• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-14 17:33:07    
3-р аж үйлдвэр нь Хятадын эдийн засгийн тулгуур хүч боллоо

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсыг олон хүн дэлхийн аж үйлдвэр гэж хэлэх боллоо. Гэвч хятадын эдийн засгийн нэмэгдэлд аж үйлдвэр хамгийн их хувь нэмэр үзүүлэхээ больсон байна. Одоо эдийн засагчид аж үйлдвэр нь нэгэнт Хятадын эдийн засгийн нэмэгдэлийн чухал тулгуурь биш боллоо гэж төсөөлөх болжээ.

     1997 оноос 2002 онуудад Хятадын гуравдугаар аж үйлдвэр гол нь үйлчилгээний салбар нь улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэмэгдэлд жил бүр хоёрдугаар аж үйлдвэрээс дундажаар 110 тэрбум юань илүү нэмэр үзүүлж байна.

     1998 он бол Хятадын хоёрдугаар аж үйлдвэр болон гуравдугаар аж үйлдвэрийн хөгжилтийн зангиласун болсон жил болно. Энэ онд гуравдугаар аж үйлдвэрийн Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнд үзүүлсэн хувь нэмэр нь хоёрдугаар аж үйлдвэрийнхээс 215 тэрбум 400 сая юань илүү байна. Үүнээс өмнөх он жилүүдэд хоёрдугаар аж үйлдвэр нь гуравдугаар аж үйлдвэрээс хол түргэн хөгжиж байжээ. 1997 онд уг хоёр аж үйлдвэрийн хөгжилт адил болсон байна.

     1997 онд Тайландын батын үнэ унаж, Азийн санхүүгийн хямралыг бий бологсон байна. Азийн санхүүгийн хямрал хоёрдугаар аж үйлдвэрийн хөгжилт унахад өдөөлт болсон юм гэж Хятадын олон улсын банк санхүүгийн компанийн тэргүүн эдийн засагч Ха Жимин хэлсэн байна. 1998 онд хятадын хоёрдугаар аж үйлдвэр 146 тэрбум 100 сая гаруй юаниар нэмэгдсэн нь 1993 оноос 2004 онуудын хамгийн дор төвшин болсон байна. Хоёрдугаар аж үйлдвэр нь голцуу боловсруулах аж үйлвэр учир экспортод ихээр түшиглэж байдаг. ийм учир эдийн засгийн давтамжит хугацаанд ихээр нөлөөлөгдөжээ.

     Гуравдугаар аж үйлдвэр улсын дотоодын эрэлт хэрэгцээний дайчилалтайгаар тогтвортой нэмэгдэж ирсэн юм. 1998 оноос 2002 онуудад жил бүр 400 тэрбум юаниар нэмэгдэж иржээ. BNP PARIBAS PEREGRINE-ийн Хятадын талын ерөнхий эдийн засагч Чэн Шиндүн хэлэхдээ, дотоодын эрэлт хэрэгцээ нь долгилт багатай байдаг юм гэжээ.

     1998 онд Хятадын засгийн газар дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөх уриалга гаргасан байна. Тухайн үед бодлогын дэмжилэг олж байсан гол тал бол хөрөнгө оруулалтын талын шаардлага байж, дэд бүтцийн байгуулалтад санхүүгээс гол хөрөнгө оруулж байжээ. Эдгээр бодлого нь хоёрдугаар аж үйлдвэрийг шууд түлхэн ахиулж байжээ.

     Шевцайрын Бостоны CSFB (Credit Suisse First Boston) Азийн районы тэргүүн эдийн засагч Тао Дүн хэлэхдээ, саяхан хийсэн эдийн засгийн шинжилгээнээс үзэхэд, гуравдугаар аж үйлдвэр 2 тэрлюн 130 тэрбум юаниар нэмэгдсэн байна. Гэвч бас 180 тэрбум юань дутуу бодсон магад. Учир нь Хятадтай адилхан хөгжиж байгаа Малайзи зэрэг хөгжиж байгаа орны гуравдугаар аж үйлдвэрийн эзлэх хувийн жин нь Хятадынхаас 40.7%-аар өндөр байна гэжээ.

     Хоёрдугаар аж үйлдвэр нь Хятадын эдийн засгийн нэмэгдэлийг татах тулгуурь хэвээр байна. Энэ нь ойрын хугацаанд өөрчлагдахгүй юм. Учир нь улс ардын орлого их хэмжээгээр нэмэгдэх аргагүй юм. Хятад улс бас хотжилтын явцад байгаа бөгөөд их хэмжээний дэд бүтцийн байгуулалт хийх хэрэгтэй байгаа зэрэг асуудал оршиж байна. Энэ нь хоёрдугаар аж үйлдвэрийг түргэн хөгжүүлж, гуравдугаар аж үйлдвэрийн хөгжилтийг боогдуулах болно гэж Төрийн зөвлөлийн төрийн өмчийн хөрөнгө мөнгөний судалгааны төвийн макро стратикийн судалгааны газрын дарга Жао Шяо үзсэн байна.

     Гэвч Ха Жимин хэлэхдээ, саяхан хэрэгжүүлж эхэлсэн хөдөө аж ахуйн татварыг цуцлах гэсэн бодлого, тэрчилэн хувь хүний орлогоос татвар татах хэмжээг бууруулах зэрэг бодлого нь Хятад хүмүүсийн ашиглаж болох орлогыг дээшлүүлэн, оршин суугчидын хэрэглээд сэтэлт өгөх болно. Энэ нь мөн ч гуравдугаар аж үйлдвэрийн хөгжилтийг ахиулах болно. 2005 онд хоёрдугаар аж үйлдвэрийн ган, цемент, цахилганжсан хөнгөн цагаан зэрэг бүтээгдэхүүний хэт илүүдэл нь 2006 онд түүний хөгжлийн хурдыг сааруулах болно гэжээ.

     Хойшид санхүүгийн бодлого гуравдугаар аж үйлдвэр рүү түлхүү хөрөнгө оруулж, гуравдугаар аж үйлдвэртэй холбоотой эрүүл мэнд, боловсрол, нийгмийн батлгаа зэрэг талыг түлхүү хараж үзэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ Хятадын орон сууцны үнэ алгуур тогтвортой болохын хирээр хүмүүс орон сууц худалдан авах нь нэмэгдэх болно. Үүнийг дагалдн гэр ахуйн тавьлага, авто машин зэргийн хэрэглээ ч нэмэгдэх болно гэж Ха Жимин санал болгожээ.

     Хятадын одоогийн хоёр гуравдугаар аж үйлдвэр Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүнд аль нь илүү хувь нэмэр оруулдаг бий гэх асуудлаар мөн л санал зөрөлдөөнтөй байна. Гэвч Хятадын хотжилтын үйл явц гүнзгийрэхийн хирээр Хятад улс Америк зэрэг хөгжингүй оронтой адилаар гуравдугаар аж үйлдвэрийн хөгжилт нь нэн түргэн болж, хоёрдугаар аж үйлдвэрээс түргэн байх болно гэж эдийн засагчид санал нэгтэй үзэж байна.