Одоо эм, эмчилгээний үнэ хэтэрхий их байгаа нь Хятадын нийгмийн зохицуулах шаардлагатай асуудал болоод байна. Хятадын эрүүл мэндийн яамны судалгааны дүнгээс үзвэл, одоо эм, эмчилгээний үнэ нь айл гэрийн нийт зардалд эзлэх харицаа 10 жилийн өмнөхөөс нэмэгдсэн байна гэж хүмүүсийн 80 гаруй хувь нь үзэж байна.
Хятадын зүүн хойд нутгийн Хэй Лүнжян мужийн нэг хүн лимфийн булчирхайн өмөн үүд нэрвэгдээд 2 сар эмнэлэгт хэвтсэн байна, тэрээр энэ хугацаанд 5 сая юаны эмнэлэгийн зардал гаргасан байна. Энэхүү асар их зардлын мөнгө нь өвчтөний амь насыг аварч чадсангүй юм.
Энэ үйл явдлыг Хятадын хэвлэл мэдээллийнхэн мэдээлсэнээс хойш, Хятадын нийгэм даяарт маш их нөлөө тусгал гаргасан байна. Бишгүй олон ард иргэдийн үзэж байгаагаар, олон сая юаний эм, эмчилгээний зардал нь жилдээ арав хорин юань л байдаг жирийн Хятад иргэнд авч хэлбэл асар их мөнгө болох бөгөөд тэд энэ талаар сэтгэл зовж байгаа юм. Бээжин хотын иргэн Гүө овогт эмээ хэлэхдээ:
Миний орлого их биш, энэ насандаа ч төдийл их мөнгө төгрөг хуримтлуулж чадаагүй юм. Одоо миний бие ч тааруухан байна, хэрэв ямар нэг хүнд өвчинд нэрвэгдэх юм бол асар их эм, эмчилгээний зардалыг нь хэрхэн төлдөг билээ гэж сэтгэл түгшиж байна гэжээ.
Бага өвчнийг тэвчиж өнгөрүүлээд, хүнд өвчинд нэрвэгдвэл эцсийн мөрөө хүлээдэг нь Хятадын орлого багатай борчуулын эм, эмчилгээний асар их зардалтай тулгарахдаа арга буюу авч байгаа арга юм. Хятадын эрүүл мэндийн яамны судалгааны дүнгээс үзвэл, Хятадын хүн амын бараг 50%- нь өвчинөө эмчлүүлэх шаардлагатай байлаа ч гэсэн эмчлүүлэхгүй байна, бас хүн амын 30% нь хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байлаа ч гэсэн эмнэлэгт очихгүй байна. Үүний хамгийн гол шалтгаан нь гэвэл, эм, эмчилгээний үнэ хэтэрхий их байгаа явдал юм.
Албаны эмнэлэгээр гол болгож байгаа Хятад улсад эм, эмчилгээний үнэ яагаад ийм их байгаа юм бэ ? гэвэл, хамгийн гол нэг шалтгаан нь зарим эмнэлэгийнхэн эдийн засгийн олз ашгийн хойноос нүдэн балай хөөцөлдөж, эм, эмчилгээний үнээ тасралтгүй нэмэгдүүлж байна, зарим эмч нар эмчилгээ хийхдээ, өвчтөнд дэндүү олон шинжилгээ хийж, хамгийн их үнэтэй эм уулгаж, энэ аргаараа эмнэлэгийн болон өөрийнхөө орлогыг нэмэгдүүлж байна. Үүнээс гадна, Хятадын засгийн газрын албаны эм, эмнэлэгийн байгууллагад оруулах хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа учраас эмнэлэгийнхэнийг эдийн засгийн олз ашгийн хойноос хөөцөлдүүлж байна.
Одоо, Хятадын засгийн газар болон холбогдох салбарууд хүн ардынхаа эм, эмчилгээний үнэ асар их байгаа асуудлыг зохицуулахын тулд Бээжин, ШУӨЗР, Жэ Жян муж зэрэг орон нутагт үнэ төлбөр багатай эмнэлэг туршин байгуулж байна. Эдгээр үнэ төлбөр багатай эмнэлэгүүд нь засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр, хураамжаа боломжийн хэрээр бууруулж, өвчтөний эм, эмчилгээний үнэ асар их байгаа дарамтыг хөнгөрүүлж байна.
Бээжингийн анхны үнэ төлбөр багатай эмнэлэг болох Шан ди эмнэлэгийн дарга хатагтай Ван лин хэлэхдээ: Бид хамгийн хямд үнэтэй эмийн зүйлийг сонгож авдаг боловч энэ нь бүгд л улсын дүрэм тогтоолд нийцсэн стандарт хангасан эмийн зүйлүүд юм. Бид энэ эмнэлэгийнхээ хэмжээнд чадхын хэрээр өвчтэй хүмүүсийн эмийн үнийг багасгахыг хичээж байгаа юм гэжээ.
Шан ди эмнэлэгт хотын ажлаасаа халагдсан ажилтан, ажилчин зэрэг голцуу цалин хөлс багатай хүмүүс холбогдох бичиг баримтын дагуу зохих хөнгөлөлттэй эмчлүүлж байгааг сурвалжлагч ойлгож мэдсэн байна. Үүний зэрэгцээ, эмнэлэг нь бас өвчтэй хүмүүсийн зардлыг багасгахын тулд эм, эмчилгээний хэрэглэх зүйлээ цөөрүүлж, эмнэлэгт хэвтэж байгаа өвчитөнийг өөрөөр нь өдөр тутмын хэрэглэх зүйлээ авуулах зэрэг арга хэлбэрээр тэдний эм, эмчилгээний үнийг бууруулсан байна.
Шан ди эмнэлэгийн эм, эмчилгээний үнэ нь хямд байгааг мэдсэн Жан овогт хатагтай энд хөлний хумсны илдээ эмчлүүлж байгаа юм. Тэрээр хэлэхдээ:
Би Шан ди эмнэлэгт эмчлүүлэхэд 1000 гаруй юань л зарцууллаа. Хэрвээ өөр эмнэлэгт бол хоёр гурван мянган юань зарцуулахаас наашгүй юм гэжээ. /Л.Буянтогтох орчуулав/
|