• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-13 15:20:24    
Цуу их хэрэглэдэг заншилтай Шаньшичууд

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын олон газрын иргэдийн зан заншил нь харилцан адилгүй төдийгүй бас хоол унд хэрэглэдэг зан зуршил нь ч өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг юм. Хятадын төв нутгийн Ху Нань мужийн хүмүүс чинжүүтэй хоол зууш идэхийг сонирхдог бол, дорнод нутгийн Зэ Жян нутгийн хүмүүс харин амтлаг хоолонд дуртай байдаг. Умрад нутгийн Шаньши мужийн иргэдэд авч хэлбэл, хоол зуушинд нь цуу дутагдаж болшгүй байдаг юм. Өнөөдрийн "Нийгэмийн амьдрал" дугаараар та бүхэндээ Хятадын Шаньши нутгийн иргэдийн цуу хэрэглэдэг заншлын тухай танилцуулъя.

     Цуу бол Хятадын хоол зуушны уламжлалт амтлагч юм. Эрдэнэ шиш, улаан буудай, цагаан чихэр, төмс зэргийг ашиглан исгээх технологиор хийдэг байна. Цуу нь их хүчлэг ногоо зуушинд бага л хийвэл амт оруулдаг байна. Ялангуяа загасан зууш хийхэд цуу хийвэл загасны муухай үнэрыг нь арилгадаг байна. Хятад хүмүүс банш идэхдээ заавал цуу дүрж иднэ, наймалж жигнэж идэхдээ цагаан гааг хэрцээд цуутай амтлагч болгоно. Хятадад цуу үйлдвэрлэдэг газар маш олон байдаг ч хамгийн нэртэй нь умрад нутгийн Шаньши муж юм.

     Шаньшийн хүмүүс цуу их хэрэглэдэг болохоор, Шаньшийг цууны нутаг гэж ч хэлдэг юм. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, өнөө, Шаньши хүмүүс өдөр бүр дундажаар 25 гм цуу хэрэглэж байгаа бөгөөд тэр нь Хятадын хүн бүрийн дундаж түвшнийхээс гурав дахин их байдаг. Шаньшигийн хамгийн нэртэй цууны үйлдвэр бол мужийн төв дэх Тай-юань хотын Нин-хуафү цууны үйлдвэр юм. Сурвалжлагч тэнд том хуувин цуу авч яваа нэг хүнтэй тайралдсан юм. Сурвалжлагч: сайн байна уу? Та цуу авсан юм уу ?

      Иргэн : тийм ээ, 10 кл, гэртээ авлаа. Найз нөхөд, төрөл садандаа бас өгнө гэжээ.

      Нин-хуафү цууны үйлдвэрийн үйлдвэрлэсэн уламжлалт "И-юаньчин" маркийн цуу нь Шаньшичуудад цууны дээд бүтээгдэхүүн болдог юм. Гадна газраас Шаньшигийн Тай-юань хотод хүрсэн хүмүүс ч нэрээр нь Нин-хуафү цууны үйлдвэрт хүрч цуу авдаг юм. Уг үйлдвэрт олон жил ажилласан ажилтан хатагтай Люли хэлэхдээ,

     Манай үйлдвэрийн цуу бол жинхэнэ нэрт маркийнх юм, орон нутгийн хүн, харь нутгийн хүн гэсэнгүй бүр нэр зааж эндэхийн цууг авдаг. Өдөр бүр өглөөгийн 5, 6 цагаас эхлэн дугаарлаж, оройдож ирсэн нь олохгүй, дараа өдрийн үйлдвэрлэж гаргахыг нь хүлээдэг гэжээ.

     Шаньшигийн хүмүүс яагаад цууг ингэж их хэрэглэдэг бэ? Мэрэгжилтнүүдийн хийсэн судалгааны дүнгээс үзвэл, тухайн нутгийн ус хөрс нь хужирлаг тул, хүний биед хүчлэг зүйл шаардагдаж тэнцвэрээ олдог юм байна. Шаньшигийн хүмүүс цуу байхгүй бол хоол идээд орохгүй гэж ойлговол хамгийн оновцтой байдаг.

     Тай-юань хотын 50 гаруй настай иргэн Жао Миншаний яриснаас Шаншигийн хүмүүсийн цуунд дуртай байдгийг нэн ойлгох болно.

     Тэрээр хэлэхдээ, цуу сайн идээн шүү, шингээлтэнд сайн, урам сэргээнэ. Хоолонд давс хийхгүйд болно, цуу заавал хийх хэрэгтэй, цуутай л бол ямар ч хоол амттай болдог, би орой унтахаас өмнө заавал жаахан цуу ууна, намайг хүмүүс цууны сав гэдэг, нээрэн ч тийм байна шүү гэжээ.

     Хятадын эртний түүхэн сурвалж бичигт 3000 гаруй жилийн өмнөөс Шаншичуудын өвөг дээдэс нь цуу үйлдвэрлэж ирсэн тухай тэмдэглэж байдаг. Шаньшигийн иргэд одоо ч гэсэн өөрийн гэртээ цуу исгээн хийдэг. Зуны цаг Шаншигийн буйд бөглүү зарим хөдөө нутгийн айл болгон гаднаа том вааран саванд цуу исгээж байдаг.

     Шаншигийн цууны төрөл зүйл нь ч олон байдаг юм. Лао Чэнь цуу нь хамгийн төлөөлөх чанартай бүтээгдэхүүн юм. "Чэнь" гэдэг үг нь урт хугацаа буюу удаан жил гэсэн санааг илтгэж байдаг. Чэнь цуу нь исгэж хадгалсан цаг хугацаа нь урт, технологи нь нарийн тул, хүчлэг сайхан амтат үнэртэй байдгаараа нэрд гарсан юм. Чиншюй сянь бол Шаньшигийн Лао Чэнь цууны өлгий нутаг хэмээн алдаршсан гол газар тул, "Цууны нийслэл" гэсэн сайхан нэрийдэлтэй, цууны үйлдвэрлэл нь бүх мужийн талаас дээш хувийг эзэлж байна.

     Лао Чэнь цууны үйлдвэрлэл 80 гаруй дамжлагыг дамжина, гараар гүйцэтгэх уламжлалт технологиос гадна, бүх үйлдвэрлэлийн дамжлагыг бүхнийг автоматчилсан байна. Шаньшигийн Лао Чэнь цууны корпорацийн ерөнхий инженер Янь Хайдэ хэлэхдээ,

     Лао Чэнь цууны технологийн онцлог бол халуун нөхцөлд исгэх цаг нь урт байдаг. 1—5 жил хадгалсан цуу бол жинхэнэ Лао Чэнь цууд тооцогдно. Хэдий удаан жилийнх бол үнэр амт нь төдийн сайн байдаг юм гэжээ.

     Цуунд хорхойтой Шаншичууд цууны хүний биед олон сайнтай талыг ч илрүүлсэн байна. Цуу нь судасыг зөөлрүүлж цусны өөхийг зохицуулах, артерийн судасны хатуурал, даралт ихсэх, чихэр шижин өвчин, үе мөчний өвчин, ойр алдах зэрэг өвчнөөс сэргийлж, бас таргалахаас сэргийлэн үс ургуулах, гоо сайхны зэргийн сайн талтай байдаг юм. Хүчлээс гадна бас кальци, төмөр, сүүний хүчил зэрэг нь хүний биед маш ашигтай юм.

      Хүмүүс цууны ашигтай талыг улам ойлгох болсноор, Шаньшигийн цуу үйлдвэрлэгч бизнесменүүд эрүүл мэндэд зорулалтай цуу, эмд хэрэглэх цуу болон олон зүйлийн цууны ундаа зэргийг үйлдвэрлээд, дотоод гадаадын зах зээлд оруулж өргөнөөр таашаагдаж байна. Өнөө, Шаньшигийн цуу нь Австрали, Канад, Сингапур, БНСУ, АНУ зэрэг арван хэдэн улс оронд экспортлогдож байна. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав/