Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо Италийн Торинод болох байгаа цагаан Олимпийн хугацаанд шинжилгээний хэсэг томилж, зочин орны цагаан Олимпийг зохион байгуулах ажлын арга туршлагаас суралцаж байна.
Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэгч орлогч дарга Ван Вэй сурвалжлагчид хэлэхдээ, цагаан Олимп болон зууны Олимпийн зохиогдох газар орон болон спортын төрлийн төхөөрөмж адилгүй ч зохион байгуулах ажлын талаар нэлээд ойр төсөөтэй юм. Иймээс Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо хоёр зуу гарай хүнийг хоёр хэсэгт хувиан Торинод ирүүлж шинжилгээ хийлгэнэ. Эхний бүлэг хүмүүс цагаан Олимпийн наадмын нээлтийн ёслолтой үзэн танилцана. Дараагийн бүлэг хүмүүс цагаан Олимпийн хаалтын ёслолтой үзэн танилцана гэжээ.
2004 оны Афины Олимпийн хугацаанд Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо 30 гаруй хүнийг Афины Олимпийн наадмыг зохион байгуулах хороонд дадлага хийлгэгсэн. Энэ удаа Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороо 11 ажилтнаа Ториногийн цагаан Олимпийн наадмыг зохион байгуулах хороонд дадлага хийлгэжээ. Ван Вэйгийн танилцуулсанаар, эдгээр хүмүүс голцуу санхүү, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг байгууллагад дадлага хийжээ.
|