• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-13 15:04:02    
Гадаадад экспартоор гаргсан анхэы багуйн цаг

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын гадаадад экспартоор гаргсан анхэы дотооддоо үйлвдэрлсэн багуйн цаг бол 1973 онд улсаас батлан зөвшөөрч, Тяньжиний багуйн цагийн үйлдвэрийн үйлдвэрлсэн "Хай өү" маркийн багуйн цаг болно. Ингээд Хятад улс багуйн цагийг зөвхөн гадаадаас оруулахаас биш, гаргаж байгаагүй байсан түүхийг эцслүүлсэн байна.

     Гадаадад хамгийн түрүүнд гаргаж эхэлмнг аршаан ус: Хятадын гадаадад хамгийн түрүүнд гаргаж эхэлсэн аршаан ус бол 1985 оноос гадаадад гаргаж эхэлсэн Гуаншигийн Жуан Үндэстэний Өөртөө Засах Районы Гүйпин шягы баруун уулны Пэн Рү Чуань гэдэг булгийн ус болно. Энэ булгийн амсарын өргөн гүн нь цөм нэг метр хүрэхгүй боловч жилийн дөрвөн улиралд дундрахгүй, мөн бялхарагүй байдаг бөгөөд өдөр бүрийн эрт оройн есөн цагийн үеэр сүн цагаан өнгөтөй болоод дараа нь аажмаар тунгалаг болдог юм байна. Энэ аршаан усанд байгалын хөчилтөрөгч маш их байж, уухад маш сэрүүн сайхан байдаг юм байна.

      Гадаадад анха удаа хүйтэнээр хадгалах машин гаргсан: Хятад улс 1990 оны 7-р сараас эхлэн хуучин ЗХУ-т хоёр тооннын даацтай хүйтнээр хадгалах машин гаргаж эхэлсэн байна. Хятадын энэ төрлийн машнийг Шэньянгийн Шиньян механикийн үйлдвэр үйлдвэрлсэн бөгөөд мөн анха удаа олон улсын зах зээлд орсон ийм төрлийн машин юм. Энэ машин нь хүнсний зүйл, эм бэлдмэл зэрэг бүтээгдхүүнийг хасах 20 хэмийн орчинд хадгалан тээвэрлэж болдог юм байна.

     Анха удаа хүйтнээр хадгалах чингэлэг тээвэрийн хөлөг онгоц экспортолсон нь: Хятад улс 1990 оны 4-р сарын 2-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улст хүйтнээр хадгалах чингэлэг тээвэрийн хөлөг онгоц экспортолсон байна. Энэ бол Хятад улс анха удаагаа хүйтнээр хадгалах чингэлэг тээвэрийн хөлөг онгоц экспортолсон болно. Энэ хөлөг онгоцийг Шанхайн хөлөг онгоцны үйлдвэр хийсэн бөгөөд олон улсын тэргүүний төвшинд хүрсэн юм байна.

     Экспортын итгэлийн хяналтын анханы төв: Хятадын экспортын итгэлийн хяналтын анханы төв бол Тяньжинь хотын экспортын итгэлийн хяналтын төв болно. Энэ төв 1990 оны 3-р сарын 8-ны өдөр эхэлсэн 1990 оны Тяньжиний экспортлох барааны яармаг дээр эрх үүргээ гүйцэтгэж эхэлсэн байна. Энэ төв нь хотын засгийн газрын салбарын хувиар улс орны хууль дүрэмийн дагуу экспортын бүтээгдхүүний яс чанар, гэрээ хэрэгжүүлсэн хэмжээ, гадаад худалдааны үйлчилгээ зэрэг талаар үр ашиг бүхий хяналт тавидаг. Гадаадынхан гомдол мэдүлсэн үед заавал хариу өгч нууцийг хадгалдаг бөгөөд олон улсын дүрэм гурмын дагуу ажиллдаг юм байна.

     Гадаадад анха удаагаа иргэний хэрэглээний нисэх онгоц гаргасан нь: 1986 онд Харбины нисэх онгоцны үйлдвэрийн угсарсан "Юүнь 12" гэдэг 6 онгоц гадаадад экспортлогдсон байна. Энэ бол Хятад улс анха удаагаа гадаадад иргэний хэрэглээний нисэх онгоц гаргасан болно. Хятадын иргэний хэрэглээний нисэх онгоц олон улсын зах зээл дээр тодорхой хэмжээний өрсөлдөх хүчин чадалтай болснийг энэ нь харуулж байгаа юм. Юүнь 12 гэдэг онгоц бол жижиг хэлбэрийн олон хэрэгцээт онгоц юм, ойр зайн зорчигчид тээвэр болон бараа тээвэр, агаараас хүн болон бараа буулгах, геологийн хайн шинжилгээ хийх, тариалан ой шугуйн ажил үүрэг гүйцэтгэх зэрэг ажил хийхэд тохиромжтой юм байна. \М.Цэцэн бэлтгэв\