд өрөө хөгжим тааруулж дуулсан "Зүүдний тал нутаг" гэх дуугаараа алтан медаль тоссон юм. Ингээд тэр маш зоригжиж, монгол дуугаа орчуулж дуулах, өөрөө дуу бичиж дуулах зэргээр шинийг үүдэн олны таашаалыг хүлээж явна.
|