• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-02-14 17:35:35    
Дэлхийн олон оронд хятад хэл сурах халуун өрнөлт гарч банйа

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхий дахинд Хятад хэл сурах өрнөлт гарч байна. Хятадын эдийн засаг өттөр түргэн нэмэгдэхийг дагалдан улам олон хүн хятад хэл сурах чухал чанарыг танин мэдэж байна. Тайланд улс хятад хэлийг өргөн хэрэглээний гадаад хэлээр үзэж эхэлжээ.

     Английн Brighton коллеж хятад хэлийг 13-аар 18 насны хүүхдүүдийн завал сурах хичээл болгосон Английн анхны сургууль болжээ. 2005 оны 9-р сараас уг сургуулийн сурагчид заавал нэг жил хятад хэл сурах хэрэгтэй болжээ. Brighton коллежийн захирал Richard Keynes хэлэхдээ, тус сургуулийн сурагчидыг хятад хэл сургах болсон нь 21-р зууны бодит байдлыг аргацахад бэлтгэл хийлгэж байгаа юм гэжээ. Тэрээр хэдэхдээ, 2005 онд Хятад улс Английг орлон дэлхийн 4-р том эдийн засгийн цогц боллоо. Англичууд энэхүү өрсөлдөөнд зоригтой хандах хэрэгтэй. Түүнийг худалдааны боломжоор үзэж, хүүхдүүдийг 21-р зууны бодит байдалд бэлтгэл хийлгэх хэрэгтэй гэжээ.

     Английн үндсний хэлний төвийн ологсон тоо баримтаас үзвэл, байцаалтад оролцсон 1190 сургуулийн 22 нь нэгэнт хятад хэлний хичээл нээсэн байна. Хэдийгээр сургууль цөөн байгаа ч гэсэн хятад хэл сурах хүмүүс ихээр нэмэгдэж байна. 2000 онд 2233 англи хүн хятад хэлний шалгалтад оролцож байсан бол 2004 онд 3726 болжээ. Энэ байдал үргэлжилэх болно.

     Хятад хэл өргөн хэрэглээний гадаад хэлээр сонгогдсон явдэл Тайланд, АНУ-аас эхэлжээ. Тайландын засгийн газар хятад хэлийг өргөн хэрэглээний гадаад хэлээр тогтоож, 2008 оноос өмнө хятад хэлний хичээлийг 2000 дунд бага сургуульд нэвтрүүлэхээр шийдчээ. Хятад-АСЕАН-ын чөлөөт худалдаа бий болохыг дагалдан хятад хэл нь англи хэлийг орлон зүүн өмнөд Азийн түгээмэл хэрэглэх нэгдүгээр гадаад хэл болох нь удалгүй хэрэг болжээ.

     АНУ Огайо муж улсд цэцэрлэгээс их сургууль хүртлэх хятад хэлний заан сургалтын төлөвлөгөө боловсруулсан байна. Нью-Иорк хотын хятад англи хоёр хэлний заан сургалтын сургуулийн хичээл орох нором бүх хотдоо түрүүлж байна. Америкийн сенат 1 тэрбум 300 сая ам доллараар уг сургуулийг санхүүжүүлж хятад хэлний заан сургалтад нь туслаж байна. Хятад хэл бол дэлхий дээр дараачаар хамгийн өргөнөөр хэрэглэгдэх худалдааны хэл болох болно гэж Америкийн сурагчидын гэрийн ахмад нь үзэж байна.

     БНСУ-ын Хятадад суралцаж байгаа сурагчид өттөр нэмэгдэн 80 мянгад хүрч, дэлхий дээр хамгийн олон болсон байна. Хятад хэл мэдэх нь ажлаар хангагдахад ашигтай гэж үзэх нь БНСУ-д нийтлэг ойлголт болсон байна. Олонх япон хэл сурч байсан хүмүүс ч хятад хэл сурах болжээ. Зарим их дээд сургуулиуд интэрнетийн сүлжээн дээр хятад хэл заан сургах болсон байна.

      Японд компани ажилчид болон оютан сурагчид хятад хэл сурах халуун өрнөлт бий болжээ. Одоо Японд сая гаруй хүн хятад хэл сурч байна.