• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-13 15:08:23    
Хөх торгон тэрлэг

Н. Сайнцогт


Хятадын Олон Улсын Радио

"Цаадах оёдлоо тавь даа,
Цайгаа халуунд нь уу даа" гэж
Цаглашгүй хайртай ээж нь
Цаашаа хүүхэндээ хэллээ.

"Аймгийн наадмаас уридаж би
Амжиж оёьё гэсэн юм ээж ээ!" гээд
Ам алдаж гаргасандаа
Арга барсан шиг болчихлоо.

Хөөрхөн төрсөн хүүхнийхээ
Хөө хархан гэзэгийг нь
Хүртэн таалан илэсээр
Хөгжин ингэж хэллээ:

"Өнирийн хөвгүүн Жаргалсайхан
Үнэнч шударгуу хүү юм.
Хөдөлмөрийн жишээч боллоо гээд
Хүн бүхэн хайрладаг юм.

Жаргалтай цагийн хүүхэд байна.
Заяатай төрсөн багачууд байна.
Зан зангаа мэдэлцвэл
За яах бэ дураараа болог" гэлээ.

"Эрүү хуруугүү яриад л
Ээж дандаа солиорох юм.
Хүний хүү сайн ч болог
Надад юуны хамаатай юм" гэж

Утас зүүгээ татлаад
Ууралсан маяг гаргасан ч
"ухай!үнэхээр тийм" гэсэн шиг
Улайсан царай нь баяртай л байна.

Шилийн ногоон дэнжин дээр
Шинэхэн цагаан гэр дэх
Сэргэлэн зантай хүүхний
Сэтгэлийг нь ер мэдсэнгүй.

Хөх торгон тэрлэгээ
Хүдэр сайхан оёж байна.
Хөөрхөн төрсөн хүүхэн гуай
Хэндээ оёж ахуйг бүү мэд. /Хүчит уйгаржин монгол бичгээс буулгав/