"Түмэн бодисийг ус тэжээнэ, төрсөн биеийг архи жаргаана." Үзмийн архийг зохих хэмжээнд байнга уугаад байвал зарим өвчнөөс сэргийлж болох төдийгүй урт насалж удаан жаргаах ид шидтэй юм.
1. цусны тослог зүйлийг бууруулж зүрхний өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй
Судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, хэн хүн өдөр бүр 35-50 миллилитр улаан үзмийн архи уугаад байвал, зүрх судасны өвчнөөс сэргийлхэд тун ашигтай байдаг юм, үүний гол шалтгаан нь үзмийн архинд хадгалагдаж байгаа флавон болон фенолын төрлийн бодис нь цусны ялтасын ажиллагааг илт нөлөөлж, цусны ялтас болон цус өтгөрхөөс сэргийлж, цусыг амархан бүлэгнүүлэхгүй байлгаж, зүрхний өвчинд нэрвэгдэх хэмжээг багасгадаг тул юм байна. Улаан үзмийн архинд агуулагдаж байгаа цагаан агширганын алкоголь нь цусны холестерин болон глицерины гурван эфирийг бууруулах үйлдэл үзүүлж, магний, калий зэрэг бичил элментүүд нь ч цусны уургийг зохицуулж байдаг болохоор артер судас агшин хатуурхаас үр ашигтай сэргийлж байгаа юм.
2. Ядрал зүдэрлийг тайлан тайвшруулдаг:
Уусан улаан үзмийн архи нь ходоод гэдсээр дамжаад бүх биед тархахдаа гол мэдэрлийн системын ажиллагааг идэвхжүүлж, ядаргааг арилган, сэтгэлийн хөөрөл үүсэгдэг байна. Спирт нь хүний цусны эргэлтийн системд орхоороо артер судсыг тэлүүлдэг төдийгүй хялгасан судсыг ч тэлүүлж, цусны гүйдлийг түргэсгэн, шинэ хуучны солилцоог ахиулж, хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг нэмэгдуулдэг байна.
3. Ходоодны мухарын бактерийн халдвараас сэргийлнэ:
Ходоодны мухарын бактери бол хоол боловсруулах системын шархлаа болон ходоодны ужигшсан үрэвсэл үүсгэдэг хэргийн эзэн юм. Хэрэв улаан үзмийн архийг байнга уугаад байвал, нэгд, ходоодны мухарын бактерийн халдвар авахыг хэмжээг архи уудаггүй хүнийхээс 67%-аар бууруулна, хоёрт, ходоодны спирт нь ходоодны мухарын бактерийг халдвар үүсгэх тэнхээгүй болгодог, гуравд, үзмийн архи нь тэр чигээрээ бактерийг эсэргүүцэх чадалтай ундаа юм.
4. Зүрхний өвчин сэдрэхийг багасгаж, зүрх муудхаас сэргийлдэг:
Улаан үзмийн архийг бага багаар байнга уугаад байвал, зүрхний өвчинд нэрвэгдсэн хүний уг өвчин нь дахиж сэдрэхээс зайласхийхэд тустай байдаг. Өдөр бүр 25-50 миллилитр улаан үзмийн архи уугаад байдаг дунд насны эрэгтэй хүний зүрхний өвчин сэдрэх боломж нь архи уудаггүй хүнийхээс 50%-аар буурдаг байна. Америк болон Германы эрдэм шинжилгээнд нотолж байгаагаар, өдөр болгон 100 миллилитр улаан үзмийн архи ууж байвал, зүрх муудах аюулыг 50% орчмоор бууруулж чаддаг юм байна.
5. Бөөр чулуужих өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй:
Өдөр бүр 20 миллилитр хиртэй үзмийн архи ууж байх юм бол бөөр чулуужих өвчинд нэрвэгдэх хэмжээг 39%-аар бууруулдаг юм байна. Үүний шалтгаан нь гэвэл: А. Үзмийн архи нь шээсийг амархан туух үйлдэлтэй бөгөөд шээсний өтгөний хэмжээг шингэрүүлж чаддаг. Б. Үзмийн архинд байгаа спирт нь шээс туух гормоныг хориглон зогсоож байдаг, энэ нь бөөр чулуужихаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
6. Залуугаараа дүйнгэ болохоос сэргийлэх үйлдэлтэй:
Клиникийн туршилтаас үзвэл, өдөр бүр 100 миллилитр улаан үзмийн архи уугаад байдаг хүний залуугаараа дүйнгэ болсон нь тун цөөн байгаа юм. Үүний учир шалтгаан гэвэл, хүний бие цогцод байдаг чөлөөт бүлэг нь эсийг замбараагүй болгож чаддаг байхад, харин улаан үзмийн архинд агуулагдаж байдаг флавон болон этанол зэрэг бодис нь бие цогцын эсийг довтлон эвдэлдэг чөлөөт бүлгийн чадлийг бууруулж чаддаг юм байна.
7. Шингээлтэд туслан ходоодны өвчнийг эмчлэх үйлдэлтэй:
Үзмийн архины хүчлийн хэмжээ нь ходоодны шүүрлийн хүчлийн хэмжээтэй ойролцоо байдаг, энэ нь уургийн задран шингэхэд яв цав тохирсон байдаг болохоор үзмийн архи нь шингээлтэд туслан, хоолны дуршлыг нэмэгдүүлж байгаа юм.
8. Хүчилд хордохоос сэргийлэх үйлдэлтэй:
Үзмийн архи бол шүлтлэг ундаа болохоор хүний биеийн шүлтийн хэмжээг нэмэгдүүлдэг. Үүний зэрэгцээ, хүчиллэг бодистой зохицон, шүлтийн хэмжээг тэнцвэртэй хэвээр байлгаж, хүчилд хордохоос сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
9. Яс зөөлөрхөөс сэргийлэх үйлдэлтэй:
Үзмийн архи нь хүний биеийн дотрох эм гормонтой адилаар, ясжих эсийн ажллагааг идэвхжүүлж, үүний улмаар яс зөөлрөх эрсдлийг багасгаж болдог байна.
10. Цацрагаас сэргийлэх үйлдэлтэй:
Эрдэм шинжилгээний дүнгээс үзвэл, улаан үзмийн архинд агуулагдаж байдаг цацрагийн бохироос сэргийлдэг нэг зүйлийн эд нь хүний биеийн дархлааг нэмэгдүүлдэг бөгөөд цөмийн цацрагт санаандгүй өртсөн хүнийг эмчлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
Үүнээс гадна, үзмийн архинд агуулагдаж байгаа амин дэмүүд нь төрөл бүрийн өвчин эмгэгийг анагаадаг байна. A. Амин дэм В1 нь хөлийн шивэрээс сэргийлдэг, B. Амин дэм В2 нь уруул завьжийн үрэвсэл, хэлний үрэвсэл, хуухнагийн үрэвсэл зэргээс сэргийлдэг, C. Амин дэм В6 нь улаан эсэргэнэ, хаван, илд зэрэг өвчнөөс сэргийлдэг, D. Амин дэм В12 нь цус дутагдхаас сэргийлдэг, E. Амин дэм РР нь илдыг эмчилхэд онцгой үр ашигтай юм. /Л.Буянтогтох орчуулав/
|