Сайн байцгана уу, цагийн урасгал нэвтрүүлэгийн цагийн аяс булан та бүхэнтэйгээ золгож байна. Хятадын үгэнд арван таван хүрэхгүй бол цагаан сар дуусахгүй гэдэг. Өнөө цагаан сарын долоо хоногийн амралт дуусч, хүмүүс ажлын байранд орсон боловч сэтгэл санаа нь баяр баясгалант уур амьсгалд шунбсаар байна. Цагаан сарын хугацаанд олон сайхан тэмдэглэх ажиллагаа явагдсаны дотор гадаадын сүмийн хурал нь яахын аргагүй олны сонирхолыг татсан байна.
Бээжин хотын цагаан сарын том хэмжээний соёлын ажиллагааны нэг болсон Цао Ян цэцэрлгийн олон улсын наадмыг 2002 оноос зохион байгуулаад дөрөвдөх удаагаа болж буй. Бээжин хотын Цао Ян дүүргийн засгийн газар, Цао Ян дүүргийн гадаад соёл солилцооны нийгэмлэг, Цао Ян цэцэрлэг хамтран зохион байгуулсан юм.
Энэ удаагийн наадам олон улсын болгох зорилтын дагуу Хятадын уламжлалт баярыг гадаадын онцлогоор товойм болгож, зугаа цэнгээ, худалдаа, спортыг хамтатгасан олон түмэнч соёлын ажиллагаа болсон байна.
Цао Ян цэцэрлэгийн хашааны адил бус талбайд адил бус сэдэвтэй олон ажиллагаа явагдсан юм. Жишээлбэл дуу бүжгийн концерт, оюуны тоглоом, биеийн тамирын дасгалын клуб, орон нутгийн онцлогтой идээний гудамж, бэлэг дурсгалын зүйлийг зарах газар зэрэг. Хятадын иргэд Англи, Орос, Испана Италийн уран бүтээлчдийн сонирхолтой тоглолтыг үзэж чадахаар барахгүй Герман, Турк, Энэтхэг, Тайланд, Өмнөд солонгосын амтат зоогноос амсаж болох юм. Үүнээс гадна Хятадын хөгжимчид хуучир, лимбэ, бүрээ зэрэг Хятадын уламжлалт хөгжмөөр гадаадын нэрт хөгжмүүдийг хөгжимдөх болно.
1 2 3 4
|