14 жилийн өмнө, цахим барааны захад компьютерын гар, компьютерын хайрцаг зарж байсан жижиг худалдаачин байсан хүн өнөөдөр гэхэд жил тутмын борлуулалтын хэмжээ нь 2 тэрбум гаруй юаньд хүрсэн том пүүс компанийн ерөнхий захирл болсон байна. Түүний удирдсан Хуа Чи Компанийн "Айго" маркийн дижитал бараа бүтээгдэхүүн нь Хятадын зах зээлийг олон жил монодолчилсон Өмөнөд Солонгос, Японы нэрт маркийг ялж, Их Британийн Ерөний сайд Тони Блайрын сонирхлыг татсан бүтээгдэхүүн болсон төдийгүй бас Хятадын сансрын нисэгчдийг дагалдан санрсрын уудмаар аялсан юм.
Фэн Жюнь 1992 онд Бээжингийн Чин Хуа Их Сургуулийн барилгын салбарыг төгөсгөснийхөө дараа, Бээжингийн Жүн Гуаньцүнь шинжлэх ухаан техник хөгжүүлэх рхайонд пүүс компани эрхлэн ажилласан байна. Анх эхтндээ түүний компани нь ашиг орлого багатай компьютерын гар, маус, компьютерын хайрцаг зарж байсан бөгөөд компанийн ажилтан цөөнтэй байсан болохоор, Фэн Жюнь өдөр болгон компъютерын хайрцаг, компъютерын гар зэргээ мангуу болгонд хүргэснийхээ дараа нь сая худалдаа наймааны хэлэлцээ хийхээр явдаг байжээ. Энэхүү ажил төрлийг сонгосныхоо тухай Фэн Жюнь хэлэхдээ: "Тэр үед 1992 онд сургууль төгөссөн оюутадад авч хэлбэл ажлын байр олох хамгийн боломж сайтай нь цахим бараа бүтээгдэхүүний салбар байсан юм. Тухайн үед компьютерын ажил төрөл өрнүүн хөгжиж байсан нь бидэнд ажил үйлс эрхлэх аятай нөхцөл боломж хангасан, ийм болохоор би цахим бараа бүтээгдэхүүний ажил төрлийг өөрийнхөө ажил үйлс болгон сонгож авсан юм" гэлээ.
1993 онд Фэн Жюнь Хуа Чи Зөвлөлгөө Өгөх Дижитал Шинжлэх Ухаан Техникийн ХХК байгуулснаас хойш, түүний компанийн эрхлэлтийн хэмжээ нь хэдэн жил дараалан 60% гаруйгаар түргэн өссөн байна. 1999 онд интернетийн сүлжээний ажил төрлийн түргэн хөгжил болон компьютерын түгээмэлжилт нь Хятадын зах зээлд дижитал бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг ихээр шаардсан байдлыг бий болгосон юм. Фэн Жюнь хөгжлийн энэхүү аятай сайхан боломж тохиолыг алдалгүй барьж, Онлай диск судлан үйлдвэрэлж, "Айго" хэмээх нэрт маркийг бий болгосон ба түүний дараагаар МР3-ыг судлан үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн байна.
"1999 онд бид Онлай диск судлан үйлдвэрлэж, хөрөнгө оруулалтын ашиг орлого маш их байснаар, асар их орлого олсон юм. Олсон тэр орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийж МР3-ыг судлан үйлдвэрлэсэн байна" гэж Фэн Жюнь хэллээ.
Хятадын МР3-ны зах зээл нь Өмнөд Солонгос, Япон зэрэг улс орнуудын нэрт маркийн бүтээгдэхүүнд урт хугацаанд монополчлогдож байсан юм. Хуа Чи Компани "Айго" маркийн МР3 цуврал бүтээгдэхүүнийг судлан үйлдвэрлэсэн нь энэхүү байдлыг өөрчилсөн байна. 2004 онд "Айго" маркийн МР3-ыг зах зэлд борлуулж эхэлсэн 1 жилд л гэхэд борлуулалтын хэмжээгээрээ Хятадын зах зээлд нэгдүгээр байр эзэлсэн байлаа. Өнөө, "Айго" маркийн бүтээгдэхүүн нь Хятад улсад борлуулагдсан хэмжээгээрээ 2 жил дараалан Самсун, Сони зэрэг нэрт маркийн бүтээгдэхүүнээс давсан байна.
Хуа Чи Компанид 3 жил гаруй ажилласан Чэнь Ли-жюнь хэлэхдээ: "Гадаадын нэрт маркийн бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлж үзвэл, 'Айго' маркийн МР3 нь хятад хүмүүсийн хэрэлэхэд нэн тохиромжтой байдаг юм. Түүний бүтэц, янз хэлбэр зэрэг нь хятад хүмүүсийн үзэл ойлгогдохуун болон хэрэглээний дур сонирхолтой нэн нийцэж байна" гэжээ.
Өнөөгийн байдлаар, "Айго" маркийн МР3 нь Их Британи, Франц, Америк зэрэг улс орнууд, бүс нутагт борлуулагдаж байгаа юм байна. Үүний зэрэгцээ, Хуа Чи Компани бас МР4 хэмээх видео тоглуулагчийг судлан үйлдвэрлээд, Хятадын хэрэглэгчдийн сонирхлыг маш их татаж байгаа төдийг бас Их Британи, Франц зэрэг улс орноос их хэмжээний захиалга авч байна.
Бээжинд нэг компанид ажилтай Пань Ань бол "Айго" маркийн бүтээгдэхүүнийг сонирхогчдын нэг нь юм. Тэр одоо хэрэглэж байгаа "Айго" маркийн МР3-аа "Айго" маркийн МР4-ээр солих сонирхолтой байлаа.
"Энэ бүтээгдэхүүн нь Хятадын болон өрнөдийн соёлыг уялдуулснаараа онцлог юм. Түүнийг ашиглагчид аян замдаа юм уу ажлын чөлөөт цагтаа аль дуртай үедээ дуу сонсч болох төдийгүй бас видео сонирхож болох юм" гэж тэр тэмдэглэжээ.
Сүүлийн үе, Фэн Жюнь компанийн хөгжлийн зорилтоо өрсөлдөөн ихтэй дижитал бараа бүтээгдэхүүний салбарт тавьсан байна. Хуа Чи компанийн судлан үйлдвэрлэсэн 8 сая плесийн дижитал зургийн аппрат нь 2005 онд дотоод гадаадын зах зээлд борлуулагдаж эхэлсэн юм. Энэ нь хятад хүний бие даан судалж үйлдвэрлэсэн, олон улсын тэргүүний түвшинд хүрсэн дижитал зургийн аппрат юм. Их Британийн Ерөнхий сайд Тони Блайр 2005 онд Хятад улсад айлчилсан хугацаандаа энэхүү дижитал зургийн аппратыг тун сонирхож байсан билээ.
Хуа Чин компаийн ерөнхий захирал Фэн Жюнь компанийнхаа ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөний тухай хэлэхдээ: "бидний зорилт бол Хуа Чи компанийн дижитал бараа бүтээгдэхүүнээ дэлхийн газар бүхэнд борлуулах явдал юм" гэжээ. "Бүх дэлхийн хэрэглэгчдэд Хятадын нэрт марк, Хятадын бүтээгдэхүүн зэргийг таниулж, 'Айго' маркийн дижитал цуврал бүтээгдэхүүнийг хятад хүмүүсийн дээдлэн бахархах нэрт марк болгон хөгжүүлнэ" гэж тэр тэмдэглэжээ. /О.Дарамбазар найруулан орчуулав/
|