• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-10 16:33:45    
У Хай хот

Хятадын Олон Улсын Радио

     У Хай хот Өвөр монголын өөртөө засах раионы баруун өмнөд хэсэгт байрлаж, зүүн талаараа ордосын өндөрлөг, баруун талаараа Алшаагийн тал нутаг, Өмнө талаараа Нинь Шягийн хотон үндэстний өөртөө засах раионы төв Ин Чань хоттой хиллэж, өмнөш умаршаа 69 км урт, зүүнээс барууншаа 42 км өргөн, нийт 2350 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй юм. У Хай хот нь Чи Лянь Шань уул, Лү Лян Шань уул, Хулан уул нуруудын хойт хэсэгт оршдог юм. У Хай нутаг нь уулархаг газар, дов толгодоор гол болгож байдаг бөгөөд голын хөндий, эл манх зэргээр бүтсэн байна. нийт нутаг дэвсгэрийн 37% нь уулархаг газар, 21.7% -г нь дов довцог эзэлж, голын хөндий 32.8%-ыг нь эзэлдэг юм.

     2005 оны байдлаар У Хай хотын үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 13 тэрбум 300 сая юаньд хүрч, 35%-иар нэмэгдэж, 5-р таван жилийн төлөвлөгөөний үеийнхээс дөрвөн дахинаар нэмэгдэж, хүн тутамд оногдох үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 3000 юаниас даваж, хүн тутамд оногдох санхүүгийн орлого 4000 юаньд хүрсэн байна.

     У Хай хотод хайн тодолсон уурхайн булагдац 29 төрөл байж, нүүрс, цохойн чулуу, төмөр зэрэг байгалийн эх баялаг элбэгтэй юм. мэрэгжилтэдийн төсөөлж байгаагаар нүүрсний булагдацын нөөц дөрвөн 4 тэрбум 400 сая тонн байж, цохойн чулууны нөөц 762 сая тонн байна. У Хай хот усны эх сурвалжаар элбэг байж, газар дээгүүн Хятадын хоёрдугаар том мөрөн болох хатан гол хотын дундуур урсан өнгөрч байна. Газар доорх усны эх сурвалж нь 8 тэрбум 677 сая шо метр бий.

     У Хай хотод бас аялал жуулчлалын нэрт үзэмжит газрууд байдаг. тоорой модны арлын аялал жуулчлалын бүс, Зо Зи Шань Уулын аялал жуулчлалын бүс зэрэг нь бүр их нэртэй. Зо Зи Шань уулны хадны зураг зэрэг түүх соёлын дурсгалт газрууд байдаг юм.

    Зам харилцааны талаар авч хэлбэл, Бугатаас Лань Жоу хүрэх төмөр зам У Хайгаар дайран өнгөрдөг бөгөөд улсын зэрэглэлийн 110-р засмал зам үүгээр дайран өнгөрдөг юм.

     У Хай хотын дарга Бай Шян Чүн тус хотын зургадугаар удаагаа сонгогдсон ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар бүгд хурал дээр тайлан хийхдээ, У Хай хотын 2006 оны ажлын зорилтыг дэвшүүлсэн байна. тэрээр хэлэхдээ, 2006 он бол Хятдаын арван нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөний эхний жил, басч У Хай хот байгуулагдсны 30 жилийн ойн жил юм. энэ жил, тус хотын үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг 15 тэрбум юаньд хүргэж, санхүүгийн орлогыг 2 тэрбум 400 сая юаньд хүргэн, нийгмийн таваарын жижиглэн худалдсан хэмжээг 3 тэрбум 400 сая юаньд хүргэхээр чармайна гэжээ. хот суурны оршин суугчидын орлогыг 20%-иар нэмэгдүүлж, тариачдын хүн тутамд оногдох цэвэр орлогыг 6500 юаньд хүргэх зорилт тавин ажиллах болно гэж тус хотын дарга Бай Шян Чүн итгэл дүүрэн илэрхийлж байсан юм.