• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-10 16:37:47    
Мөнгөн цагаа өвөл наадам

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын олон улсын радиогийн сонсогч та бүхэн цагаа сараа сайхан тэмдэглэж байна уу. Сонсогч та бүхэндээ хамгийн түрүүнд жил цагаан сарын амар амгаланг айлтгаж, шинэ нэгэн жилдээ юу санасан есөн хүсэл тань сэтгэлчилэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

     Энэ удаа та бүхэндээ саяхан Өвөр монголын Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошуунд болсон мөнгөн цагаан өвөр наадмын талаар танилцуулахаар бэлтэглээ. Цагааны сарын өмнөхөн бид Өвөр монголын шилийн гол аймгийн ардын радио хорооны сурвалжлагч Намхай гуайтай холбогдож, Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошуунд болсон мөнгөн цагаан өвөл наадмын талаар сонирхолоо. Намхай гуай саяхан энэ наадамыг сурвалжлаад ирсэн байв. Ер нь өнгөрсөнд цас мөсний наадмын талаар та бүхэндээ нэг биш удаа мэдээлж байсныг та бүхэн санаж байгаа байх. өнгөрсөнд ихэвчилэн цаг мөсны наадам Өвөр монголын хөлүн буйр аймагт их болдог байсан юм. Өвөр монголын зүүн хэсэгт байдаг хөлүн буйр нутаг нь Өвөр монголын хамгийн зүүн хойт хэсэгт байрлаж, өвөлдөө хамгийн хүйтэндээ хасах 40 хэм ч хүрдэг бөгөөд цас их ордог нутаг юм. ийм болохоор тэр нутагд цаг мөсний наадам хийхэд мэдээж тохиромжтой юм. харин Өвөр монголын шилийн гол аймаг цаг мөсний хуьд хөлүн буйрыг хүрэхгүй байдаг юм. энэ хоёр жил шилийн гол аймагт цас их орж цас мөсны найр наадам хийж, өвлийн улиралын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нээгдсэн юм. цагаан сарын өмнөхөн шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууныхон өнгөрсөн жил ийм анх удаагаа ийм даанам хийж байсан үндсэн дээр, ахиад цас мөнсний наадм хийлээ. Энэ наадамд цас мөнсний урлаг, цас мөсний соёл, аралжаа наймаа, цас мөсний эрийн гурван наадам, Хятад монгол хоёр орны дууны наадам, Өвөр монголын өөртөө засах раионы үндэстний хувцас заслийн үзүүллэг зэрэг арав гаруй төрлийн агуулгаар явагдсан юм.

     Цас мөсний эрийн гурван наадам их сонирхолтой болж, баруун үзэмчин хошуу, авга хошуу, эрээн хотын хүчит бөх, хурдан хүлэг, мэргэн харваачид хүрэлцэн ирж оролцсон юм. үүнээс гадна энэ наадамд тэмээний уралдаан ч болсон байна.

     Энэ наадмын хүмүүсийн анхаарлыг татсан бас нэг агуулга гэвэл, тал нутгийн өнгө үзэмжийг харуулсан цасан сийлмэл байлаа. хасах хорин найман хэмгийн хүйтэнд хүмүүс нүүдэл амьдралыг харуулсан сонирхолтой сайхан мөсөн сийлмэлийг сонирхож, дун цагаан цасан дунд шинэ оныгоо угтсан байна. цасан сийлмэлийг Хятадын зүүн хойт нутгийн цасар сийлмэлийг мастеруудыг урин оролцуулсон нь мэрэгжлийн зиндааг нь ихээхэн дээшлүүлсэн байна.

     Цас мөсний наадмын үеээр бас бас ойр зэргэлдээ хошуу хотууд аялал жуулчлалын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр тохиролцож,цамгүй эдийн засгийн үр ашиг олсон байна.

     Энэ үеээр Өвөр монголын хувцас заслын үзүүллэгийн тэмцээн явагдаж, Өвөр монголын олон аймаг хотуудоос хүрэлцэн ирсэн баг төлөөлөгчид нутаг нутгийн онцлогтой үндэстний хувцасаа үзүүлсэн байна.