Хятадын умард нутгийн Өвөр Монголын 13 малчин саяхан Европ орж, Франц, Герман, Голланд, Бельги зэрэг улс орнуудын гэрийн тэжээвэр өсгөж үржүүлэх ажил төрлийн байдалтай танилцсан байна. Юунд Европ орж танилцан айлчилсан бэ? Түүний үр дүн нь ямархуу байгаа вэ? зэрэг асуудлаар сүүлийн үе сурвалжлагч тэднийг сурвалжилсан юм.
Энэ жил 37-той Ялалт бол Өвөр Монголын Өөртөө Засах Районы баруун нутгийн Ордосын өндөрлөгт мал маллан амьдарч байгаа монгол малчин юм. Гадаадад гарч танилцан айлчилж буцаж ирснийхээ дараа, Ялалт мал ахуйн эрхлэлтийн бүтэцдээ тохируулалт хийж, саалийн үнээ илүүхэн шиг тэжээж, ямаа бага шиг тэжээхээр шийдсэн байна.
"Миний очсон тэдгээр улс орнууд бүр саалийн үнээ өсгөж үржүүлэхийг маш чухалд үзэж байгаа бөгөөд сүүн бүтээгдэхүүн нь тухайн орон нутгийн иргэдийн хүнсний барааны гол төрөл зүйлүүдийн нэг болж байгааг ойлгосон. Нөгөө талаар тэд бас махны төрлийн чиглэлээр үйлдвэрлэл хөгжүүлэх явдлыг чухалд үзэж, түүний үйлдвэржүүлэлтийн түвшин нь ч нэлээд өндөр байна. Тэд тэргүүний тоног төхөөрөмж хэрэглэж, эрүүл ахуйн нөхцөл байдал нь ч маш сайн байна" гэж тэр хэллээ.
Сүүлийн жилүүдэд мал аж ахуйн өсөлт нь бэлчээр усны даацаас давсны дээр, зарим тэжээврийн төрөл нь бэлчээр усны нөхөн сэргээгдэх байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа төдийгүй бас дураар нь тавьж идэшлүүлэх уламжлалт маллах арга хэлбэр нь өс ус хайн хол зам хөөж малын хүч тарга авахад ч ашиггүй байдаг.
Иймэрхүү байдалд Ялалтын нуттаг—Ордос хотын Засгийн газраас малыг хашаалж тэжээх шинэ ара хэлбэрийг дэвшүүлсэн юм. Энэ нь малчид малаа хашаа саравчинд хорьж тэжээхийн зэрэгцээ бас өвс ногоо ихээр тарьж, жилийн 4 улиралд хүрэлцхүйц өвс бордоо нөөцөлж авах явдал юм.
Ялалт хэлэхдээ, анх эхэндээ малчид хашаалж маллахыг маш ойлгохгүй байсан бөгөөд ингэж хийх нь өртгийг нэмэгдүүлнэ гэж үзэж байлаа. Гэвч сүүлдэж ирээд бодит байдал тийм биш байсныг мэдсэн юм гэжээ.
Ялалтынхтай цог гадаадад танилцан айлчилсан түүний зэргэлдээ айлын Соёлт хэлэхдээ: "Хашаалах болсноос хойш, эм хонийг дулаан саравчинд оруулсан. Өнгөрсөнд хонь жилд нэг удаа хургаладаг байсан бол, одоо жилд хоёрос гурав удаа хургалах болсноор үржилт түргэн байна. Өвлийн улиралд ч хурга ишигэний бойжилт сайн байна. Үхэр, хонины төрөл зүйл ч өнгөрснийхөө сайжирсан юм" гэлээ.
Үүний зэрэгцээ, Ордос хотынхон бас бэлчээр усны байгуулалтаа эрчимжүүлснээр, муудаж эвдэгдсэн газрын хөрс ч сэргээж эхэлсэн байна.
Хашаалж тэжээх арга хэлбэр хэрэгжүүлсэн нь малчдад шинэ шинэ шаардлага тавьж асуудлуудад тулгаруулсан юм. Ийм учраас тэргүүний туршлага суралцуулах зорилгоор, Ордос хотын Засгийн газар нь танилцан айлчлах ажиллагааны зарлагын 70%-ийг нь Засгийн газраас, 30%-ийг нь малчин тариачид гаргах арга хэмжээ авсан бөгөөд түүнийг 2004 оноос албан ёсоор хэрэгжүүлсэн байна.
2005 оны 10-р сард Ялалт, Соёлт нарын зэрэг 11 малчин Герман, Франц, Голланд, Бельги, Люксембург орж, тэндэхийн гэрийн тэжээврийн ажил төрөл хөгжүүлж байгаа байдалтай танилцсан юм.
Соёлт хэлэхдээ: "Бид тэнд хүрээд тэндэхийн бэлчээр усны байгуулалт маш сайн, эрхлэлт удирдлага нь ч шинжлэх ухаанч байсныг ойлгосон, хашаалж тэжээж байгаа байдал нь манайхаас сайн байна. Хүмүүс бүр сайн дураасаа хашаалж тэжээж байна" гэжээ.
Газар дээр нь мал маллах тэргүүний шинэлэг арга туршлагатай танилцсан явдал нь орчин үеийн мал аж ахуйн талаахи Ордосын малчдын үзэл ойлголтыг цаашид дээшлүүлсэн юм. Ялалттай хат гадаадад танилцан айлчилсан малчин Сайшаал хэлэхдээ: "Буцаж ирснийхээ дараа, бид ийм хэдэн талын ажлуудын хийхээр шийдсэн: Нэгд, экологийн талын ажлыг сайн хийе гэж бодож байна. Хоёрт, ган хуурай нутагт хагас хашаалж ээлж дараатайгаар малаа бэчээрлүүлэх арга зам хайна. Гуравд, махны зориулалттай хонь ямаа үржүүлэх явдал болно" гэлээ.
Ордосын малчид шинэ зүйлийг сонирхож шинэлэг зүйлийг хийж бүтээхийг санаж сэтгэх болсон нь орон нутгийн мал аж ахуйн хөгжлийг ахиулсан байна. Ордос хотын хөдөө аж ахуйн газрын дарга Ма Дин-сүө хэлэхдээ: "Малчин тариачид гадагш гарч буцаж ирсний дараа, тэдний үйлдвэрлэлийн үр ашиг нь доторхой хэмжээгээр дээшилсэн байна. Гадаадын эрхлэлт, удирдлагын тэргүүний арга хэлбэрээс суралцсан нь орон нутагагт үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн дайчлан дагуулах нэг мөрийн хүчин болсон байна" гэлээ.
Ордос хотын малчдыг тогтмол бус хугацагаар Европоп очуулж, тэргүүний техникийн боловсрол сургалтанд хамруулан, хөдөө аж ахуйн хөгжлийн түвшнээ дээшлүүлэхийн тулд, Ордос хотын Засгийн газар өнөө Европын зарим улс орны зарим хот районтой холбогдох гэрээ хэлэлцээрийн заалтуудыг боловсруулан тогтоож байна. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|